ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Хүний махан хүнстэн хүрэл чулуун зүрхтэн

Хүний махан хүнстэн хүрэл чулуун зүрхтэн

Хүний махан хүнстэн хүрэл чулуун зүрхтэн- Энэ үгийг би олонтаа сонсож, уншиж байсан бөгөөд онгод тэнгэрийн сүр их хүч, аюумшиггүй хатан зориг, саар муугийн эсрэг хэлбэрэлтгүй хатуу тэмцэгч гэсэн ухагдахууныг агуулж байна хэмээн боддог байлаа.

Харин нэг удаа надад ийм нэгэн явдал тохиолдсоныг хуваалцая.

Уншигч та бүхэн авах гээхийн ухаанаар хандаж миний биеийг уран фантаз зохиогч, эсвэл ядруухан аймшгийн зохиол бичих гэж хичээжээ хэмээн бүү тохуу хийгээрэй. Өөрт төрсөн мэдрэмжийг худалгүй мөнөөр бичсэн болохыг Тэнгэр мэднэ.

Нэгэн өдөр ах маань манайд зочилж бид жаал хууч хөөрч цаг орой болсон болохоор ах маань манайд хонохоор болж хоёул амрахаар хэвтлээ. Даруй унтаа сэрүүн хоёрын зааг дээр нэгэн үл мэдэх хүч “Намайг” миний биенээс минь угз татан гаргахыг оролдож тэр нь надад өвдөлт (өвдөлт гэдэг нь нэг тийм миний хий биеийг гэмтээх мэт) болж мэдрэгдлээ.

Эргээд хартал (мэдээж унтаж байгаа хүн толгойгоороо эргэж хараагүй нь ойлгомжтой. Гэхдээ л эргээд харсан юм) унтлагын өрөөний цонхоор 2 хий биетэн залуухан эрчүүдийн дүртэй (кинон дээр гардаг хар хувцастай цус сорогч шиг, ихэмсэг, хүчирхэг төрхтэй гэмээр хэхэ) харагдаж намайг биенээс минь угз татан гаргахаар татаж байлаа.

Би биерүүгээ хамаг байдгаараа тэмүүлж улмаар ингээд нэмэргүйг ойлгож харин тэднийг хүчээр угз татагдан гарах нь надад хортой гэж гэсэн бодол гэнэт зурсхийв. Ингээд хажууд унтаж байгаа гэр бүлийнхээ хүнийг нууж дээгүүр нь хөнжилөө бүтэн нөмөргөөд (мэдээж бас л бодит гараараа хөнжил нөмөргөөгүй л дээ) эргэж биеэсээ аль болох зөөлөн эвтэй байдлаар гарлаа. Нөгөө 2 нөхөр чинь агаарт тогтон намайг хамаг хүчээрээ сорсоор, татсаар байв.

Ингээд надад ямар ч сонголт үлдээгүй болохыг ойлгов. Гэр бүл, өөрийгөө хамгаалах ёстой гэсэн нэг л бодол, бас тэр 2-ийг намайг намнахаар ирсэн гэдэгийг шууд ойлгож, миний гэх орон зайд хүч түрэн орж ирсэнд эсэргүүцэж уур хилэн амаар сагаж хамаг бие минь шатах мэт дүрэлзэж байв.

Өөрийгөө ямар нэг их хүчтэй баатар эсвэл хөвчийн хар баавгай, эсвэл азарган чоно болсон мэт санагдаж байсан юм даг.

Нэг л мэдэхэд ямар гэхийн аргагүй байдлаар тэмцэлдэж (дүрсэлж чадахгүй байна) би тэр 2-ыг тас татан урж тасдаж, зүгээр л идэж орхисон.

Нам гүм болж өнөөх 2-оос юу ч үлдсэнгүй. Харагдах бие, үзэгдэх юмгүй болсон байв. Би ядарсанаа мэдэрч өөрийнхөө биедээ зөөлнөөр аядуухан орж тэгээд шууд л сэрлээ. Яг л бодитой болсон мэт дэндүү тод мэдрэмж байлаа. Сэрээд ахаасаа би хэдэн минут унтсан бэ гэхэд чи унтаад 10 минут ч болоогүй байна гэсэн юм.

Хамгийн жигтэй нь нилээд хэд хоногийн өмнө өөрийгөө удган гэгч нэгэн эмэгтэйтэй ам мурийж намайг гөлөг нохой хэмээн доромжилж иднэ ууна гэж зүхсэн бөгөөд, дараа нь зүүдэндээ таараад хэн нь хэнийгээ идэхээ үзэхээр тохирч байна хэмээн зүүдэлсэн нь нэн гайхмаар.

Ингээд энэ зүүд ч юм шиг, бодит ч юм шиг зүйл өнгөрсний дараа өнөөх удган хэмээх хүүхний бие нь өвдөж хэвтэрт орсон тухай сонсоод юу гэж бодохоо мэдэхгүй хэсэг явлаа. Одоо бодоход хүн гэдэг амьтан сэтгэлийн болон сүнсний, удам угсааны асар их энергийн хүчтэй бөгөөд хүнд мууг санасан нь өөрөө өөрийгөө гэмтээж бохирлож байдаг болохыг ойлгосон юм.

