ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: ЖИНХЭНЭ ХАЛХ БӨӨ ХЭМЭЭГЧ

ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: ЖИНХЭНЭ ХАЛХ БӨӨ ХЭМЭЭГЧ

Сүүлийн үед улаач нарын дунд тэр дундаа шинэхэн улаач нарын дунд жинхэнэ халх бөө гэх буюу “халх бөө хамгийн хүчтэй” нь, халх бөө нар дунд л алтан ургийнхан байдаг” гэхчлэн ярьцгаах болжээ. Саяхан надад ирсэн нэгэн захидал халх бөө гэж чухам ямар бөөг хэлээд байгааг тодруулж өгөхийг хүссэн юм. Юуны түрүүнд “халх” хэмээх ойлголтыг нягтлахаар шийдэн, түүхийн ном, судар эргүүлж үзлээ.

Халхан суух халхчууд.

Би жинхэнэ халх бөө, халх бөө хамгийн хүчтэй гэх мэтчилэн сайрхах хүмүүс олон болжээ. Тэр бүү хэл зурагтаар сайхан лекц уншиж биднийг сэнхрүүлж байдаг З.Бат-отгон хүртэл Монгол бөөг халх, буриад, дархад хэмээн ангилдаг гэж ирээд номоо биччихэж. Бид үүх түүхээ, уг гарвалаа огт мэддэггүйнх л юм даа.

Таны асуусан асуултанд хариулахын өмнө Түүхийн шаргал хуудсуудыг жаахан сөхье.

Бага хаадын үеийн үймээн самуунт жилүүд үргэлжилсээр байсан тэр цагт үнэндээ халх хэмээх ойлголт байгаагүй билээ. Учир халх буюу халхавч, бамбай гэдэг нэрийдлийг бидний сайн мэднэ гэж боддог ч үнэндээ тун тааруухан мэддэг Мандухай сэцэн хатан, Батмөнх даян хаан нарын үед ашиглах болсон.

Тэр үеийн Монгол улсын нутаг дэвсгэр хийгээд нэгэн дээвэр дор нэгдэн байсан нүүдэлчдийг харийн аюулаас халхлах үүрэгтэй хэмээн бид ойлгож ирсэн ч халх хэмээх түмний оршин суурьшсан газар нутаг нь уугуул Монголчуудын төв нутаг дэвсгэр байсан юм. Тэр цагт баруун хийгээд зүүн түмний дунд хагарал зөрчилдөөн их байсан төдийгүй, нэгэн цагт Аригбөхийг хаан ширээнд залан суулгахыг дэмжин байсан ойрадууд ч Хубилайн орыг залгамжлагчдыг эсэргүүцэж байсан тул Сэцэн хатан, Даян хаан нар нэг талаар дотоодын хагарлыг намжаах, нөгөө талаар геополитикийн бодлогыг хэрэгжүүлэн монголчуудын дунд “Халхавч”-ыг буй болгосон байдаг. Энэ бүхэн 15 дүгээр зууны сүүл, 16 дгуаар зууны эхэн үеэр болсон гэдэг.

Халхавч түмэнд язгуурын Монгол угсааны болон уйгуд, түрэг угсааны овгууд багтаасан байв. Тухайлбал, Баарин, Баягуд, Жарууд, Үжээд, Хонгирад, Хэрэйд, Жалайр, Олхонуд, Бэсүд, Элжигэн, Горлос, Урианхай, Сартуул, Тангуд, Хүрээ, Цоохор отгуудыг нэгтгэн суурьшуулжээ. Нүүдэл суудал, дайн тулааны олон олон он жилүүдэд “хоормог шиг холилдож, хошного шиг чихэлдсэн” Монгол угсаатнууд үнэндээ тэр нь яг тэр гэх хэлэхэд бэрх болтлоо цус, соёл, ахуй холилдон ирсэн. Эртнээс Монголчууд овог, угсаагаараа л ялгагддаг байсныг бид “Монголын нууц товчоо”-ноос олонтоо уншсан. Жишээ нь Тэмүүжин, Жамуха нар танилцах үед “Би Хияд боржгин овгийн Тэмүжин, Жадран овгийн Жамуха  гэхчлэн танилцуулсан байдаг. Овог угсааны уламжлалаа сэргээхээр хичээн буй энэ цаг үед чухамдаа өөрсдийгөө хэн гэдгийг ч мэдэхгүй хожуу юмуу, буруу зөрүү нэрээр овоглох болцгоосон.

