ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : СУРГАМЖИТ түүх-2

СУРГАМЖИТ түүх-2

30 орчим настай нэгэн царайлагдуу аятайхан бүсгүй өргөөнд минь орж ирлээ. Тэр шууд л би нөхрөөсөө салах гэсэн юм гэв . Яагаад? гэж асуувал- Бид сайхан амьдарч байсан ч сүүлийн үед архи их уудаг, ууртай догшин ширүүн зантай болсон гэв. Та хоёр хэдэн жил амьдарсан бэ? гэвэл 6 жил гэж хариуллаа. 6 жилийн өмнө чамтай ханилахдаа уудаг, ууртай байсан юм уу? гэвэл үгүй, уудаггүй байсан гэв. Тэгвэл чи анх ханилахдаа уудаггүй, орлого сайтай, сайхан зантай байхад нь гэрлэж суучихаад одоо ингээд уудаг, орлоггүй, ууртай болхоор нь салдаг чиний буруу. Хань чинь яагаад уув, яагаад ууртай болов, яагаад орлого муудав гэдгийг мэдэхийг хүсэхийн оронд шууд л салгаад өгөөч гэх юм, би үзэж өгье гээд явган бөөлөв. Гэтэл нөхөр нь үхээрийн бузар, хий юмны хорлол болоод сүлд хийморь нь доройтсон байв. Хүүхэнд хандан чи нөхрөө аваад хамт ир гэтэл,- Ирэхгүй ээ манай нөхөр ямар ч шүтлэггүй гэв. Үгүй ээ миний хэлсэн бүхнийг хэл, тэр өөрөө ирнэ гээд явууллаа. 3 хоногийн дараа тэд гэр бүлээрээ ирлээ.Нөхөр нь бид хоёр нэг жил хагасын өмнө айлын хашаа хөлсөлж суудаг болсон, нэг орой 00-доо бие засаад сууж байтал гэрийн үүд хашааны үүд хоёрын хооронд хачин хүн дүрстэй юм яваад байсан би үхтлээ айж сандарсан ч, гэртээ ороод, эхнэр хүүхдээ айлгачихна гээд хэлээгүй. Түүнээс хойш хэд хэд удаа харсан, ингээд зарим орой, оройтхоороо архи пиво уугаад халамцуу ирвэл гайгүй юм шиг байхаар нь балгаж эхэлсэн юмаа. Таньд арга засал байвал хийж өгөөч, би гэр бүлдээ хайртай. Би багадаа хойд эцэгтэйгээ өссөн, өнчин зовлон үзсэн, би эр хүн болж өрх гэрээ, эхнэр хүүхдээ гэх чин сэтгэл надад бий гэв. Эхнэр нь энэ бүхнийг сонсоод нулимс дуслуулан уйлж,- Таньд баярлалаа. Хэрэв би анхны шийдвэрээ шууд гаргасан бол амьдралдаа томоос том алдаа гарган эр нөхрөө тайлагдашгүй зовлонд унаган, бүр живүүлээд үр хүүхдээ өнчрүүлэх байлаа. Гэрт нь очиж засал хийлээ. Ер нь хүн хэлэхээс нааш гэдэг ямар үнэн юм бэ гэсээр явсан билээ. Тэд одоо хамтдаа сайхан амьдарч, хааяа багшаа гэсээр над дээр хүүхдээ дагуулсаар ирдэг. Хүний амьдралын хамгийн үнэт зүйлсийн нэг бол хайр сэтгэл хамтын амьдрал юм.
Юманд учир
Суманд гичэр байдаг нь энэ буюу.
Facebook. KHISHGEE_UDGAN
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)