ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: ХАРААЛЫН ХҮЧИЙГ СЭТГЭЛЭЭРЭЭ СААРУУЛЖ БОЛНО

ХАРААЛЫН ХҮЧИЙГ СЭТГЭЛЭЭРЭЭ СААРУУЛЖ БОЛНО

Ёс ёмбогор байж

Ёр халдахаас хайцаалдаг юм

Төр нь төмбөгөр байж

Төвшин амгаланг эдэлдэг юм

Хараал үнэндээ их айхтар зүйл. Үеэр нь удмаар нь доройтуулан, улмаар мөхөөх хараал ч буй гэдэг. Энэ талаар эрэлчид бид илүүхэн ихээр судлан дараа дараагийн дугаарт тодруулан бичиглэх болно. Харин энэ удаад сөрөг эрчим хийгээд хувь хүний харилцан нөлөөллийн тухай авч үзье.

“Хараал хийнэ”, “хараал хариулна” гэсэн зарууд үнэхээр олон болсон нь үнэн. Үнэндээ “хараал” гэдэг нь “бөө” гэсэн үг шиг л сонсогддог нь худал биш. Ухамсар дорой “бөөнцөр”-үүдийн хувьд энэ нь бусдыг эрхшээлдээ оруулах, айлган, сүрдүүлэх гол хэрэгсэл нь болчихсон нь харамсалтай.

Дээхэн үеийн жинхэнэ айхтар “хараал”-уудын тухай судлаачдын номонд цөөнгүй дурьдагдсан нь бий. Орчин цагт “хэл ам”-гүй хүн ч үгүй болжээ. Ингэхэд “хэн”, “яах” гэж “яаж” хараал хийгээд байдаг хэрэг вэ?

Хараал нь дотроо олон янз, ямартаа ч “хорлонт” ухамсар сэтгэцийн хүчтэй энергийн урсгал зорилгот байгийн амин оронд хүчтэй гэмтэл учруулж, улмаар бие хийгээд сэтгэцэд нь сөргөөр нөлөөлөх үйл явцыг хэлж байгаа хэрэг. Хараал хүрсэн хүн сэтгэл санааны хямралд орж, тайван бус, аймтгай, цочимтгой, ууртай бухимдуу болж, ойр хавийнхантайгаа ч таарахаа байдаг. Түүнчлэн аижл үйлс нь бүтэхээ больж, амьдрал нь сүйрч, хүнд хэцүүхэн онош бүхий өвчнөөр удаа дараалан өвддөг. Хэрэвзээ хэн нэгэн санаатайгаар тухайн хүнд хор хүргэхээр хийсэн бол тэр. Харж манасан тэнгэртэй гэх хүмүүсийн хүчтэй сэтгэлийн хөдөлгөөний энерги нь хэн нэгэнд хараал мэт хүрдэг тохиолдолд цөөнгүй.

Зарим айл, төрөл саднаараа өөдөлж өгсөхгүй удмын гэх хараалд өртчихсөн явдаг. Үр хүүхэд тогтохгүй, элдэв хорт хавдар зэрэг өвчин зовлон ороож, эрчүүд нь архичин болж, элдэв хэрэгт хутгалдаж, эмэгтэйчүүдийнх ханийн заяа хаяж, үгүйрч хоосрох зэргээр удмын хараал нь үеэс үед улам хүчирхэгжиж, биежиж байдаг байна.

Ийм тийм хараал гээчийн тухай өгүүлбээс олон. Харин хүмүүс яагаад хараалгахад хүрдэг хийгээд хараал хүрч болохгүй байх боломж бий эсэх тухай энд өгүүлье.

Бидний амьдрал мөнх. Энэ үгийг бүгд л эсэргүүцэх байх. Учир нь бид үхдэг. Магадгүй урд насандаа хүн байсан байж болох ч тэр нь өнөөдрийн “би” биш шүү дээ. Тэгэхээр мөнх гэдэг нь худал. Харин бидний цаг цагийн, төрөл төрлийн зангилаа болох тэр нэгэн эрчим мөнх юм. Тиймдээ ч хүн өмнөх төрлийнхөө зан ааш, нисванис, үйлийн үрийг дараа төрөлдөө ч үргэлжүүлэн тээж явдаг ажээ.

