ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ХАМАГ МОНГОЛЫН ОВОО

ХАМАГ МОНГОЛЫН ОВОО


Одоогоос 800 гаруй жилийн өмнө талын нүүдэлчин Монгол овог, аймгуудын тэргүүд, оройлсон үүрэгтнүүд, тэнгэрээс зарлигтай улаач нар хуран цуглаж, Нэгдмэл их улсыг байгуулснаа Мөнх тэнгэрт мэдүүлэн, эвийн хэлхээгээ батжуулах андгай, бэлэгдлээр “Хамаг Монголын овоо”-г байгуулжээ. Овоонд нэгдсэн овог, аймаг, удмууд Мөнх тэнгэр хийгээд Монгол төрийн сүлдэд мөнхөд ивээгдэхийн соёрхолыг хүсч, үеийн үед, үр удмаараа үнэнч сэтгэл, үйл хэргээ өргөж явахаа андгайлдаг байв. Хамаг Монголын эв нэгдэл, эрх ашгийг өөрсдийн овог, аймаг, удмын дээдэд эрхэмлэх үүднээс үе уламжлан тахиж шүтдэг хайрхадын овоодоос итгэл сэтгэлийн эрчимлэг мэдээллийг шингээсэн чулууг дээжлэн залсан байна. Хан төрийн сүлд, хаад эздийн сүр орших Их халдун хайрханд босгосон энэхүү овоог төрийн төвшинд тусгайлан тахиж байжээ.
Монголчуудын эв нэгдэл, язгуурын амин холбоос, сүр хүчний нууцыг тайлж, үндсээр нь мөхөөх харийн санаархлын үрээр эртний овоог нурааж, эргээн сэргээхийг хатуу хориглож байв. Эвлэлдэн өөдлөхийн бэлэгдэл болсон овооны чулуудыг зориудаар сэвтээснээр олон олон овог, удам уруудан доройтох болсон билээ.
Дээд тэнгэрийн зарлигаар 2013 онд түүхэн овооны эртний суурийг тодруулан, 2015 оны намрын эхэн сард суурь тавьж, 2016 оны зуны дунд сараас сэргээн босгож эхэлсэн билээ.
Өвлийн эхэн сарын шинийн нэгний бэлэгт сайн өдөр, Монгол түмний бахархалт Эзэн хаандаа хүндэтгэл үзүүлэн, Хамаг Монголын удмын үрсүүд дахин хуран чуулж, овоо юундаа сүслэн, онгод хийморио сэргээх гэж байна.
Цөс Их Өвгөдийн хойчис Цус ариун Монгол удмууд Тэнгэр язгууртаа таниулан тэтгэгдэх Тэнгэрлэг үйлнээ нэгдэн чуулахтун.
Өөр өөрсдийн өвгөд дээдэс, өндөр дээд тэнгэрээсээ асуугтун, өгүүлж сургаснаар нь үйлэндээ нэгдэхтүн.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)