ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : СУРГАМЖИТ ТҮҮХ-1

СУРГАМЖИТ ТҮҮХ-1

Хэдэн сартай боловуу гэмээр хүүхдээ тэвэрсэн 40гаран насны нэгэн эмэгтэй намайг зорьж ирэн уулзлаа. 18 настай хүү маань хэрэгт ороод хэцүү нэртэд орж хоригдсон. Хэрэг түвэгээс гайгүй мултарч чадахуу, аа бас энэ хүүхдийн эх 22 настай миний том охин хэл сураггүй 7 хонолоо. Сайн явна уу. Хэзээ ирэхнэв гээд надаас асуулаа. Би үзлээ.-Энэ 2 хүүхэд чинь ер нь огт санаа зовж байгаа юм алга. Эмэгтэй нь хормойн бузар болж эртэй нөхцөөд яваад байна. Хүү чинь сүлд хийморьгүй, нас нь бага атлаа архины дэв бузар болж, хулгай зэлгий хийсэн нь үнэн байна, тэхээр төрийн хууль хатуу ял зэм авахаар л байна. Та чинь ер нь энэ 2 хүүхдийг яаж хүмүүжүүлэхээрээ ийм хэнэггүй, хайр энэрэлгүй болгочихдог байнаа гэвэл тэр эмэгтэй нүд дүүрэн нулимс унаган
-Ээ дээ дүү минь би гэр бүлээ орхин таван цаас олж, орох оронтой болно гээд хүүгээ 8 нас, охиноо 12 настай байхад Солонгос яваад 3,4 жил боллоо.Тэгсэн ард үлдсэн нөхөр маань би Англи явна тэнд сайн мөнгө хийж байна гэнэ гээд олсон цуглуулсан мөнгөөрөө виз гаргуулаад билет авч Англи явсан. Ингээд би Солонгост, нөхөр Англид, 2 хүүхэд Монголдоо нас бага учир миний эгчийнд амьдрахаар болцгоов. Солонгост би мөнгөө цуглуулан өдөр шөнөгүй боолын хөдөлмөр эрхлэн ажилласаар, нөхөртөйгөө ярихаар ажил олдохгүй байна гэх шалтаг шалтгаан тоочсоор, ингэсээр байтал нөхөртөйгөө холбоо тасарч хэл сураггүй болов. Яав ийв гээд эрээд сураглаад байтал Англид нэг хүүхэнтэй амьдардаг болсон тухай сураг сонсов. Намайг байтугай 2 хүүхдээ ч тоохгүй ярихгүй холбоогоо бүрэн тасдлаа. Удалгүй утсаар эгч маань үглэж эхлэв. 2 хүүхдэдээ мөнгө явуул, тийм ийм зардал, ийм хувцас хунар, хоол ундны зардал гээд дээр нь нэмээд хүүхдүүд чинь томроод үгэнд орохгүй байна, гадуур тэнээд байна. Гэх мэтээр үглэнэ.Олсон хэдэн юмаа хураах битгий хэл Монголруугаа дөнгөж явуулаад л, араас нь ахиад нэхэл дагал хэл ам. 2 хүүхдээ бодохоор харимаар, ядаж байрны мөнгө хийж байж буцая гэсээр байтал 6 жил хурдаараа өнгөрч хэдэн төгрөгтэй болоод иртэл 2 үрээ танихгүй, хэгжүүн хэрцгий залуу, охин маань эрээ цээргүй явдалтай хүүхэн болсныг хараад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болов. Охин маань дээд сургуульд орж байна хахуульд өгөх мөнгө, орчихлоо төлбөрийн, хувцасны мөнгө гээд л ар араасаа аваад л байсан чинь, сургуульд ороо ч үгүй, сураа ч үгүй, төгсөө ч үгүй тогоо шиг гэдэстэй амьтан. Бусад шиг эцэг эхтэй биш одоо яах юм бэ үхэх ёстой юмуу гээд тачигнаад, хоёр муу п...а та 2-ыг алцан ч яадгийн гэх согтуу галзуу царайтай хүү маань бусадтай бүлэглэн дээрэм тонуул хийсэн хэргээр цагдаагийн газарт. Дөнгөж төрөөд 2 сар гарантай хүүхдээ над дээр орхиод төрсөн өдөрт яваад эргэж ирдэггүй охинтой ер нь би яах гэж хэний төлөө юуны төлөө төрсөн 2 алаг үрээ хэзээ ч танихгүйгээр алдаваа. Та байранд л явсан байраа авсан тэгээд болоо юм бишүү гэх хэгжүүн харцнууд. Би ингэж л тамаа цайж яваа нэгэн гээд зөндөө их мэгшин уйлж билээ.Тэр үед би Солонгос яваагүй бол бусадтай адил үр хүүхдээ асраад жирийн нэгэн гэр бүл Хайлаастдаа хашаа байшиндаа халуун ам бүлээрээ амьдарч байсан бол, шилжилтийн гэх эмзэг ээдрээтэйхэн насаа эцэг эхийн халуун хайр, гар дээр өсөж торнисон бол, Батмагнайгийх гэдэг гал голомт халуухан дулаахан байх байсандаа. Одоо би 5 шард 3 өрөө байрандаа ганцаар бяцхан зээ охиноо тэврээд цонхоор гунигтайхан харж, эргэлтийн өдрөөр “Хэцүү нэрт”-рүү эргэлтээр явж, эрээн мяраан хувцастай охидуудыг охиноо гэж горьдон харж, гар утасан дээр гадаадын дуудлага дуудвал хань минь боловуу гэсээр 3 өрөө байраар 3 хүнээ сольчихоод л сууж байна даа гэв.

Facebook. KHISHGEE_UDGAN

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

Хөөрхий тэр эх, уг нь зайлуул гэр бүлээ эдээр дутахгүй байлгая л гэж бодож явж дээ, даанч халуун дулаан харилцаагаа алдаж.
Та энэ хүнд ямар зөвлөгөө өгсөн бэ, одоо аз жаргалтай л байгаасай.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)