ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : “Мөн” голт Тэнгэрийн Монголчууд

“Мөн” голт Тэнгэрийн Монголчууд


Биежин оршихуйн ертөнцөд хөгжлийн хууль зүй тогтол хийгээд оршихуйд чиглэсэн чиг үүргийн ялгаатай долоон өөр төрлийн хүн төрөлтөн бий. Чиг үүргийн онцлогоос хамааран илүү дээд төвшнийхөн орших ертөнцөөс өөр өөр өнгийн гэрлээр буюу эрчимт өгөгдлөөр тэтгэгддэг. Хүн төрөлтөн бүхэнд ижил зүйлс бий ч сүнслэг хөгжлийнхөө төвшинөөр ялгаатай. Зарим нь бусдаасаа илүү хөгжингүй гэхээсээ илүүтэй, дээд төвшинийхөнтэй харилцах, эрхшээгдэн тэтгэгдэх арга зам, боломжоороо өвөрмөц хийгээд дэвшилтэт гэж ойлгож болно. “Мөн”-ийн чанараараа илүү дээдэд хүрэгсэд өөрсдийн урд өмнөх үүрэг, оноолтыг уламжлагсдын хөгжлийг тэтгэдэг. Тэд өөрсдийн хөгжсөн замналаар тэднийг хөтөлдөг.
Дайдын ертөнцийн долоон их үндэстний нэг болох Монголчуудын тухай тухайлан авч үзье. Монголчууд нь дээд ертөнцийн хөх туяанд эрхшээгдэн оршиж, хөх одны оршихуйн үнэн, аюулгүй байдлыг хамгаалахаас гадна хүн төрөлтний хөгжлийн гажуудлыг засч, залруулан, сүнслэг хөгжлийн дараагийн шинэ шатанд хөтөлдөг үндэстэн юм. Түүхэн тодорхой үе бүрд хөх туяаны идэвхижил буюу хөх тэнгэрсийн эрхшээлээр харьцангуй богино хугацаанд маш ихээр хүчирхэгжин дэвшиж, хүн төрөлхтөн хийгээд хөх одны оршихуйн өмнө хүлээсэн үүргээ гүйцэлдүүлдэг. Ийнхүү хүчирхэгжих нь ч, хүчээр эрхшээн дэвшүүлэх нь ч, хүн төрөлхтөн, хөх одны ертөнцийг засаглан, засахуй нь ч Мөнх тэнгэрийн хуулиар хэрэгждэг. Үүнийг үгүйсгэн няцааж, эсэргүүцэн тэмцсэн бүхэн хичнээн хүчтэй байлаа ч, хичнээн арга чадалтай байлаа ч, дээд үнэний хуулийн дор хүчин мөхөстдөг. Үүнийг тэнгэрийн таалал хэмээнэ. Чиг үүргийн ийм чухал оноолттой үндэстэн болох Монголчууд нь “Мөн”, “Мөнийн хууль”, “Мөнхийн үнэн”, “Мөнх тэнгэр”-ийг л эрхэмлэн дээдэлж, орчлон ертөнцийн үнэнд зохирон нийцэж, зохицон хөгждөг. Мөнх тэнгэрийн хууль буюу зарлигийг гүйцэлдүүлэн, хөгжлөөр буурай хүн төрөлөөр оршигч Монголчуудыг эрхшээн хүчирхэгжүүлэн, залж, чиглүүлж, оноолтод үүргийг нь гүйцэлдүүлэх үүрэг хөх туяаг эрхшээгч хөх тэнгэрс буюу Монгол үндэстний язгуур болсон дээд төвшнийхөнд оногддог. Хөх туяанд эрхшээгдэн хүчирхэгжих тавилант үндэстэн бүхэн хөх толбоор тамгалагдан төрдөг. Өөрөөр хэлбэл хөх туяагаар хөх толбыг идэвхижүүлж, эрчимжүүлэхийн үндэс нь “мөн”-ийн хөгжлийг нь тэтгэн, чанаржуулахад чиглэгддэг. “Мөн” нь чанаржсан, биежин оршигч сүнслэг бүхэнд дээд хүч, дээд мэдлэгийг ашиглах эрх бүрдэн, оноолтод үүргээ биелүүлэх боломжтой болно. Алтан дээд үнэний гэрээ тэргүүтэй зарим судар, эх сурвалжид өмнөх идэвхижилтийн үеийн Монголчууд оюун санааны хөгжлөөр одот ертөнц, орчлонгийн үнэнийг өгүүлж, зүрх сэтгэлийн гэгээрлээр зөвийн дээд хүрч, нэгэн төрөлд сурч эс барах үй олон мэдлэг, мэргэшлийн чадварыг эзэмшихийн сацуу цөөн хэдүүлээ ч олныг ялж, бие бөхийн хөгжлийг өндөрт хүргэсэн байсан тухай өгүүлдэг. “Мөн”-өө голчилно гэдэг нь өөрийн нэгэн төрлийн дүрт амьдралд хэт авталгүй, сүнслэг хөгжлийнхөө үнэнээр агуулгаа бүрдүүлэн, орчлон хорвоогийн үнэний хуулийг мөрдөн, өөрсдийн үүргийг гүйцэлдүүлэн амьдрахыг хэлнэ. Ингэж амьдрагч хэн ч бай хүн төрөлтний “зовлон”-гоос ангид буюу үйлийн үрийг ариусган орших боломжтой. “Мөн”-ийг гол чиг шугмаа болгон хөгжин дэвшдэг Монголчуудын хувьд хөх тэнгэрийн дээд хүч, ухааны эрчмийн хүчирхэг холбоосыг өөрсдийн урагт уламжлан, удмын торлогийн бүтэцлэг байдлаар өвлүүлдэг байв

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)