ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Хаад хатад, өрлөгхөнүүд минь дээ

Хаад хатад, өрлөгхөнүүд минь дээ

Хаа сайгүй хаахалзах
Хаад хатад, өрлөгхөнүүд минь дээ
Язгуур өндөр дээд эсүүдийн алдараар
Ямархан үүрэг оньслогдон оноогдсныг
Таньж ухаж дийлсэнгүй юу даа
Тайлж мэдэж бэлтгэгдсэнгүй дээ
Өндөр заяанд өргөмжлөгдөхийн тулд
Өгөгдлийг нь үнэнээр тайлан байж л
Үнэний агуулгаар бэхлэгдэн хүчжиж л
Үүрэгтээ тэнцэж, үйлэндээ шамдмаар сан
Хаан суудалтны хариуцахуйн үүргээр
Хамаарах олноо эвлүүлэн зангидаж
Харласан тавилангаас нь хамжилцан салгалцахыг
Халирч бэрхшээлгүй хатуугаас гэтэлгэлцэхийг
Хатан заяатны уран уялгаар
Хайрлахуйн үнэний гэгээн учигаар
Хатууг нь зөөллөж, харыг нь цайруулж
Хар цагааны сүлрэлийг тодотгохыг
Мөргүн дэмчдийн мөнхийн сургаалиар
Мунхаглал хийрхлийн сүүдрийг үргээхийг
Мөхөстсөн үнэний хүчийг өргөхийг
Мөхөлд хүргэмгүй зөвийг тодлохыг
Баатар жанжидын хатмал зоригоор
Бат чинад хувиршгүй итгэлээр
Булзах аргагүй үнэнийг тогтоож
Бултах газаргүй бурууг номхотгохыг
Оньслон байж учигласан л юм шүү дээ
Онож тайлсан нь л заяандаа тэнцэнэ дээ

Хаад өгөгдөлтөн хичнээн олныг
Харж дуулсан л байлтай үрсүүд минь
Ханцашгүй хүчит өрлөг жанжидууд ч
Хаа сайгүй байгааг анзаарсан уу даа
Аль нэгнийг нь авна даа гэсэндээ
Арав хориор нь тодруулсан гэж үү дээ
Өргөмжлөгдөх их эс цөөдсөндөө
Өргөл хүндлэл багадсандаа
Өчнөөн төчнөөнөөр нь босгов л гэж дээ
Өрсөлдөх тэмцлийг өдөөв л гэж үү дээ
Тайлж үнэнийг тодлов уу үрсүүд минь
Тэнцэж заяандаа босов уу улаачид минь...
Хэнээ таньж чадсан нэгэн л
Хэмжээгээ танин хүчээ бэхэлнэ дээ
Хэтийдсэн эрхэмд шунаглаж алдалгүй
Хэмийг тохируулан үнэнээр хүчижнэ дээ
Ухаантай бүхэн урдаа сөхрүүлдэггүй юм
Аргатай бүхэн араасаа дагуулдаггүй юм
Хамгийн хүчтэй нь байлаа ч
Хамгийг сөхрүүлэх тавилан нь үгүй дээ
Нартад заяагдсан өгөгдөлтөн бүр
Нарийн учигаар нэгд эвлэлдэх үнэнтэй
Өнгөцийн цаадхи үнэнийг таниагүй цагт

Өндөр заяандаа тэнцэж өндийхгүй дээ...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)