ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ГЭГЭЭН ЕРТӨНЦ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

ГЭГЭЭН ЕРТӨНЦ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ


Хүний оюун, итгэл үнэмшил, сэтгэл зүйн эрчмийн дархлаа алдагдсан үед бие махбодийн төвшинд өвчлөл явагдаад зогсохгүй, амьдрал, ажил үйлс, харилцаа, орлогод сөргөөр нөлөөлж, хүндрэл бэрхшээл, зовлон шаналлын эргүүлэгт амьдрах болдог. Амьдралын тэнцвэргүй, тогтворгүй байдалд орсон хүмүүс алдагдсан эрчимээ зөв зохистой нөхөж, эрчим алдагдах болсны шалтгаанаа олж засаагүй цагт хэвийн төдийгүй амжилттай, ахицтай төвшинд хүрч чаддаггүй гэдэг нь шинжлэх ухааны төвшинд ч, шашины сургаал номлолуудад ч, энерги судлалын төвшинд ч нэгэнт тодорхой болсон зүйл.

Хүмүүсээс бүрдсэн нийгэмд ч оюун санааны төөрөгдөл, ёс суртахууны гажуудал, сэтгэл зүйн дарамт айдас, хүлээс, эвдрэлцэл, хардалт, зөрчил, явцуу эрх ашиг, үзэл суртлын талцал, зөв үнэний үнэ цэнэгүй байдал ноёрхсоор байгаа цагт тэрхүү нийгэм хийгээд улс орны хөгжилд эерэг ахиц дэвшил, өөдрөг ирээдүй гэж үгүй билээ. Бохир саванд ариун рашааныг хийвэл ариун чанараа алдахын адилаар нийгмийн оюун санаа, сэтгэл зүйд эерэг, өөдрөг, итгэл үнэмшил, хүсэл хүлээлт, эе эвийн эрхэм нэгдэл бий болоогүй цагт хичнээн сайн сайхан бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүллээ ч хүссэн үр дүндээ хүрэх нь үгүй.

Гэгээн ертөнц хөтөлбөрийн зорилго нь Нийгмийг оюун санаа, сэтгэл зүй, социал харилцааны төвшинд эрүүлжүүлэх, эерэгжүүлэх, ёс суртахуунжуулах, хүнлэг, энэрэнгүй, харилцан хүндэтгэлтэй, итгэлцэл, эв нэгдлийг эрхэмлэх үнэт зүйлс, зан үйлийн хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Эрүүл ухаан, үнэний ухаарал, итгэлийн гэрэл, сэтгэлийн ариусал, эвийн хэлхээгээр өнгөрсөнг өршөөж, өдгөөг аварч, ирээдүйг бүтээж чадах билээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)