ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ШИНЭ ЭРИНИЙ МӨН ЧАНАРТНУУД

ШИНЭ ЭРИНИЙ МӨН ЧАНАРТНУУД

Ведийн сургаалд өгүүлснээр одоогоос 13000 орчим жилийн тэртээ буюу Атлантидын мөхлийн дараагаар тэнгэрийн 4 дэх элч бууж Шинэ төрөлтөн буюу Аричуудын ертөнцийг бүтээсэн гэжээ. Хүн төрөлхтөний сүнслэг хөгжлийн хөгжингүй төрөлтөн болох дараагийн төрөлтөн Индигочууд хэдийнээ мэндлээд эхэлсэн.

Шинэ төрөлтнүүд 1960аад оноос энд тэнд маш цөөхөн тоогоор мэндлэх болсон бөгөөд гэгээнтнүүдийн айлдсанаар 1998 оны 8 дугаар сарын 11-ны өдрөөс хойшхи бүх хүүхдүүд шинэ төрөлтөнд хамаарна гэж үздэг. Тэнгэрүүдийн айлдснаар өдгөөгийн 18 наснаас доошхи хүүхдүүдийн 70 хувь нь, 3 наснаас доошхи шинээр төрөгсдийн 90 хувь нь шинэ төрөлтөн гэдэг.

Орчин цагийн шинжлэх ухаанаар индиго төрөлтөн нь эрчмийн хувьд хэт мэдрэмтгий бөгөөд аль нэг чиглэлээр гоц авьяастай байдаг гэдэг бөгөөд шинэ төрөлтөн өөрсдийн бус ертөнцөд дасан зохицож чадахгүй байгаагаас үүдэлтэй хөдөлгөөний болон анхаарлыг хам шинж гэдэг оношоор оношлогддог ажээ.

Үнэн чанартаа шинэ төрөлтөн нь хөгжингүй сүнснүүдийн хүн төрөл авч дахин төрсөн хувилбарууд бөгөөд тэдний мөн чанарын өгөгдөл төрөлхийн сэрсэн буюу маш амархан сэрж, сүнслэг агуулгатаа шилжих боломжтой төдийгүй, сүнсний хөгжлийн онцлогоос хамааран оюун санааны хөгжлийн илүү дээд төрөлтнүүдтэй шууд харилцах, далд ертөнцтэй зохицон харилцах, зөн билгийн хийгээд эрчмийн маш өндөр өгөгдөлтэй, өөрсдийн сүнсний өгөгдлийг таних, хөгжих, гүйцэтгэх чадвар өндөртэй хүмүүс юм. Тэдэнд дээд хүчинд зуучлах лам, бөө, санваартны хэрэг огт үгүй. Тиймээс энэ шинэ эринд хөгжингүй бус сүнснүүдийг дээд хүчинд зуучилж, хөтөлдөг үүрэгтэй шашины хэрэг огт үгүй болно. Үүнийг өнөөгийн шашинууд бүх шашин нэгдэж, нэгэн үнэн шашин үүснэ, далай лам 14-р төрлөөсөө цааш дахин төрөхгүй, гэгээрэгчид Монголд хүн болж төрөхийг хүсдэг зэрэгтэй холбож тайлбарлах боломжтой. Тэд сүнслэг оршихуйнхаа гүнд Мөнхийн үнэн, жам ёсны тэр л үнэнийг таньж, түүгээр замнах бөгөөд сүнслэг оюунт эрчмийн хөгжлийнхөө дэвшингүй ертөнцийг бүтээцгээх болно.

Шинэ төрөлтнүүдэд дараахи нийтлэг шинжүүд бий.

- Мөн чанар нь сэрмэл буюу амархан өдөөгдөн сэрэх боломжтой.

- Ёс суртахуун, сэтгэл зүйн цэвэр ариун өгөгдөлтэй

- Төрөлхийн зөн билгийн чадвартай

- Маш эрчимлэг, эрдэмлэг, оюуны өндөр чадвартай

- Далд хүчинд итгэх, харьцах чадвар өндөртэй

- Сүнсний үүрэг өгөгдлөө маш эрт ухамсарлан, хариуцлагажих чадвартай.

- Мөнхийн үнэнийг танин ухаарсан буюу ухаарах чадвар өндөр

- Илүү өндөр төвшний мөн чанартнуудтай харилцан мэдээлэл авах чадвартай

- Оршихуйд зохирон амьдрах, хөгжлийн технологийн цоо шинэ дэвшилтэд арга ухааныг боловрсуулан хэрэгжүүлэх,

- Өөрсдийн хувь тавиланг өөрчлөх, засах, хөгжих боломжтой.

Тэдний эрин цаг эхэлж буй. Харин бид тэдэнд өөрсдийн ертөнцийг байгуулах замыг нь нээж, боломжийг нь бүрдүүлж, хуучин ертөнцийг цэвэрлэх, ариусгах, өөрчлөх үүрэгтэй.

Тэдний ертөнцийг бид бүрэн төсөөлшгүй.

- Тэд оршихуйн эрчмийн нууцын гүнд нэвтэрч тайлснаар анагаагдан засрахуйн шинэ төвшний мэдлэг, аргыг нээх бөгөөд өнөөгийн анагаах ухааны эм, тариа тэдэнд огт хэрэггүй.

- Тэд мөнхийн үнэн, эрчмийн мэдээллийн кодчлолыг судлан, өөрчлөх бөгөөд үүний тусламжтайгаар, цаг хугацаа, орон зайн шилжилт хийх чадвартай болох тул өнөөгийн шатахууны өндөр зарлагат техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэл хэрэггүй болно.

- Нүдэнд үл үзэгдэх эрчмийг тоолох арга ухааны тусламжтайгаар өнөөгийн математикийн ухаанд цоо шинэ эргэлт гарах бөгөөд өнөөг хүртэлх шинжлэх ухааны математик загварчлал бүхий тооцоолол огт хэрэггүй болно.

- Тэд өөрсдийн ертөнцөд байгалийн цэвэр эрчим, мөн чанарын хөгжлийг эрхэмлэх тул өнөөдрийн өндөр зарлагат ахуй амьдралын хэв маяг өөрчлөгдөн, байгальд ойр, шинэ хэв маягийн амьдралыг чухалчилна. Гэхдээ өмнөх өвөг дээдсийн нүүдэлчин ахуйн уламжлал тэр чигтээ хуулбарлагдан ирэхгүй. Тэд цаг үе, эрчим, технологи хийгээд цэвэр оршихуйг дээд зэргээр уялдуулах болно. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)