ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ШИНЭ ЭРИН АСУЙ

ШИНЭ ЭРИН АСУЙ

Ведийн сургаалд номлосноор өдгөөгийн хүн төрөлхтөн өмнө нь Алтан, Мөнгөн, Хүрэл эринг элээн туулсан бөгөөд Төмөрийн эрин эхлээд өдгөө 5000 жил болж байгаа ажээ. Сургааль ёсоор Төмрийн эриний 5000 жилийн сүүлчээр жижиг Алтан эрин эргэн ирнэ гэсэн байдаг. Тэрхүү жижиг Алтан эрин нь хүн төрөлхтнийг оюун сэтгэлийн цоо шинэ эринд хөтлөх бөгөөд өмнөх эринд хамаарах ертөнцийг их галын хүчээр ариусган өөрчлөх аж. Энэ үед бүгдийг өөртөө татагч агуу чин бишрэлтэнгүүд заларч дэлхийг аврах бөгөөд тэдэнтэй уулзсан бүхэн өөрсдийн нүгэл хилэнцийн үр дагавраас ариусан цэвэрших ажээ.

Эртний зөгнөлүүдийг нэгтгэн судалдаг Энэтхэгийн судлаач эрдэмтэн Б.В.Раманы нэгтгэн дүгнэснээр XXI зууны эхээр дэлхийд сүйрэл, байгалийн гамшиг, өөрчлөлтийг илэрхийлсэн томоохон гамшигууд тохионо хэмээсэн бөгөөд магадгүй хүн төрөлхтнийг айдаст хөтлөх энэ гамшгууд нь шинэ аврагчийг хүлээн зөвшөөрүүлэх өөрчлөлтийг авчрах талтайг үгүйсгэшгүй.

Өндөр тэнгэрийн трансаар буюу оюуны буултаар дамжуулан илгээсэн сургаалд өгүүлснээр:

Амгалан цагаан лус

Адлан шилгээж эхлэхэд

Алтан дэлхийн улсууд

Аюуж бэрхшээж эхэлнэ

Хөрст дэлхийн лусууд

Хөдлөн шилгээж эхлэхэд

Хөх Монголын үрсийг

Хүндлэх цаг нь ирнэ

хэмээсэн нь бий.

Ховсын аргаар хүнийг өнгөрсөн ба ирээдүйтэй холбох шинжлэх ухааны туршилтыг регресс гэх бөгөөд тэрхүү аргаар олонтаа туршилт хийсэн эрдэмтэн Жейс Штерн, зохиолч Жанет Тейлор, физикч Рут Монтогомерн, судлаач Чет Шоу нарын судалснаар өдгөө цагийн олон хүний сүнсний хувьд энэ дэлхийд ирээдүй гэж байхгүй байгаа ажээ. Тэдний туршилтад орсон хүмүүс XXI-XXII зуунд өөрсдийн сүнсийг энэ дэлхийд дахин төрөл авсан байгааг олж хараагүй байна.

Энэ нь шинэ эринд илүү хөгжингүй төвшний мөн чанарт сүнсүүд энэ дэлхийд эзэн нь болж оршин амьдарч, өсөн хөгжинө гэдгийг баталсан мэт.

Мусулман, Христ, Буддын шашинд ертөнц солигдон шинэ мянга, мянганы хөгжлийг хөтлөх бурхад дээд тэнгэрээс бууж ирэхийг зөгнөсөн бөгөөд Буддын шашинд түүнийг Майдар, Христэд Миссия хэмээсэн байдаг. Тэд бүгдийн дүрслэлд галан дундах бурхад ариуслыг авчирна гэсэн утга давхцсан байдаг. Энэ нь шашин бүрт өөрөөр дүрслэгдэх Мөнх тэнгэрийн элчийг нэрлэж буй хэрэг гэж үзэж болно. Үүнийг Ведэд Калпи бурхан гэсэн нь бий. Түүнчлэн библийн сургаалд Еврейн улс мөхснөөс долоон үеийн дараа Тэнгэрийн улс үүснэ. Тэнгэрийн доорхи ариун бүхэн тэр тэнгэрийн улсын ард түмэнд олгогдоно гэжээ. Иудизмын нэгэн урсгал болох хасиузмд өгүүлснээр энэхүү Тэнгэрийн улс нь бүх хүн төрөлхтөнд бурханлиг ангижирлыг авчрах бөгөөд энэ цаг мөдхөн болно хэмээсэн байна.

Нэрт зөнч Нострадамиусын зөгнөснөөр: Бүхэл бүтэн дайн, газар хөдлөлт ээлж дараалан болсны дараагаар дэлхий дээр Алтан эрин тогтох бөгөөд түүнтэй хамт бурханлаг дээд үнэний сургаал эргэн ирнэ. Агуу их түймрийн дараагаар үхэл, алт, нэр хүнд, эд баялгийг үл тоогч гүн ухаантнуудын шинэ ертөнц тогтоно гэжээ. Түүний тэнгэрийн хөх цэргүүд бууж, даян дэлхийд энх амгалан тогтооно гэсэн зөн байдгийг бас мартаж боломгүй.

Зөнч Вангагийн зөгнөснөөр: Дэлхий дээр нэгэн эртний сургаал заларч, цаг хугацааны шинэ өөрчлөлт болно. Ирээдүйн үрс маань буянт хүмүүсийн харьяанд орж, гайхамшигтай сайхан ертөнцөд амьдарна гэсэн байна.

Энэ цаг үе хэзээ болох вэ?

Ньютоны тооцоолсноор -2020 онд

Маллахын зөгнөснөөр -2030-2040 онд

МЭӨ 68 онд бичигдсэн Мөхсөн тэнгисийн агуйгаас олдсон бичмэлд өгүүлснээр – 2025 онд

Хэдий хүртэл үргэлжлэх тухайд:

МЭӨ 68 онд бичигдсэн Мөхсөн тэнгисийн агуйгаас олдсон бичмэлд өгүүлснээр – 2025 онд эхэлж 11191 онд дуусна.

Ведийн сургаальд номлосноор 10000 орчим жил үргэлжилнэ гэжээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)