ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : НОЁН УУЛЫН ТУХАЙ ТЭНГЭРИЙН БУУЛТ 2

НОЁН УУЛЫН ТУХАЙ ТЭНГЭРИЙН БУУЛТ 2

ИХ НОЁН УУЛЫН ЭЗДЭЭС ...

Тийрэн ад шүглэсэн

Тэнэг мугуу үрсүүд

Тэнгэр эцэгтээ тэрсэлж

Газар эхдээ харшилж

Тив дэлхий дамнасан

Тэнд эндэхийн доншуулчдын

Гар хөлийн үзүүр болж

Гарваль угсаагаа гажуудуулж

Гадаад далайг ширгээлгэх

Газар дэлхийг шилгээлүүлэхээ болио.

Дарвих гөлөмний чимээнээр

Дайжиж оддог дайснууд

Хангинах илдний чимээнээр

Харайж оддог хясалтнууд чинь

Хаан дээдсийг чинь доромжлоод

Харайж дээр нь гарчихаад

Өндөр гарвалийг чинь гутаагаад

Өршилж хясалж

Өвөр элгийг нь хөнтрөх гээд байхад

Өөрийн амрыг хараад

Өргөө гэртээ суугаад байх уу

Хаад ихэсээ гутаалгачихаад

Хараад та нар хөдлөхгүй байх уу

Уул усаа хайрлахгй бол

Устана гэдгээ мартаа юу

Ураг тасарч

Улс мөхөхийг

Уух ундааныхаа дайтай санаа юу

Их Алтай гарвалийн 99 омогтны

Энэ Монголын үрсүүд миньээ

Зүг зүгтээ тараад

Зүрхээ дараад суугаад яах вэ

Зүтгээд наашаа цугла

Хэц хэнгэрэгээ дэлдээтэнгүүд

Хэтийн гарвала дуудаатангууд

Дуулга илдээ гсаатангууд

Дуу уухайгаа өргөөтөнгүүд минь

Нэгдэн наашаа чуулцгаа

Ноёхон хайрхнаа зүглэцгээ

99 хуваагдан

Их гурвалаар оройлуулан

33-аар зангилагдан

Гурван талаасаа эрчимнэн

Их гарвалаа дуудан

Илд сүлдээ агсацгааж

Их Шаньюдаа сүрийг үзүүлж

Эзэн Мөнх тэнгэртээ

Ил Монгол байгаагаа харуулж

Халдаад ирсэн дайснаас

Хамгаалж чадах баатрууд гэдгээ

Довтлоод ирсэн өстнийг

Дороо сөгтгөдөг хүчтэнүүд гэдгээ мэдүүлж

Найман настай балчираас

Наян настай өтгө хүртэл

Ноён хайрхандаа чуулцгааж

Эх дэлхий эжийтэйгээ

Элэг зүрхээрээ холбоотой

Хөх тэнгэр гарвальтай

Хөх туяат үрсүүд минь

Орших устахын зам жам нь

Одоо нэгэнт гэдгийг

Оюунтай бүгдэд ойлгуулж

Олон талаасаа чуулж

Олон түмнээрээ нэгдэцгээ

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)