ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Эдүгээ цагийн ЧИНГИС-ээр хөглөгдөгсдөд

Эдүгээ цагийн ЧИНГИС-ээр хөглөгдөгсдөд

 ЧИН сэтгэлээсээ нэгэнтээ залбираад үз дээ. Сэтгэлээсээ залбирахаас юугаар ялгаатайг анзаарав уу. Бодол чинь, сэтгэл чинь, эрчим бүхэн чинь нэгэн эгшинд нэг л цэгт нэгдэн төвлөрч, нүд байвч тэр л цэгийг онилж өөрийг үл харан, чих байвч тэр залбирлыг анирдаж өрөөлийг үл сонсон, зай үгүй үйлдэл бүрнээ нэгд бэхэлж, завсар үгүй илүү үйлдэлгүй өөрийгөө зориулж, хажуугийн бусдыг ч үл хамааран, хамаг бүхнээрээ чин сэтгэлийн залбиралдаа нэгдснээ мэдэрч чадав уу. ЧИН гэдэг энэ. Чин гэдэг өөртөө бүгдийг багтааж, хурааж, нэг болгосныг хэлдэг. Олон зүйлийг нэг болгон оршоож, хуралдсан их хүчийг бадраан цогцлоохыг ЧИН гэдэг. Энэ ЧИН задрах болов уу? Залбиран хүссэн зүйл чинь чухам юу байсан бол? Хэрэвзээ тэр залбиралын учиг хэзээ ч үл алдрах ҮНЭНд үндэслэгдэн, хэзээ ч үл хувирах ХАЙРаар хариуцлагажин, хэн бүгдийг чин хүслүүдийг өөртөө агуулж чадсан бол хэзээ ч алдууршгүй хүчийг цогцлоох учиртай. Энэ цагт хаа сайгүй л ЧИНГИС болон тодрогсод, Чингис хааны онгодыг улаачлагсад, хаан өгөгдлөөр оноолтоо таньсан ч хаачихаа мэдэхгүй төөрөгсөд олон болжээ. Хамгийн түрүүнд та нар хаан өргөмжлөгдөх гэж яаралгүй. ЧИНгис заяаг өртөөлөхүйн үнэнийг танин тайлах нь зүй бизээ. Тэнцэж чадсан нь л өгөгдлийн үнэнээр бэхжих оньст учиг олон бий шүү. Оройлон түүчээлэх оноолтон заяатнуудын олныг хураах үйлийн бэхлээсийг тольдовч ЧИН гээс бэхэлсэн нь өдгөөд нэгээхэн ч үгүй аж. Айдсаар, шуналаар, хөөрлөөр, залиар, ховсоор аргамжиж өөрсөндөө бэхлэх гэж яарцгаах юм. Арга заль нь ч цаанаа нарийсаж амь насыг нь барьцаалах үйлтэн цөөдөхгүй болжээ. Ханцашгүй дээд хааны суурийг горилогсод олон ч хамааруулж цаана нь хариуцуулахын үнэнийг тодолсон нь ховор аж. Өндөр дээд эсийн өгөгдлийн учигийг тайлахдаа өөрт нь ирсэн үүргийн үнэнийг таньж бүрэн чадсан нь алга даа. Өөртөө ЧИН ҮНЭНг оршоож, Өрөөл бүгдийн заяа, замналыг ЧИН-гээр хариуцахуйн хариуцлагыг өөртөө бэхэлж,өөрийгөө өргөл болгон золин өргөн түмнийхээ, өгөгдөлтөн оноолтнуудынхаа ЧИН ИТГЭЛ, СЭТГЭЛийг хурааж чадсан нэгэн л ЧИНГИС заяаг жинхэнээр өртөөлөх буй заа. Үнэнийг, өөрийгөө, үйлээ, өгөгдлөө эргээд сайтар нягтлаад үзэцгээх сэн дээ. Эрхшээгч их тэнгэрүүд эндүү тайлсан юм хөөрхий гээд эвийлээд үлдээшгүй цаг энүүхэнд ирсэн байхыг ч үгүйсгэшгүй. Зөвийн зөв замаа олж, зүйтэй үнэн үйлээ бэхлэхийг ерөөе дөө.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)