17 дугаар зууны эхэн хагаст Өвөр Монгол Манжийн эрхшээл орсон бөгөөд Ар нутаг, ойрадуудын хувьд ч тусгаар тогтнолоо алдах хэмжээнд хүрэх үед буюу 1640 онд Баатар хунтайж, Очир сэцэн нарыг зохион байгуулсан “Халх Ойрадын дөчин дөрвөн хоёрын их цааз” бичгийг батлан гарсан их хуралдайг зохион байгуулжээ. Тэр үед хэдийгээр цааз бичигт Халх хэмээн нэрийдсэн ч олон овгоос төлөөлөн ирсэн “халх”-чууд өөрсдийгөө халх хэмээн нэрлэлгүй, язгуур овгоо төлөөлөн байсан нь түүхийн сурвалж бичгүүдэд дурьдагдан үлдсэн байна.

Бидний язгуур овог чухамдаа Манжийн дарлалын үеэс алдагдах болсон бөгөөд Социалист нийгмийн үед бүрмөсөн үгүй хийсэн гэж ойлгож болно. Тэгэхээр “халх” бөө хэмээгч тэр цаг үеэс л бий болсон ажээ. Харин түүнээс өмнөх үеийнх нь өөрсдийгөө халх хэмээхгүй бөгөөд язгуурын овогоороо дурдагдах ёстой.

Дархад ч хожуу үүсэн шинэ залуухан ястан юм. Амьдралын хэв маяг, ахуй, соёлын нэгдэлд орсон овгууд ястныг бий болгосон бөгөөд үнэндээ дархад ястан ордог, харнууд, шарнууд гэхчлэн овгууд ч халх ястан түгээмэл бий.

Тиймээс халх” бол Чингис хааны үед байсан мэтээр ойгож, ярих нь учир дутагдалтай гэдгийг санаж яваарай.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Алдаа (зочин)

Сайн ойлгосонгүй. Тэгээд Халх бөө гэж байхгүй гэсэн үг үү? Халх бөө гэж байгаа шүү дэ. Сүүлийн үед харин ч ихээр төрж байна. Алтан ургийн тэнгэрүүд халхаас тодрох ёстой баймаар юм. Халхад алтан ургийн ноёдууд байсан нь үнэншд. Тэгээд бас наад халхыг үүсгэсэн овог аймгууд чинь ч буруу байна. Баарин, Үжээд, Баяд, Жарууд чинь өвөр 5 халхын овог болохоос ар халхынх биш. Хэрэйд халхын бүрдэлд ордоггүй хэргүүд буюу киргиз ордог. Хонгирад ордоггүй шиг санагдаж байна. Халхын 12 овог аймгийн чинь тал нь буруу байна. Ар өвөр халхаа ялгаж салгаж бичмээр юм. Түүхэндээ 2 тусдаа халх гэж үүсгэсэн. Алтан хан, Батмөнх даян хаан нар хамтран Ойрадуудыг одоогийн монголын нутгаас Алтай давтал цохиж хөөгөөд эзэлж авсан хоосон нутагт нь Ойрадаас хамгаалах жийрэг буюу буфер байгуулахын тулд 12 овог аймгаас шилжүүлэн суурьшуулж ар халхыг үүсгэсэн. Асрагч нэртийн түүхээс авахуулаад түүхээ судалж байж бичвэл сайн Амьтаны толгой эргүүлэх ч сайн юм биш шүү.

Алдаад (зочин)

Та Монголын түүхийг гуйвуулан бичдэг шашины номноос үнэнийг олж мэдэж чадахгүй л болов уу, Тэнгэрүүд үнэн түүхийг өгүүлж байгаа. Алтан урагтан хиад ясны боржгин овогийнхны цөм одоогийн өвөр монголд бий. Ер нь бидний уншдаг, мэддэг түүх Монголын үнэн түүх биш шүү гэдгийг анхаар. Үнэн түүхийг өгүүлэх цаг тун удахгүй билээ.

Bataa (зочин)

Tuuhiig yalagdsan ezlegdej yavsan ulsiin hun ard guivuuldag yum shuu gedgiig sana huu min chinii uneniig erj haij buid bayarlav

zochin (зочин)

tiim shvv Xalx buu gesen neriidel ugasa buruu. Ene Xalx buu gej tseejee deldsen hooson tolgoituud uhaaraasai.
Bas ene Altan urag gej tuilshirch soliorohoo bas bolih heregtei

Хонгирад (зочин)

Их зөв зүйл бичжээ. Халх хэмээх нэршил нь дундад зууны үг шүү дээ. Тэрнээс өмнө омог отгоороо л явдаг байсан.... халх бөөг мэдэхгүй байнадаа нтр гээд цээжээ дэлдээд байгаа хүмүүст хандаж хэлхэд халх дотроо омог отог болоод задардаг юм шүү дээ. Халх гэвэл дээр үеийн омог отгууд бараг бүгдээрээ халх болно шүү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)