ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ХАМАГ МОНГОЛЫН ОВОО

ХАМАГ МОНГОЛЫН ОВОО

ХАМАГ МОНГОЛЫН ОВОО

Одоогоос 800 гаруй жилийн өмнө талын нүүдэлчин Монгол овог, аймгуудын тэргүүд, оройлсон үүрэгтнүүд, тэнгэрээс зарлигтай улаач нар хуран цуглаж, Нэгдмэл их улсыг байгуулснаа Мөнх тэнгэрт мэдүүлэн, эвийн хэлхээгээ батжуулах андгай, бэлэгдлээр “Хамаг Монголын овоо”-г байгуулжээ. Овоонд нэгдсэн овог, аймаг, удмууд Мөнх тэнгэр хийгээд Монгол төрийн сүлдэд мөнхөд ивээгдэхийн соёрхолыг хүсч, үеийн үед, үр удмаараа үнэнч сэтгэл, үйл хэргээ өргөж явахаа андгайлдаг байв. Хамаг Монголын эв нэгдэл, эрх ашгийг өөрсдийн овог, аймаг, удмын дээдэд эрхэмлэх үүднээс үе уламжлан тахиж шүтдэг хайрхадын овоодоос итгэл сэтгэлийн эрчимлэг мэдээллийг шингээсэн чулууг дээжлэн залсан байна. Хан төрийн сүлд, хаад эздийн сүр орших Их халдун хайрханы Дээд цагаан аралд босгосон энэхүү овоог төрийн төвшинд тусгайлан тахиж байжээ.

Монголчуудын эв нэгдэл, язгуурын амин холбоос, сүр хүчний нууцыг тайлж, үндсээр нь мөхөөх харийн санаархлын үрээр эртний овоог нурааж, эргээн сэргээхийг хатуу хориглож байв. Эвлэлдэн өөдлөхийн бэлэгдэл болсон овооны чулуудыг зориудаар сэвтээснээр олон олон овог, удам уруудан доройтох болсон билээ.
Дээд тэнгэрийн зарлигаар 2013 онд түүхэн овооны эртний суурийг тодруулан, 2015 оны намрын эхэн сард суурь тавьж, 2016 оны зуны дунд сараас сэргээн босгож эхэлсэн билээ.
Өвлийн эхэн сарын шинийн нэгний бэлэгт сайн өдөр, Монгол түмний бахархалт Эзэн хаандаа хүндэтгэл үзүүлэн, Хамаг Монголын удмын үрсүүд дахин хуран чуулж, овоо юундаа сүслэн, онгод хийморио сэргээх гэж байна.

ОВОО СЭРГЭЭХ, ТАХИЛГАТ ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?

  • Монгол төр улс, түмэн олны төлөөх чин сэтгэл, итгэлийг агуулагч, үнэн сэтгэл, үйл зөвт хүмүүн,
  • Тэнгэр удамт Монгол овог, удмын тэргүүн, удмыг төлөөлөх боломжит хүмүүн,
  • Тэнгэрийн оноолтон, үүрэгтэн, ухамсар, хариуцлагын өгөгдлөөр бэлтгэгдсэн улаач тавилантан,

ОВОО ТАХИЛГЫН ДЭГЛЭЛТ

  • Хамаг Монголын овог, удмын үр сад хуран цугларч, ёс учгийг зангидаж, овоог бүтээснийг мэдүүлэн, дээд тэнгэрийн эрчимтэй холбон амилуулах зан үйл,
  • Тахилгад оролцогч удмуудын угсаа, язгуурын дээд тэнгэрүүдэд хүндэтгэл үзүүлэн, удмын үрсийг мэдүүлэн, нийтээр талархан залбирах үйл,
  • Хамаг Монголын овог, удмын үрс нэгдэн, хамтдаа төр улсаа хүчирхэгжүүлэн, түмэн олноо эе эвлэлдүүлэхийг даатган, дээд тэнгэрт залбирах хамтын зан үйл
  • Хамаг Монголын ураг удмуудын дээд гал язгуурыг тахих зан үйл

ОВООНЫ ТАХИЛГАД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАХ ЗҮЙЛС

1. Дараахи зүйлсийг бэлтгэн, авчирсан байх ёстой.

  • Өөрсдийн удмын тахилгат овооноос тусгай ёсыг гүйцэлдүүлэн тахилга хийн, хайрхадын эздийн зөвшөөрсний дагуу залж, байгалийн амьд эрчмээр амилуулан, удмын 5 буюу түүнээс дээшхи үеийн мэдээллийг шившин эрчимжүүлсэн “чулуу”-г авчрах,
  • Тахилгад оролцогч удам бүр 9 алдын сур тус бүр нэгийг, 9 төө нарийн сур тус бүр 9 ширхэгийг бэлдэн авчирсан байх,
  • Овоо хийгээд их хайрханд зөвхөн цагаан өргөл өргөх учиртай тул сүү, ааруул, тос тэргүүтнийг бэлтгэн авчирч, их идээнд хувь хандив оруулах,
  • Хайрхадын эзэд, лус тэргүүтэнд өргөх 9 эрдэнэ, бор цай, жимс, будаа тэргүүтнийг боломжоороо бүрдүүлэн авчрах,
  • Арц, ганга, шар тос, будааны өргөлийг боломжоороо бүрдүүлэн авчрах,

2. Утга бэлэгдлийн агуулгыг ухамсарлан, ойлгосон байх.

