ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : НОЁН УУЛЫН ТУХАЙ ТЭНГЭРИЙН БУУЛТ

НОЁН УУЛЫН ТУХАЙ ТЭНГЭРИЙН БУУЛТ

Хатан дэлхий ээжийн

Хар шар хамаг олон үрсүүдэд

Хөрст дэлхий ээжийн

Хүчит зулай болох

Хөх толбот үрсийн

Хөл доор нь орших

Хатуу гагнаас болох/алт/

Их хайрханыг төнхөн

Хөндөж болохгүйг хөндвөөс

Хөнтрөх аюул нөмрөх нь ээ.

Гурван талын бөхлөөс

Гучин гурван гагнаасаар

Гурван талдаа задарч

Галав эринийг дуудсан

Гамшиг аюул нүүрлээд

Есөн жилийн дотор

Ерийн Долоон галав юүлэх нь ээ

Эх далай гүнээсээ халж

Эх дэлхий цөмөөсөө буцалж

Зургаан тив заадсаараа салж

Жаран зургаан бөхлөөс тасарч

Доод тив дээшээ гарч

Дээд тив доошоо нурж

Усан их далайнууд уур манан болж

Амьтай голтой бүхний

Амь тасарч

Аймшиг гэгч нөмрөх нь гэж

Эзэн тэнгэр хэлүүлж байна

Их лусууд хилэгнэж байна.

БҮХИЙ ОЛОН МОНГОЛЧУУД СОНСТУГАЙ

Хөх монгол цустан

Хан гарвал ястан

Дээд тэнгэрийн хэлүүлгийг

Догшин сүрт омогтнуудын

Доошлох учиргүй сүлдтэнүүдээс

Домогт дээд гарвалуудаас

Олон омгийн ноёдуудаас

Доорх хэлүүлгийг нэгтгэвээ

Хатан Бөөрөлдий ээжийн

Хамаг уяас учиг оршсон

Эх Ноён хайрханыг

Энэ цагт хөндвөөс

Элэг бөөрийг нь төнхвөөс

Энэ дэлхий чинь задарч

Эх усан тасарч

Ганга гачиг нүүрлэж

Газар их чичирч

Гаар сайгүй гагнаас юу нь салж

Галав юу нүүрлэн

Нүнжиг юунд нь шунаснаас болж

Нэгэн жарныг үзэлгүй

Их дэлхий хөмөрч

Энэ ертөнц мөхнө гэдгийг

Ээжтэй бүхэн элгээ

Эцэгтэй бүхэн эгмээ

Тэмтэрч мэдээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)