ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : СУДЛААЧ3: БИДНИЙ СҮНС БИЕНЭЭСЭЭ ГАРДАГ УУ?

СУДЛААЧ3: БИДНИЙ СҮНС БИЕНЭЭСЭЭ ГАРДАГ УУ?

Миний найз бүсгүй маш их мэдрэмжтэй бүсгүй байдаг юм л даа. Болох гэж байгаа зарим нэг зүйлийг урьдчилан мэдэхээс гадна яавал урьдчилан сэргийлэх талаар бас мэддэг.

Түүний зүүдэнд хэн нэгэн хүн ирж бүгдийг хэлж өгдөг гэсэн. Харин нэг удаа би гадагшаа явах гээд байж байтал найз маань залгаад:
Чи очих газраа очоод төлөвлөж байгаа буудалдаа орох хэрэггүй. 3 давхар буудлын нэмэлт хэсэгт цагаан тавьлагатай зурагт нь хар гээд л тоочиж эхэлсэн. Хамгийн сонин нь 00-нх нь өрөөний толь цуурсан байгаа. Тэр өрөөнд чи ер бууж болохгүй шүү гэж хэллээ. Би ч гайхаж бас найздаа тэнд буухгүй гэдгээ амлаад явсан. Гэтэл яасан гээч. Өндөр зэрэглэлтэй тансаг буудалд очхоод надад маш их таалагдсан. Яг 3 давхарын шинэ өргөтгөлийн хэсэгт далайруу харсан сайхан өрөөнд орлоо. Бидэнд зориулсан 4 өрөөн дотроос минийх ганцаараа далай руу харсан цонхтой байсан нь манайхны бяцхан атаархалыг төрүүлсэн шүү. Юм хумаа тавьчихаад 00-руу ороод бүр гайхсан. Үнэхээр Толь нь цуурсан байлаа. Би яагаад ч юм дотор зарсхийгээд л явчихсан. Тэгээд буудлын үйлчлэгчийг дуудаж өрөөгөө солиулхыг хүссэн. Үйлчлэгч толь хагарсаныг ч мэдээгүй байсан. Ингээд би аялалаа амжилттай дуусгаад эсэн мэнд Монголдоо ирсэн дээ.

Харин найзаасаа энэ тухай яаж мэдэвээ гээд асуусан чинь: Унтаж байхдаа миний сүнс биенээсээ салж явдаг юм. Чиний очих гэж байгаа газар чинь очсон. Тэр өрөөнд чамайг байхыг харсан. Муу Сүнс хорогдсон газар байгааг мэдсэн. Тэд толинд дургүй юм байна лээ. Тэгээд л цуулчихдаг. Харин чи тэнд хоносон бол нэг чамайг маш их айлгаж хорлох гээд хүлээж байсан юм гэж хэлсэн. Ингээд бодхоор түүнийг зүүдэлсэн гэж хэлж арай болохгүй байгаа юм. Тэр хавийг яг очсон юм шиг дүрслэж байна гэдэг гайхалтай. Тэгэхээр Хүмүүс бидний сүнс биеэсээ гарч аялал хийдэг үү?. Та нар юу гэж бодож байна. Ийм зүйлс тохиолдож байсан, мөн ийм чадвартай хүмүүс байна уу? 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
zochin (зочин)

Sain bna uu? Tand oort iim yawdal tohioj bsan uu?

ganza (зочин)

zarimdaa zuudeldeg.gehdee uchir bituuleg.daraa n tailj chadval yg l bdag.oirdoo zuudee martaad bdag bolchijee.

дээгий (зочин)

bi zarimdaa hojim blh zuiliig zudeldg.minii zudlsn zuud draa ni biyldeg.gew gnet id shid bylj bga ym shg balmagdsn bdltai blchdg.teed draa ni huuh bi iim zuud zudlj bsishdee l gj bddog doo.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)