ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Мөнхөд бүхнийг эрхшээгч

Мөнхөд бүхнийг эрхшээгч


Мөнх тэнгэр хэмээх дээд хүчин буюу орчлон хорвоогийн нэгдмэл оюун санаа, эрчмийн цөм нь мөн чанарт бүхнийг буюу оюун, сэтгэлэгийн эрчим бүхий сүнслэг бүхнийг хэзээ ч үл өөрчлөгдөх дээд хуулиараа эрхшээн оршдог. Сүнслэг бүхэнд бидний мэдэх хийгээд үл мэдэх энэ ертөнцийн хийгээд харь ертөнцийн үй олон эрчимт оюун санаанууд багтана. Бидний өмнө нь сонсож, мэдэж байснаас гэхэд л илүү өндөр төвшний хөгжилд хүрсэн тэнгэр, бурхад, онгод сахиусууд, лус, савдагууд, сайн, муу, завсрын гэгдэх бүх төрлийн сүнснүүднээс гадна энэ дэлхий хэмээх хөх одны оршихуйд түр хугацаагаар төрөл авч, биежин оршигч хүмүүс, амьтад бүгд багтана. Биетэй хийгээд биегүй гэдэг нь гагц биежин оршихуйн ертөнцийн төрөлтнүүдэд л илүү хамаардаг ойлголт юм. Сүнслэгүүд хөгжлийн төвшингөөрөө харилцан адилгүй бөгөөд “мөн”-ийн чанаржсан төвшинөөр эрэмбэлэгддэг. Мөн гэдэг нь сүнстэй бүхэнд агуулагддаг дээд өгөгдөл бөгөөд өгөгдлийн агуулга нь Мөнх тэнгэрийн оюун санааны мэдээлэл, эрчмийн чанарыг өөртөө багтаадаг. Өөрөөр хэлбэл сүнслэг бүхэнд Мөнх тэнгэрийн өгөгдөл, эрчим агуулагддаг. Түүгээр нь Мөнх тэнгэр сүнслэг бүхнийг нэгэн хуулинд захируулан эрхшээдэг. Үүнийг “мөн”-ийн хууль буюу мөнхийн үнэний хууль хэмээнэ. Хэдийгээр сүнслэг бүхэнд “мөн” орших ч, чанар буюу цэвэр дээд агуулга, эрчмийн төвшин өөр өөр байдаг. Сүнслэг эрчмүүд нь “цөм оюун”-аас цацран тасарч, эргэн нэгдэн нийлэх хүртлээ хөгжлийн бүтэн тойргийг туулдаг. Энэ нь мэдээж сүнслэг болгоны хувьд яг адилхан биш. Сүнслэгүүд дээд цөмдөө нэгдэн нийлэхээр хөгжих замналдаа тоолж баршгүй олон удаа хүн, амьтаны төрлийг авч төрж, мөн олон олон удаа бидний “там” хэмээх төсөөлдөг доод төвшний эрчмийн долгионт ертөнцөд оршиж үзсэн байдаг. Та л гэхэд өмнө нь энэ оршихуйн хорхой шавьжнаас өгсүүлээд арслан заан хүртэл болж төрж байсан удаатай. Тэр ч байтугай энэ ертөнцөд хамгийн багадаа 500 удаа хүн төрөлд төрж, энэтхэгт ядуу бүжигч бүсгүй, африкт арслан агнагч, европт эрхэмсэг язгууртан, мусалманы алан хядагч, хятад тариачин хүртэл болж төрж байсан байх. Магадгүй 250 удаа эмэгтэй, мөн төдий тооны эрэгтэй хүн болж төрсөн. Төрөл болгоноос чинь сүнсний хөгжилд чинь зайлшгүй шаардлагатай мэдээлэл хийгээд мэдээлэлжсэн эрчим “мөн”-д бичигдэн үлддэг. Эцэстээ тэрхүү сүнслэг оршихуй дээд Мөнх тэнгэртэй яг адил агуулга, эрчимтэй гэдгээ танин, түүгээрээ өөрийгөө бүтээн, бүрэн агуулгажин орших цагтаа л дээд цөмдөө буцаж нэгддэг. Хүн төрөл нь хөгжлийн төвшингөөрөө харьцангуй доогуур төвшинд хамаардаг. Жишиж үлгэрлэвээс 11 жилийн сургалттай боловсрол олгодог сургуульд хүн төрөлхтөн одоо л дөнгөж 4 дүгээр ангидаа элсэн орж байна гэж ойлгож болно. Энэ доод хөгжлийн төвшинөөс дээшхи бүхий л хөгжлийн үнэнийг танин мэдэх бараг л боломжгүй. Тэр дундаа 3 дугаар ангийнхны олж нээсэн “шинжлэх ухаан”-ы хэмжүүр, шалгуураар бүр ч боломжгүй. Харин өнөөх “мөн”-д шаардлагатай бүх л мэдээлэл нь бий. Сүнслэгүүд төрлөөс төрөлд тэрхүү “мөн”-өө таньж, нээж, харьцаж сурсаар нэгэн цагт хааяа нэг тодордог төгс гэгээрэгч болон гэрэлтэж, хүмүүс бидний дотоодод бүгдийг мэдэгч, чадагч жинхэнэ бурхан оршин байна хэмээн сургадаг. “Мөн”-өө илүүхэн таньж, илүү чанаржсан сүнслэгүүд эргээд доод төвшинд байгаа бусдынхаа өмнө хариуцлага хүлээдэг. Сүнслэгийн хөгжлөөрөө арай түлхүү тэд 5, 6, 7 дугаар төвшний ертөнцийн сүнслэгүүдтэй холбогдож, тэдний илүү дээд чанартай эрчмийн туслалцааг ашигладаг. “Мөн” нь чанаржих тусам эрчмийн төвшинөөрөө сүнслэг бусдын хувь тавиланд нөлөөлөх чадвар, боломж нэмэгддэг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)