ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : СУРГАМЖИТ ТүүХ-4

СУРГАМЖИТ ТүүХ-4

  9911… дугаараас нэг залуу уулзах хүсэлтэйгээ хэллээ бид уулзлаа. Тэр их цэвэрч маягын, царайлаг нуруулаг нөгөө брендээр өвч хувцаслажээ. Залуу их л сандарч тэвдсэн царайтай харагдав. Өөрийгөө танилцуулав. Төрийн албанд хариуцлагатай алба хашдаг гэнэ. Гэвч ирсэн хэрэг нь маш итгэмээргүй нөгөө TV-гээр гараад байдаг төрийн албаны зангиатай нөхдөөс ийм санаа цухалзана гэхэд бүр аймаар зүйл хүслээ. Тэр нэгэн томоохон байгууллагын нягтлан хүүхэнтэй гэр бүлээс гадуурхи явдалтай гэнэ. Бүр гүнзгийрч түүндээ жип машин авч өгсөн ба бараг 3 жил явалдаж байна гэнэ тэгтэл албан тушаал нь томрох бүр дарга болох боломж гарч ирсэн бөгөөд энэ бүх асуудлыг хадмын талын ах нь лоббидхоор болж гэнэ. Гэтэл нөгөө нууц амраг нь чи эхнэрээсээ салаад сууна гэсэн яасан. Би чамайг хүлээж 3 жил хохироод байна яаралтай шийд , хэрвээ шогтох юм бол албан газрын чинь даргад хэлнэ,бас эхнэртэй чинь уулзаж чамайг салахыг шаардана гэх мэтээр дарамталж эхэлжээ. Ингээд мань ганган,цэвэрхэн брэнд эр, нууц амрагаас салгаад өгөх бүүр болохгүй бол үхүүлэх боломжтой юу хэмээн надад хандлаа. Аймаар юм хэрэв нууц амрагын талын ах албан тушаалд лоббидох байсан бол муу эхнэр хүүхдээ бас зайлуулах байсан байхдаа гэж бодохоор айдас хүрч- Чи чинь яасан арилсан дотортой арчаагүй эр вэ? Чиний албан тушаал чинь тэгээд хүний аминаас үнэтэй юу? гэх маягын зүйлийг нилээд зөөлөн утгаар хэллээ. Ингэх л байсан юм бол яах гэж эхнээсээ тэр хүүхэнтэй явалдсан юм гэхэд - Ажил албан тушаал бол амьдралыг тэтгэгч эх булаг ухааны юм ярьж байнаа. Тэр хүүхэн намайг жаахан мөнгөтэй,өнгөтэй болохоор миний араас өөрөө гүйгээд байдаг, тэгэхээр эр хүн үгүй гэхгүй шүү дээ гэв.Би хэллээ - Чи буруу ойлгоод байна даа, бөө хүн чинь буруу муу үйл хийвэл тэрэндээ өөрөө ороогддог, шийтгүүлдэг, тэр ч байтугай сахиус онгод нь хаяад явдаг ч учир бий, би чадахгүй гэлээ. -Танд хангалттай төлнө би баян гэв. Наад мөнгөө айлгаад байгаа тэр нууц амрагтаа өгчихвөл хэл ам чинь дарагдах юм байна гэвэл- Яг тийм байна уу. Тэгвэл тэрэнтэй тохирох гээд үзье дээ гээд гарав.Ий ямар аймаар юм бэ, энэ юу вэ хүн үү эсвэл албин чөтгөр үү, албан тушаалын төлөө хэнийг ч яахаас ч буцахгүй энэ брэндлэг, төрийн албанд шургалсан чөтгөрүүд бидний дунд хичнээн байгаа бол, гэр бүлээс гадуурхи хөнгөн явдал амрагийн явдал гэдэг худал хуурмаг, өнгө мөнгө, шунал тачаал , бие биенээсээ ашиг хожоо хардаг харилцаа юм. Тэгэхээр энэ хэвийн бус аймшигтай энэ харилцаанд эрч бай, эмч бай хүн бүр ухаалаг ул суурьтай хандахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Facebook.khishgee_udgan
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)