Харин бид бүхэн бүгдээрээ харсан даасан тэнгэртэй бөгөөд бүгд л өөрийн удамын сайн сайхны төлөө, зөв үнэний төлөө тэнгэрт тэрслэхээс бусад шударга үйлд элин халих шонхор мэт, исгэрэх сумны зэв мэт дайчин байдаг гэдэгийг ойлгосон юм даа.

Судлаач3

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
зочин (зочин)

Сонин тохиолдол бн шүү. Бөө хүмүүс муудалцвал сүнсэн биеэрээ тэмцэлддэг байхнээ.

aan (зочин)

Ideltsene geed baidag, jinheneesee iim yavdal boldog baih nee, aimaar yumaa, ene tuhai kino hiivel yun tsus sorogch Drakula vee te, jinheneesee geheer aigaad l baina shuu

Судлаач3 (зочин)

Сайн байна уу? Hermonie
нийтлэлийг маань уншсан танд баярлалаа. Миний бие Тэнгэр үзэл, Бөө мөргөл, далд ерөнцийн тухай сонирхон судалдаг бөгөөд та бүхний нэгэн адил харсан даасан тэнгэртэй л хүн.
Монголчууд бид чинь Тэнгэрлэг ард түмэн шүү дээ.

Энэхүү блогоор Эрэлчин Инжидээ, Эрхэс бид 3 судалгааны явцад ойлгож ухаарсан мэдээллээ та бүхэнтэйгээ хуваалцах гэж, мэддэг зүйл байвал хэлэх гэж гэж хөтөлдөг болно. Блогт маань орж шимтэн уншиж сэтгэгдэлээ үлдээдэг та бүхэндаа баярлалаа

Хүндэтгэсэн:Судлаач 3

Baingiin zochin (зочин)

Sain baina uu?
Tanai blogiig bainga unshij shine medee medeelliig tesen yadan huleedeg shuu, Ta buhnii ajild undruus undur amjilt huseed Sonirhogchiin sanaliig demjij baigaagaa ilerhiilyee,

Хонгороо.Байнгын уншигч

ymar aimar ym bee bvr aijihlaa

sosa (зочин)

bayarlalaa meddeg buhnee haramgui huvaaltsdagt chn unendee ih olon zuil dr buruu zoruu bodoltoi yavsanaa oilgoloo bayarlalaa gj myngantai heleed barshgui uneniig helj ugsund bayarlalaa

Xoco (зочин)

Zaa bas diilj chadaj bga n sain yum aa. Diilehgui bol tged balarlaa shdee. Ene l ued uhamsar doroi bol tged l tatagdaad l sorogdood l alga boloh n bna. Bi ch biyneesee garch chadahgui ch orolddog yum aa.

Зочин

бөө хүмүүс муудалцхаараа өөр муу юмыг нэг нэгрүүгээ явуулдаг гэсэн. тэр л болж таарлаа л даа. аймарын

sonirhogch (зочин)

huuh unshaad gaihlaa. uneheer iim yum bas baidag aa. ene boliij blogiin adminuud busad buugiin tuhai yridag, buu humuusees arai l uur tuvshnii humuus yumaa.

bichleguudiig n dandaa unshdag bolhoor talarhaj yvdag. ta nar bid nar shig humuustei uulzaj amid goe yriltslaga hiij boloh uu

nad shig sanaltai humuus baival demjeerei

hermonied (зочин)

E-mail: erelchin_temdeglel@yahoo.com hayagaar holbogdono

сараа (зочин)

Сонирхолтой бичлэг болжээ

♥♥..hermonie..♥♥

сайн байна уу энэ блогийн админуудтай яаж холбоо барьж болох вэ

Misheel (зочин)

Sonin l ym bna bi neg udaa zvvdendee neg svnstei zodoldson odoo bodson ineedtei ym bna.

♥♥..hermonie..♥♥

энэ блогруу хэд хэд орж ирж бсын бн,сонирхолтой бичлэг бна,худлаа зохиосон энэ тэрээ гэсэн бодол төрсөнгүй угаасаа иймэрхүү юмнууд жинхнээсээ бдг гдгт итгэдэг өөрөө бөө юмуу?

Tsoomoo (зочин)

Сайн байна уу? Газрын болоод тэнгэрийн уналга гэж юу юм бол бас зүүн, баруун зүгийн гэх юм Бас усаар, сүүгээр ундаална гээд л Ёстой 1 юугаа мэдэхгүй бна Хэлж өгч туслаарай ЭРЭЛЧИДЭЭ :D

Jargal (зочин)

Sain baitsgaana uu?Heregtei saihan medeellud bichij baidagt ih talarhaj yavdag.Unshaad aih,evguitseh, gaihah zeregtslee.Bi ugluuguur ih sonin zuud zuudellee.Gantsaaraa yavj baital neg unduur modond buugiin umsguliig(tengeriin ungutei deel) yag airagnii hul shig bairluulsan baih yum.Gaihan hajuud ni ochin harj zogstol buugiin hereglel ni bololtoi neg tiim denluu shig honhtoi zuil ni gazar hosooroo unasan baihiig ni avan ter modon dahi umsguliin enger luu ni (enger ni yag l airagnii hul shig...)hiitel nudnii uzuurt yum hudluh shig bolohoor ni hartal oin zahad tomoos tom baavgai yavj haragdlaa.gaihan lavshruulan hartal tsaana ni avarga tom tas,azargan chono geh met 4,5 n surleg amitan baisan(zarimiig ni odoo sanadaggui ee).Tegeed l sersen.Yamar uchirtai zuud yum boloo.Ta buhen tailbar ugch tuslah bolov uu?