Тэгэхээр хэн нэгэн намайг хараалаа гэхэд энэ насны амьдралд шалтгаан үгүй мэт байж болно. Өөрөөр хэлбэл, хэнд ч буруу зүйл хийгээгүй байхад намайг “хараасан” гэх нь бид өмнөх насны амьдрал, үйлээ мэдэхгүйтэй холбоотой юм. Энгийн жишээгээр тайлбарлая.

“Бөмбөг- Та хана уруу бөмбөг авч шидлээ гэж бодьё. Хэрэв тоглох сэдлээр ийнхүү үйлдэж байгаа бол хананд ойсон бөмбөг таны хүссэнээр л буцан ирж, дахин түүнийг цохих боломжийг бий болгоно. Харин уур хилэнтэйгээр бөмбөгийг хэн нэгэн үрүү шидсэн бол хариу нь ямар байх бол?. Бөмбөгөнд чангаар цохиулсан хүн зүгээр л буцаагаад өгнө гэдэг тун ховор тохиолдол. Баяр хөөрийн сэдлээр инээж байгаад шидэхдээ тухайн хүнд гэм хор хүргэхээргүйгээр л хүчийг тааруулна шүү дээ.”

Энэ жишээгээр бид бөмбөгийг хүний энергээр биежсэн бие, хэл, сэтгэлийн үйлийн илрэл хэмээн авч үзье. Хүмүүс биеэр л үйлдсэн үйлийг үйл хэмээн үзэх нь учир дутагдалтай бөгөөд хүний бодлоос сэтгэлийн хөдөлгөөний энергийн хамтаар биеэр үйлдсэнээс ялгаатай хүчтэй долгион цацарч байдаг билээ. Тэгвэл хэн нэгэнд хор хүргэх хэмжээний сөрөг энерги ялгаруулсан нь бөмбөгийн адилаар нэгэн цагт буцан ирэх аюултай байдаг байна. Өөрөөр хэлбэл, энэ цагт элдвийн хэл аманд орж, хараал хүрсэн гэх хүмүүс бүгд өмнө нь хэн нэгнийг “зовоож” байсан хүмүүс гэж болно.

Тэгэхээр хараал танд ирэхгүй байх арга бол бусдыг зовлонд учруулахгүй байх явдал гэсэн үг. Гэхдээ хорвоо ертөнц нэгэнт хийсэн бол үүрэхээс өөр аргагүй гэх нүглийн төлөөсөөс ангижрах боломжийг гэмшин ухаарч, засан залруулсан хүмүүст олгодог. Тодруулан хэлбэл, Үйлийн үрийг ариусгаж болдог бөгөөд үүрэх ёстой гэсгээлийг хөнгөлж болдог.

Үүнийг хүчтэй чадалтай гэх хүмүүсээр засал хийлгэхийг хэлж байна гэж ихэнх хүмүүс ойгох байх. Харамсалтай нь энерги хувирч болдгоос биш огт үгүй болдоггүй билээ.

“Хараалыг хариулах” нь эргэн ирэх замыг хааж байгаа хэрэг биш тул буцан ирэхдээ илүү их хар хүчийг тээсээр ирдэг. Харин “хараалыг дарах” нь бусдад хор хүргэхээргүй байдалд хүргэж байна гэсэн үг бөгөөд магадгүй хэзээ нэгэн цагт тэр дараас нь үгүй болж эргээд ирэхийг үгүйсгэхгүй. Хараал хугацаатай байдаг бөгөөд дараастай байх хугацаанд тэрхүү хугацаа нь дуусвал хөнөөлт байдал нь үгүй болж болох ч эргээд хэзээ нэгэн цагт өөр хэлбэрээр үйлийн үрээ эдлэх л болно. Гэхдээ буруугаа ухамсарлаж, засч залруулж чадвал энэ нь эсрэгээрээ сайн зүйлийн үр болон өөрчлөгдөж ч мэднэ. Гэхдээ яаж тэр вэ?

