ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : БИД БҮГДЭЭРЭЭ НЭГЭН БҮХЭЛ

БИД БҮГДЭЭРЭЭ НЭГЭН БҮХЭЛ

Чин сэтгэлийн захидал

Өв эрдэнэсийг өртөөлөгч өтгөс буурлууд минь

Ахмадууд та нар минь үр багачууд, ач зээ нартаа төдийгүй өвөг дээдсээсээ салаалсан өнөр өтгөн удмаа насны намба, нартын ухаарал, амьдралын туршлага, арвин баялаг дурсамжаараа ахлан, үнэнийг түгээн, өөрсдөөрөө үлгэрлэн байдаг билээ. Залуус бид та нарын аав ээж, өвөө, эмээгийн тухай таны л өгүүлэх дурсамжаар дээд дээдийн өвөг дээдсүүдээ төсөөлөн таньж, та нарынхаа өгүүлэх үг, үнэн сургаалийг л өвөг дээдсийнхээ үнэн хэмээн хүлээн авдаг. Нэгэн цагт бид ч та нарынхаа адил үргэлжлэл болсон багачууддаа өөрсдөөрөө дамжуулан та нарыгаа таниулан суух нь гарцаагүй. Үе үеийн залгамжлал, цаг цагийн өртөөлөгч болсон та нар минь бидэндээ илүү ихийг, илүү үнэнийг, илүү зөвийг үлдээгээсэй.

Эдүгээ бид та нараасаа танд ч таны аав, ээжид ч, өвөө эмээ нарт ч байсан удмаас минь өвлөгдөн ирсэн хамгийн сайн, хамгийн үнэ цэнэтэй эрхэм чанар чухам юу болохыг, бид алдалгүйгээр үргэлжлүүлж, хожим өөрсдийн үр хойчист марталгүйгээр заавал мэдүүлэх, таниулах, сургах тэр үнэт ухаарал, мэдлэг, чадвар юу болохыг бидэндээ хэлж сургамжлан, өв их соёл болгон үлдээгээсэй хэмээн хүсч байна. Чухамдаа удмаараа, өвөг дээдсээрээ бахархан үлгэрлэж, үнэт зүйлээ болгон эрхэмлэн дагаж мөрдөх тэр бүгдийг бид танин мэдэж, аль ч цаг үеийн ахмад дээдсүүд минь үр болсон биднээрээ, үргэлжлэл ирээдүй маань өвөг болсон биднээр дамжуулан та нараар минь бахархах тэрхүү удмын бахарлыг тээгч, чанаржуулагч, чадваржуулагч нь байхыг бид хүснэ.

Удам төрлөөрөө уулзан золгож, учир ёсоо таниулан өгүүлэх тэр л өдрүүдээр ухаант мэргэн сургаалийг тань, урьдын сайхан дурсамжуудыг тань, учирч байгаагүй буурлуудынхаа тухай, уламжилж авах үнэний тухай өгүүлэх бүхнийг тань хүлээх болно.

Та нар минь урт насалж, удаан жаргаарай.

Ирээдүй болсон залуусаас нь

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)