Ts (зочин)

Миний зүүд заримдаа их зөнтэй ч байх шиг өөрт санагддаг. Уржигдар би ийм зүүд зүүдэллээ. Танил бөө ахын биед ороод түүнээс хүчтэй цойлон гарч, янз бүрийн газруудаар явж, хүйтэн нойтон нэг айлд очтол нялх хүүхэдтэй хүмүүс төмөр орон дээр хэвтэцгээж, хүүхдүүд нь хаягдмал байдалтай, томчууд нь согтуу байдалтай байна, гэрийн үүдэнд байх хуучин модон шкафны цаана муу юм байгааг алгаараа мэдэрч , бие хачин зарайж байна гэж зүүдлэв. Танил бөө ах минь зүүдэнд намайг дадлагажуулаад ч байх шиг. Үүнийг юу гэж тайлах вэ? Хариу хэлж туслаач. Их тод зүүд юм

Ts-d (зочин)

tanil buu ah chini chamaig dadlagajuulaagui baih,

Судлаач 3 (зочин)

Бидний блогийг шимтэн уншдаг та бүхэндаа баярлалаа.

Зүүдийг хамаагүй тайлж болдоггүй гэдэг.
үнэндээ зүүдийг ялгахад төвөгтэй. Тухайлбал энгийн хүний янз бүрийн утгатай тод зүүд байна. Гэтэл астрал аялал хийдэг хүний зүүдний аялал, онго тэнгэртэй хүний зүүд буюу онгодын хичээл, улаачдаа хэлж ойлгуулах, зөгнөх зэрэг янз бүрийн утга учиртай зүүд ч бий...

онго тэнгэр бүрийн илэрхийлэх байдал, чадал бадамж өөр өөр тул тэр зүүдийг улаач хүн өөрөө илүү сайн тайлна.

Харин астрал аялалын хувьд маш сонирхолтой бөгөөд янз бүрийн оршихуй эс оршихуйд цаг хугацаа, орон зайн ямар ч хэмжээсгүйгээр аялдаг. Өөрийн урьд төрөлүүдийнхээ биед хувилж өөрийн амьдарч байсан цаг үедээ хийж байсан үйлээ хийгээд ч явдаг. Астрал аялал хийдэг зарим хүмүүс өөрийн өмнөх хэд хэдэн төрөлөө мэддэг болсон байдаг бөгөөд тэдгээр хүмүүсийн авьяас чадвар зан чанар нь тодорхой хэмжээнд илэрч хадгалагдсан байдаг санагддаг.

зарим аялал маш сайхан бөгөөд төсөөлөгдөшгүй буюу аватар кино шиг л сонирхолтой байдаг бол зарим аялал эрсдэлтэй, бидний айдаг там, эрлэг гэж ярьдаг зүйлүүдтэй ч ойртсон мэт аймар байдаг.

иймээс бүрэн дүүрэн хариулт өгөх боломжгүй бөгөөд тухай бүрд таамаглал буюу ерөнхий тайлал анализ хийх боломжтой.

дэлгэр (зочин)

Sainbaina uu ene blogt sanaandgvigeer orj unshij ih zviliig oilgoj zarim neg zvildeer sanaa negtei bnaa. Bas asuuh medeh zyil ih bn. Ene blogiig hutlugch ta bvhen olond tustai ih hergiig ehlvvlsend talarhaad barashgvi bn.Bi engiin l amidraltai negen hairlah setgeliig bvhnii ehend tavidag, eh delhii, urgamal, an amitan,ger bvl, hamaatan sadan, bas sain vil hiihiig mash ih demjdeg gehdee sanasan bolgon bvtehgvi yumaa . Ter Hishgee udganii niitlelvvd ih surgamjtai yumaa,minii sanaa bodol tuvlurch chadahgvi olon salaa ,cegcelj cadahgvi bainaa . Minii sanaa bodol bolon amidralaa zuv avch yvah ,olond tustai zvil hiihed mini negen asuudal bgaa yum bolovuu gej bodsiimaa , tiim uchraas asuuj yrilcah bolomj bgaa bolovuu ,jishee ni Hishgee udgantai uulzah ch yumuu . Yamar baidlaar uulzaj harilcah bolomj baigaad hariult ugnu vv.

Hicheengvilen hvselt ilgeej ta bvhniig hvndetgesen Delgermaa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)