“Та өөрийн сэтгэлийг номхотгоогүй цагт, таныг хорлох дайсан заавал гарч ирдэг” хэмээн ном сургаальд өгүүдэг нь үнэн зүйл билээ. Надад бусдыг хорлох, атаархах, өширхөх, бусдад зовлон хүсэх, бусдын зүйлст шунах, тачаадах, бардам омогоор дээрэнгүй хандах, үг хэлний муугаар доромжлох, өвтгөх, урт удаан хугацаагаар сэтгэлд нь сэв суулган шаналгасны хариу заавал муугаар ирдэг. “Өөдөө шидсэн чулуу, өөрийн толгой дээр” гэдэг шүү дээ. Бөө мөргөлийн мөхлийн хэмээх он жилүүдэд жалга довоороо талцан мухайрцгааж, өөр хоорондоо өшилцөж, дайсагнацгааж байсан нь эдүгээ цагийн удмын үрст “зовлон” авчирсан байдаг.

Улаач хүний хийсэн үйлийн үрийг дан гагц хувь хүн үүрдэггүй бөгөөд тухайн улаачийн уг гарвалийн тэнгэрүүд, удмын хүмүүс, хүүхдүүд нь ч хамтаар үүрдэг. Буянтай сэтгэлийн сэдлээр олон үйл хийвээс тухайн удам өөдлөн дэвжиж байдаг бол, бусдад хор хөнөөл хүргэснээр олон дахин үржсэн зовлонт амьдралыг туулцгаана.

Энд нэгэн болсон явдлыг жишээ болгон өгүүлье. Шинэхэн улаач бүсгүйн амьдрал сүүлийн жилүүдэд үнэхээр там мэт байв. Дотны гэж бодож явсан найз нь ч, итгэж дагасан зайран багш нь ч түүнд дахин дахин хараал хийсэн байлаа. Хараал ёсоор 3 жилийн дараа тэр бүсгүй үгүй ч болтлоо үгүйрэн хоосроод зогсохгүй өөрийн амь насыг ч алдах учиртай. Улаач болсныхоо дараагаар өөрийн шинэ багшийн дэмжлэгтэйгээр өнөөх айхтар “хараал”-аас салахыг хүссэн боловч тэнгэрүүд нь үүнийг зөвшөөрсөнгүй. Учир нь тэр бүсгүй өөрийн хүчээр үүнийг даван туулах учиртай байсан бөгөөд эдлэх ёстой хэсгийг эдэлж, хэцүү бэрхийг сэтгэлийн, итгэлийн, ариуслын хүчээр сааруулан, улмаар дахин хараагдашгүй бат бөх хэрмийг өөртөө үүсгэх даалгавартай байсан юм. Түүнд үнэхээр хэцүү байсан ч үүнийг хйиж чадсан бөгөөд ердөө хагас жилийн дараа гэхэд түүнд ямар хараал үйлчлэхгүй болсон билээ. Яаж тэр вэ?

Нэн тэргүүнд тэр хараалыг өөрийн буруугаас үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Түүнд хор хүргэхийг санаархсан өнөөх багштанг өмнөх төрөлдөө маш ихээр гомдоон хорсгож байжээ хэмээн бодох болж. Өөрөөс нь болж зовж буй хүний оронд өөрийгөө тавьж, түүний гунигт зовлонг бие сэтгэлээрээ мэдрэх болсон цагаас өршөөл, уучлалтыг чин сэтгэлээсээ гуйж чаддаг болов. Мэдээж сэтгэлд нь бцяхан айдас хэвээр байсан тул өөрийн биеэр очиж уулзсангүй. Мөнөөх бодлын хүч, биеийн хүчнээс дутуугүй гэдэгт итгэн орой бүр нам гүмхэнд хараал хийсэн гэх багшийгаа өмнөө байгаагаар төсөөлөн байгаад уучлалт гуйна. Нэг л мэдэхэд тэх хүнд хорсож, гомдож, уурлахаа байжээ. Харин ч дээд тэнгэр бурхадыг дуудан байж, тэрхүү хүнийг өршөөл, авралдаа багтаахыг гуйн залбирч, өөрөө дахин хүнийг зовлонт байдалд оруулахгүй гэдгээ ч амлав. Түүний хувьд хуучин багшийнх нь хийсэн хараал өөрт нь ухаарал хайрласан буянт үйл хэмээн бодох болсон байна. Түүнйи хажуугаар өөрийн зовлонт нөхцөл байдлыг өөдрөгөөр харах болж, зовлонгийн сайн талуудыг таньж чаддаг болов. Таньдаг мэддэг, ойрын бүх хүнээс уучлалт өршөөл гуйн, тэдэнд энэ хорвоогйин хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ. Энэ бүхнийг ганцхан өдөрт хийгээгүй нь мэдээж. Итгэл нь дутсан үедээ буцаад зовлонт амьдралдаа орчих үе түүнд цөөнгүй тохиолдсон юм. Гэсэн ч нэг л мэдэхэд өнөөх айхтар “хараал” нь ариун сайхан сайхан сэтгэлийн энергээр ариусан буян болон хувирсан байлаа. Энэ болсон явдал юм шүү. Улаач бүсгүй үүнийг бусдад дамжуулан, бусдад туслахыг надаас хичээнгүйлэн хүссэн билээ.

