ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

Эрэлчин миний бие далд ертөнцийн нууцыг ил болгохын эрэлд мордсоор эдүгээ 10 жилийг хэдийнэ үджээ. Хаанаас, хэрхэн гэдгээ ч үл ойлгон, далдыг илийн үнэнээр хэмжих гэж будилсан шинжлэх ухаанч мөрдлөгийн минь он жилүүд тэртээд үлдэж, ил, далдын үнэний холбоос хийгээд тайллын эрэлийг үргэлжлүүлсээр, үнэнээр бодотын ертөнцийг таних, тайлах, засах хэмээсэн гэгээхэн мөрөөдлөө тээсээр л өдгөө 11 дэх жилээ угтаж байна.

Шашинжаагүй, шинжлэх ухаанжаагүй, домогжоогүй Мөнхийн үнэнийг л таних гэж... Шарлаагүй, улаараагүй, харлаагүй Монголын үнэнг л мэдэх гэж... Төрөл элээж, тавилан сэлгэсэн Жинхэнэ өөрийгөө олох гэж эрсээр, хайсаар, ухсаар, ухаарсаар л явнам.

Таньж мэдсэн минь хэмжээтэй, хязгаартай ч тайлж, ухаарсан жаахан мэдлэгээсээ та бүхэнтэй хуваалцаж, үнэний эрлийн замд тань дэм болох үүднээс 2017 онд цөөнгүй мэдээллүүдээр цуврал бичлэг бэлдэж байна.

Цахим орчинд далд ертөнцийн сэдвээр бичдэг, судалдаг бусад блог, групп, нийтлэлчидтэй мэдээллийн төвшинд хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Та бүхэндээ амжилт хүсьеэ.

Урт холын бодлоор

Ухааны цараагаа тэлж

Учигт үнэний тайллаар

Ухаажин, эрчимжиж

Эрт цагийн дээдээс

Эгнэшгүй бүхнийг таньж

Эрдэмд хөглөгдсөн эрмэлзлээр

Эрсэн бүхнээ олох болтугай

Хүндэтгэсэн

Эрэлчин

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)