ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : СЭТГЭЛИЙН ГҮНЭЭСЭЭ ЕРТӨНЦИЙН ҮНЭНИЙГ БЭДРЭХҮЙ

СЭТГЭЛИЙН ГҮНЭЭСЭЭ ЕРТӨНЦИЙН ҮНЭНИЙГ БЭДРЭХҮЙ

Бид хорвоо ертөнцийн тухай бүгдийг мэдэхгүй нь үнэн. Гэвч өнөөгийн оюун чадамж, хүсэл сэтгэл хийгээд өөрсдийн төсөөлөн таньж мэдэхүйн энэ л төвшингөөр орчлонгийн үнэн таньчих юм шиг санацгаадаг маань жинхэнэ төөрөгдөлийг бий болгодог билээ. Орчлон хорвоогийн нэгээхэн булангийн бяцхан амьтад болох хүмүүн бидний гүнийн гүнд тэрхүү төсөөлж дийлэмгүй хязгааргүйн ертөнцийн бүхий л үнэн, жинхэнэ үнэний оршихуй бүхэлдээ оршсоор байдаг. Өөрсдийн бүрэн гүйцэд ойлгож дийлшгүй дээд бүхнийг бурханчлан шүтэж, итгэснийхээ хариуд аврал ивээлийг байнга гуйж шаналгаж байдаг. Гэтэл тэрхүү бурханы их дээд хүч нь өөрт нь байсаар л байгаа гэдэг. Үнэний хуулийг танин мэдэж, жинхэнэ үнэнд хүрэхийн тулд өөрөө өөрийгөө судалж, өөрөө өөрийгөө таньж, өөрөө өөрөөрөө дамжуулж бүгдийг таньж, өөрийнхөө гүнд байгаа тэр л үнэнээр орчлон ертөнцтэй бүхэлд нь нэгдэж чадах билээ.

Бясалгалын олон арга, төрөл бий. Тэр тухай энд тэндгүй л бичсэн байдаг. Энэ удаад зохиогчийнх нь зөвшөөрлийг авч чадаагүй ч Хүн ертөнц хэмээх нэгэн гайхалтай цувралаар олон түмэнд хүргэсэн мэдээллийг хуулбарлан орууллаа. Хөтлөгч бээр өөрөө Хүн ертөнцийн үнэнийг таньж, дээд үнэний гэгээрэлд хүрээсэй хэмээн энэхүү нэвтрүүлгүүдийг бүтээсэн гэдэгт итгэж буй тул нэгэн хүмүүний оюуны гэхээс илүүтэй хүн төрөлхтөнд гарцыг нь таниулахаар хөтөлсөн гэгээн үйл хэмээн мунхаглаж, нэврүүлгүүдээс нь оруулсан болно.

Танд ийм сайхан нэвтрүүлгүүд бүтээсэнд тань Хүн бодь ертөнц төрийн бус байгууллагын тэргүүн Л.Энхтайван таньд гүнээ талархаж байна

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)