Тэгэхээр “хараал”-д өртөгсдөд нь хандан хэлэхэд Та хараалын бурууг бусдад тэр дундаа тэрхүү хараалыг хийсэн гэх хүнд өгөлгүй, өөрийн буруу хэмээн бодож, өөрийн буруу үйлийг ариусган, үрийг буян болгож яагаад болохгүй гэж. Оролдоод л үзэх хэрэгтэй.

Танд амжилт хүсье.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Gereleed Erelchingees (зочин)

Sain baina uu, Haraaliig hariulna gedeg uuruu hamgiin zuv arga bish bilee. Haraal yavuulj chadaj baigaa hun dahiad l iluu huchtei yavuulna shuu dee, tiimees haraaliig darah bolon huvirgah ni iluu onovchtoi, ta ulaach bolood hediinee 5 jil bolson hun baina, tiimees herhehiig tengeruudeesee asuusan ni deer. Herev haraaliin huch uneheer ih baigaad tani itgel setgel tuunees iluu bish bol nen terguund shuud ayulaas holduulj darah ni zuitei, uunii daraa eej hunii emegtei hunii setgel HAIR muhuj bui eyrtuntsiig ch avrah huchtein adilaar terhuu haraaliig sain saihan zuil, mun adil hair enerel bolgoj huvirgasan ni deer bolov uu.

Gerelee (зочин)

sain baina uu
ta buhnees asuuh zuil bainaa.bi ulaach bolood 5jil bolj bna getel sayahan umnu ni hamrdaa amidarch bsan hunees minii huuhduuded haraal hiisen gesen zuil sonsloo.Ter hunii ohin nadad bgaa getel ohinoo awah gej tiim zuil hiisen gesen teriig bi bas uuriin hucheer hariulj chadah bolov uu?Zunhun ohin huuhduuded uilchildeg tiim haraal geh yumaa bi yaasan deer boloo.

ajargal65 (зочин)

ene yostoi ynen bha.olon jiliin umnu nadad hyn haraal hiisen bna gj helsen bolowch bi tyynig hariulah arga haihiin orond ter hynd ali boloh uuch setgeleer handaj,er gomdoj,uurladaggyi baisan ch haaya 1 taaraldahad sonin sanagdaad bdag bsan yum.gewch on jil ulirah tusam ewgyitshee bolisonoor barahgyi ene hawar nadtai uulzhaar irehed ni byr sain naizaa irj bga yum shig uurin erhgyi bayarlan ugtdag bga.ene haraal law hychingyi bolson bh te

oyunaa (зочин)

halh mongoliin ulaach nartaa ene udriin mend.olon zuun jil tasarsan buu shutlegee sergeehed bidend ih saad uchirsan ch buuj uguhgui shuu.bi udgan bolsonoos hoish lam nariig,shariin shashin,iisuusiin bolon hristuudiig harhaar neg l sonin sanagdaad b.dag boljee.ta nart yu bodogddog ve

Oyunaad (зочин)

Mongol hun Munh tengeree shutsen tsagt huchirheg boldog gedeg, hunii tenger shutsneer tedgeer lam, eyrtuntsiin ezend itgegch nar mun chanar yazguuriin hugjluusuu tuuruldsun l hereg, gehdee lam deelnii dotor ch mongol hun baidgiig martaj bolohgui, shashin ni ul zohildoj boloh ch hun ni mongol. mongolchuudaa nutag us, hel yaria, shashin shutlegeer hagaralduulj zurchilduhiig Munh tenger, uvug deedesuud zuvshuuruhgui bilee, tuunii orond tuurch budilj yavaa neg hund ch gesen uneniig ni uhaaruulsan ni deediin buyan shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)