  • Ихэсийн ивээлт газарт очих тул дээд итгэл, сэтгэлээ ариусган, зөв, үнэн, ариун хүсэл, сэтгэлийг агуулан оролцох,
  • Төр, түмний хувь заяатай холбоотой зан үйлд оролцож буй тул хувийн эрх ашгаас нийтийн эрх ашгийг илүү чухалчлан үзэж, зан суртахуун, хандлага, үйлийн алдаа дутагдал гаргахгүй байх,
  • Ёс суртахуун, зан суртахуун, ёс журмын алдаа дутагдал гаргасан тохиолдолд үүрэх хариуцлага, үр дагаврыг хатуу ухамсарлан ойлгосон байх,

3. Дараахи цээр, ёс журмыг ёсчлон мөрдөх.

  • Зан үйлийн үед урьдчилан бэлдсэн, хамгаалалтын хүрээнээс гарахгүй байх,
  • Овооноос эргэн тойрны 99 нумын газарт бие засах, цэр, нус, шүлс болон тамхины иш, чихрийн цаас тэргүүтнийг хаяж, бохирлохгүй байх,
  • Зан үйлд оролцохоор хөдөлсөн цагаасаа эргэн иртлээ бусадтай үг сөргөлцөх, муудалцах, гар зөрүүлэх, далдуур нэгнээ хорлох зэрэг ёс суртахуун хийгээд, зан суртахууны доголдол гаргахгүй байх,
  • Товлогдсон газарт цус гаргах, улаан болон хар өнгийн идээ, амттан авч явахгүй байх,
  • Тахилгын зан үйлд оноолтод өгөгдөл бүхий улаач нар хуяглан, зохих зан үйлийг гүйцэлдүүлэх бөгөөд өөр бусад улаачийг хуяглан бөөлөхийг хориглосон шалтгааныг ойлгон ухамсарлаж, даган мөрдөх,
  • Овоо тахилгын зан үйлд оролцогчид согтууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглоно.

4. Зан үйлд оролцогсод зан үйлийн зохион байгуулалттай холбоотой дараах бүтцэд нэгдсэн байх.

  • Овоо тахилгад оролцохоор шийдвэрлэсэн бол ургийн овог, удмын уугуул хийгээд суугуул нутаг, тахилгад оролцогчийн овог, нэр, жилийг бүртгүүлэн нэгдсэн хамгаалалт, мэдүүлэгт багтах,
  • Зан үйлийн ёслолыг удирдан зохион байгуулагчид төлөөлөн ирсэн овог, удмын нэр, төлөөлөн ирсэн хүний овог, нэр, жил тэргүүтнийг бүртгүүлэн, даатгал мэдүүлэгт оруулах,
  • Тахилгын зорилгод нэгдэн, хамтарч буй утгын хүрээнд “тахилгын бэлтгэлийг хангах”, “тахилгын эмх цэгц, дэг журмыг хангах”, “тахилгын аж ахуйг хариуцах”, “тахилгад оролцогчдод үйлчлэх” зохион байгуулалтын дэд багуудад өөрсдийн нөөц, боломжийн хүрээнд хамрагдан, хамтран ажиллах, үүрэг гүйцэтгэх,
  • Тахилгын эмх цэгц, дэг журмын зохион байгуулалттай холбоотойгоор шаардлагатай тохиолдолд дэд галд хуваарлагдаж, унаажих, байрших, хооллох, зан үйлд оролцох,

5. Зан үйлд оролцогсод хувийн бэлтгэлээ хариуцлагатайгаар хангах,

  • Зан үйлд оролцогчид өөрсдийн замын болон хоол хүнсний зардлыг өөрсдөө хариуцах бөгөөд нийтийн унаа, хоолны үйлчилгээнд хамрагдах бол холбогдох зардлыг зохион байгуулагчдад 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор тушаана.
  • Овоо бүтээн, тахих зан үйлийн ёслол нь 2016 оны 10 дугаар сарын 31-ны өглөө болно. Зан үйлийн бэлтгэлтэй холбоотой өмнөх өдөр буюу 30-ний өдөртөө нэгдсэн байдлаар замд гарах бөгөөд хөдөө хээр газарт байршиж, зан үйл хийгдэх тул дулаан хувцас, хөнжил, ахуйн хийгээд ариун цэврийн хэрэгсэл, хуурай хоол хүнсний бэлтгэлээ урьдчилан хангасан байх хэрэгтэй.
  • Халуун цайгаар нийтийн болон “гал”-ын зохион байгуулалтын хүрээнд үйлчлэх тул аягаа марталгүй авчрах хэрэгтэй.
  • Өөрийн хэрэглээнд зайлшгүй хэрэгтэй бусад зүйл буюу эм, тариа тэргүүтнийг авчрах хэрэгтэй.

ЗАН ҮЙЛД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЭХ

  • Зан үйлд оролцох удмын төлөөллүүд зан үйлээс өмнө зохион байгуулагчдад бүртгүүлнэ.
  • Удмын тахилгат овооноос чулуу залах, энэ удаад чулуугаа залж оролцох боломжгүй удмын төлөөллүүд хэрхэн оролцох талаар мэдээлэл, зөвлөгөө авч болно.
  • Зан үйлд оролцохтой холбоотой бусад зааварыг авч, нэгдсэн зохион байгуулалтад хамрагдах боломжтой.

Холбоо барих утас: 99132889, 99501428, 99199484

ХАМАГ МОНГОЛЫН ОВОО ТАХИЛГАД ХАНДИВ ӨРГӨН ОРОЛЦОХ БОЛОМЖ

Овоо тахилгын зан үйлийн ажиллагаанд өөрсдийн удмыг болон өрх гэр бүл, хамт олон байгууллагаа төлөөлөн хандив өргөн оролцох боломжтой.

1. Мөнгөн хандив

2. Дээд тэнгэрийн өргөлийн хонь

3. Цагаан идээ

4. Тахилгын унаа, шаардлагатай техник хэрэгсэл

5. Бусад

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)