ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : НОЁН УУЛЫН ТУХАЙ ТЭНГЭРИЙН БУУЛТ 3

НОЁН УУЛЫН ТУХАЙ ТЭНГЭРИЙН БУУЛТ 3

ЭНЭ ТӨРИЙН НОЁДОД ЭЗЭН ТЭНГЭР САНУУЛЖ БАЙНА

Дэвсэж оршсон алтыг нь

Дэрс гэж санаа юу

Дээдсээс үүсгэсэн төр ёсоо

Дэвсэлж дэвхрэлддэг

Дэвсгэр гэж бодоо юу

Сүнсгүй юм шиг аашилж

Сүүдэргүй юм шиг аягалж

Сүнсээ худалхдаа болио

Сүүлчийнх нь чи гэж санаа юу

Хуулж авсан алтаараа

Хойд төрлөө олно гэж бодоо юу

Дэвсэж оршоосон алтыг нь авчихаад

Дээд төрлийг худалдаад авчихна гэж сэтгээ юу

Хуурсан бүхнээ үнэн гээд

Худалдсан бүгдээ амьдрал гээд

Хурмастын зөнг өөрчилхөн үү.

Хааны сэнтий орлогч

Хамгийн тэргүүн хөвгүүнд

Хандаж хэлэх үг ину?

Хатан дэлхийгээ хагачиж

Хайрт ээжийгээ өрлөж

Хагартлаа чи баяжаад

Хаа хүрэх гээ вэ

Хөрс шороог нь онгичин

Хад чулууг нь нураагаад

Хавтас дөнгөө хайгаа юу

Харанхуй тамыг эрээ юу

Эрээ цээргүй аашилж

Энх мөнх оршихуйг устгаад

Эзэнт төр гүрнээ гутаагаад

Энд нойрсогч хаад шиг

Энх мөнхөд шүтэгдэн тахигдана гэж санаа юу

Хавтас дөнгөө хайсан бол

Хадаас мод байхад болно

Харанхуй тамаа эрсэн юм бол

Харин удахгүй тэндээ очно чи.

Өндөр хайрханыг нураавал

Өнө оршихуй

Өнөр олон

Өөрийн чинь ээж

Үр хүүхэд чинь зовно

Өөрийнхөө ээжийг өрлөвөл

Өөрөө л чи зовно

Ерөөс үүнийг хүсээгүй бол

Яг одоо энэ аяглалаа зогсоо

Магтан муулахыг

Мөнх тэнгэр л мэдэж

Мөнх оршихуйн дээд хувь тавилан

Монгол хүн байхад л оршдгийг

Энэ төрийн эздэд

Эзний сэнтийд залрагсдад

Мэдүүлж байнаа

Мэндтүгэй

МЭДТҮГЭЙ

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)