ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЭРЛИЙН ҮЗҮҮРТ ҮНЭНИЙ УЧИГ

ЭРЛИЙН ҮЗҮҮРТ ҮНЭНИЙ УЧИГ

Эрэлчин бид Үнэний үнэнг гүнээсээ хайж, өгүүлж бусдад зөвийг таниулах үйлс юугаа илүү олонд хүртээлтэй болгох гэж хичээж явцгаана даа. Сүүлийн 10-аад жилийн туршид хийсэн судалгаа, эрэл хайгуулынхаа эцэст нь Мөнхийн үл хувирах тэр үнэнийг л хайж, тэрхүү үнэн хийгээд бидний ертөнц, энэ л оршихуй, ил хийгээд далдын шүтэлцээ, эцэг өвгөдийн үүргийн залгамж, зовлон хийгээд жаргалын шалтгаан, Мөнхрөл хийгээд мөхлийн утгыг тайлах гэж чадан ядан тэмтчиж л явна. Зан үйл, өмсгөл хэрэгсэл, заяа тавилан, зангилаа учрал өөр өөр хэдий ч Мөнхийн нэг л үнэнээр оршицгоож, мөнхрөлийн тэр л үнэнээр замнацгааж, оршин амьдрах хүн нэгэн төрөлдөө олны өмнө тэнгэрийн зарлигтай төрсний учигийн үнэнийг тайлах гэж, ухаарал сэхээрлээр таних гэж хичээн зүтгэсэн ажлынхаа замд хомсхон боловч танин мэдснээ хөх тэнгэрийн үүрэгтнүүдтэйгээ хуваалцахаар бэлдэж байна. Тэнгэрийн замналаар урт богино, алдаатай оноотой алив замаар замнасан хэний ч хувьд Өөрөө чухам хэн болохоо, Үнэний ертөнцөд юу болохоо, Үүрэгжин яагаад бүтээгдсэн болохоо, Өдгөө чухам хэрхэх ёстойгоо, Мөнх тэнгэртэй хэрхэн уягдсанаа, мөхөж магад ертөнцөд амьдарч буйгаа, үүргээ хэрхэн биелүүлэх ёстойгоо, өөрчлөгдөн хэрхэн засрах тухайгаа, алдаагаа хэрхэн аврал болгохоо, ашид мөнхийн үйлст нэгдэхээ танин мэдэх нууцхан эрэлт, тайлж ухаарах илхэн хүсэл ижилхэн буй нь гарцаагүй. Олон жилийн туршлагатай хэдий ч онож үнэнийг танихад бэрх, Цамаархаж бүгдээс давлаа гэсэн цаг хугацааны шалгуурыг давалгүй бүдчих, цаашлах замдаа харанхуйн гүнд төөрчөөд цагаахан гэрлийг сэтгэлийнхээ мухраас эрэгсэд хэнд ч Үнэнийг таньж, өөрийгөө олж, өөрчлөгдөн хөгжиж, үүрэгжин хариуцлагажиж, өдгөөгөө бүтээлцэж, өнгөрсөнд үнэлэгдэж, ирээдүйд эрхэмлэгдэхэд нь туслахыг бид зорьж байна. Хэний ямар гал, бүлэг, байгууллагад хамаарагддаг тань бидэнд хамаагүй ээ, хэний ямар учиртай улаач, үүрэгтэн гэдэг чинь ч чухал биш, өмнө нь гаргасан алдаагаар тань бид таныг өөнтөглөхгүй, өнөөдөрхөн боссон шинэхэн гэж өрөөлийг бас басамжлахгүй. Гагц мөнхийн тэр үнэнд шүтэлцэн яваагийнхаа чинад нууцыг таних гэж, цаашилж үнэнээр замнах гэсэн хэнийг ч болов бид чин сэтгэлээсээ хүндлэн угтах болно. 2016 оны сүүлээр Тэнгэрлэг Ертөнц сангийн Эрэлчний тэмдэглэл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжин эхлэх цуврал сургалтуудад хамрагдах хүсэлтэй хүмүүс, онлайнаар буюу erelchin_temdeglel@yahoo.com цахим хаягаар өөрсдийн чин хүсэл эрмэлзлийг таниулсан сэтгэлийн үгтэй захидлыг илгээнэ үү. Тэнгэрлэг ариун бүхэн тэтгэгдэн дэгжих болтугай. Эрэлчид
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)