ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЧӨЛӨӨЛӨГДӨХҮЙ

ЧӨЛӨӨЛӨГДӨХҮЙ

Эдүгээ цагийн хүмүүс бид бүр багаасаа л системтэй гэгдэх мэдлэгээр өөрсдийн танин мэдэхүйн хил хязгаарыг хүрээлэн тогтоож, эрдэм мэдлэгтэй гэх хийгээд бүдүүлэг харанхуйн тухай тогтсон нэг л агуулгат ойлголт, төсөөллөөр хэв загварчлагдаж ирсэн. Шинжлэх ухааны гэх мэдлэгээр батлагдаагүй бүхнийг үгүйсгэн няцааж, өөрсдийн хязгаарлаглагдан хэмжигдэхүйц хэлбэрээр загварчлагдсан сэтгэлгээ, сэтгэхүйн хүрээнээс хальж сэтгэж, мэдэж, мэдэрч чадахгүй болцгоосон. Хүн төрөлхтөний өвөг дээдсүүд эртнийх байх тусмаа л бүдүүлэг, мэдлэггүй, боловсролгүй, хөгжингүй бус хэмээн ойлгож, өмнөх эртний гэх бүгдийг өөрсдийнхөө хэмжээст шалгуураар хэмжин үнэлдэг зуршилтай гэж болно.

Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан тайлж, таньж чадахгүйгээ нэгэнт хүлээн зөвшөөрөх болсон олон зүйлс тайллаа хүлээсээр байна. Эгэл оюунаар таньж, тайлах аргагүй мэт олон нээлтүүд ч хийгдсээр байна. Тухайлаад бодоод үз дээ. Эрдэмтэн судлаачдын олж тогтоосноор цаг хугацаа гэдэг бидний тогтсон хэмжүүрээр нэгэн адил явах хэдий ч үйлдэл хийж буй хүн бүрийн хувьд энэхүү цаг хугацаа нь урт богино харилцан адилгүй үргэлжилдэг аж. Бидний амьдралд ч ийм зүйл зөндөө л тохиолддог. Тэсч ядан догдолсон нэгэнд минут маш удаанаар үргэлжилж, секунд тутамд, долл тутамд тэрээр хүлээсэн сэтгэлийн илэрхийлэл бүхий үйлдлийг маш олонтоо үйлдэж чаддаг. Ийнхүү долдолсон хүний хугацаагаа хэмжээгүй ч магадгүй түүний сэтгэлийн мэдрэмж нь нэг минутыг нилээд хэдэн минут өнгөрсөн байдлаар хүртэж болдог. Харин амжих гэж яарч давчидсан хүнд, анхаарал нь өөр зйлд хэт татагдсанаас цаг хугацаагаа мэдэрч чадаагүй хүний хувьд 1 цаг нүд ирмэхийн зуурт л болоод өнгөрсөн байх бөгөөд энэ бүхий л хугацаанд юу ч хийж амжаагүй байгаадаа гайхдаг. Шинжлэх ухаан үүнийг судалж буй ч, нарийн хэмжиж баталж чадаагүй л байна. Харин бидний балар эртний бүдүүлэг гэх өвөг дээдсүүдийн үлдээсэн мэдлэгийн санд шинжлэх ухааны боломжгүй хэмээн баталдаг, зөвхөн уран зохиолын хийсвэрлэл, мөрөөдлийн хэлбэрээр ойлгодог зүйлс хэрэгжин байсаар ирсэн, өнөө ч байсаар л байгаа. Ид шид мэт ойлгож ирсэн үйлдлүүд, хоосон чанарыг онохуй хэмээн хэтийдүүлэн үнэлэн толгой сэгсрэх тэр нууцын цаана хязгааргүй ертөнцийн танин мэдэхүй, үнэний хуулиуд, төсөөлөхийн аргагүй олон боломжууд бий. Анхааралтай ажиглан харах гэдгийг бид нэгэн цэгт төвлөрөх байдлаар ойлгодог бол сэтгэлгээний хэвшмэл бус загварыг ашиглах болсноор та нэгэн цэгийг нэг талаас нь л төвлөрөн ажиглах бус тэр нэгэн цэгийг нэгэн дор хэд хэдэн талаас нь зэрэг ажиглан, үл хөдлөх нэгэн цэгийнх нь хувьд бус өөрчлөгдөн хувирах бүхий л үйл явцыг нь танин, басхүү хувирган өөрчлөх боломжтой байдаг.

Сэтгэлгээний хэвшмэл, хязгаарлагдмал, хайрцаглагдсан загварчлал биднийг бодот үнэнийг танин мэдэх хийгээд өсөн хөгжих боломжийг хязгаарлаж өгдөг. Гэхдээ хэрэв хүн өөрөө хүсвэл, өөрөө хичээвэл энэхүү хайрцагийг сэт цохин нурааж, хязгаар үгүйн ертөнцийн үнэнтэй нэгдэж, хэмжээлш үгүйн чинад бүхнийг хүртэх боломжтой.

Та итгээрэй. Хорвоо ертөнцийн тухай хүн төрөлхтөний бүхий л мэдлэг бүгд нийлээд огт оргүй, орчлон, ертөнцийн тухай үнэний мэдлэгийн 1 %-д ч хүрдэггүй. Учир нь бидний ертөнц хязгааргүйн, огт оргүйн хажууд үнэхээр жаахан. Гэхдээ тэрхүү хязгаар үгүйд, огт оргүйд үйлчилдэг түгээмэл хуулиуд бидний ертөнцөд ч үйлчилдгийн хувьд тэднийг бид танин мэдэх боломжтой. Харин тэр үнэн, тэр хуулиуд нь чухам юу юм бол? Та үнэхээр мэдэхийг хүсч байна уу? Та огт оргүйгээр аялахыг хүсч байна уу? Тэгвэл хайрцагаа эвдлэн хязгааргүйд нэгдэхэд бэлдэх хэрэгтэй.

Хүмүүс бид өөрсдийгөө хэтийдүүлэн үнэлдэг нь нууц бус. Гэвч үнэндээ сүнслэг хөгжлийн төшинд дөнгөж 3 хэмжээст төвшинд л хамаардаг оюунт сүнснүүдийн хувьд гуравдугаар ангийн л хүүхдүүд гэсэн үг. Бага ангийн хүүхдүүдийн нүдээр илүү өндөр боловсролтой, чадалтай, нарийн мэргэжлийн хүмүүсийг хэрхэн үнэлж дүгнэдэг бол. Хүмүүс бидний дунд дэндүү гэмээр суутан, тасархай сэтгэгчид гэж бий. Тухайлбал: А.Энштейн. Хүн төрөлхтөн тархины хөгжлийнхөө 0,1-10 хувийг л ашиглаж чаддаг. Харин Эйнштэйн 10, Людвиг ван Бетховен 7, Маркс, Энгельс нар ердөө 1 хувийг ашигладаг. Уг нь 100 хувь ашиглах боломж нь нээлттэй л байдаг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)