ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ

АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ

Аялгуу үнэний ухаарлаар
Адгууслагаас ч тэнгэрт мөнхрөх
Агуу дээдийн замналыг
Алтан сургаальд мөнхөлжээ
Үнэний дээдийг таньсан
Мөнийн гүндээ нэвтэрсэн
Өөрийн төрлийг зассан
Өнгөтийг залан, засагласан
Өнөд мөнхрөлийг олсон
Өгүүлэхүйн дээдэд оносон
Өвөг их дээдсийнхээ
Үлдээсэн өвийг тайлахад
Өдгөө цагийн үрсийн
Үнэний дэвсгэр нимгэдэж байна
Мөний гүндээ хүрсэн хэн ч гэлээ
Мөхөсдөн балчирдах нь үгүй билээ
Үгийн өнгөнд үнэний агуулга буй ч
Өнгөц дүрээр өнгийн нэвтэрч үл чадмой
Хэлмэл үнэнээс хэтийдсэн утгыг тайлахад
Хэнээ таньж, хүнээ засах нь чухалтай
Хөх сэрэхүйг хүчлэн өөртөө тунхаглавч
Хүн хэвээр ертөнцийн сэхээрэлд дулдуйдвал
Арга нь мухардаж, хэлбэрийг хэмлэхээс цаашгүй
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)