ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ӨӨДЛӨХИЙН ҮНЭН ӨӨРТ ТАНЬ БИЙ

ӨӨДЛӨХИЙН ҮНЭН ӨӨРТ ТАНЬ БИЙ


Та амьдралдаа үнэхээр өөрчлөлт тэр дундаа өөдрөг сайн сайхан бүхнийг дуудан даллах гэгээн өөрчлөлт хийхийг хүсч байгаа бол яг маргаашийн мандах улаан нарнаас эхлэн 3 сарын турш тасралтгүйгээр өдөр бүр гурван төрлийн өргөлийг чин сэтгэлээсээ өргөөд үзэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Бас өөртөө, өдөр тутмын амьдрал, ажилдаа хэдэн дадлыг зөв хэрэгжүүлээд сурах хэрэгтэй. Энэ тухай дараа дэлгэрүүлэх болно. Хэрэв үр дүнд нь сэтгэл ханамжтай байваас үргэлжид л энэ үйлээ үнэн сэтгэлээсээ хийж байна бизээ.
1. Өглөөний наранд өргөл өргөж бай. Үнэн сэтгэлээсээ өргөх нь үнэхээр чухал. Чин сэтгэлээ зориулж буйгаа өөртөө ч гэсэн тунхаглах үүднээс аль болох хөрс шороотой газарт хөлөө баттай гишгээд, хөхрөгч тэнгэрийн наранд хүрэх мэт сэтгэлээ хөглөөд, өөрийн гүнээсээ урсах үгээр үнэн сэтгэлээ таниулан байж өргөөрэй. Уран яруу үг залбирал таатай сайхан ч өөрийн чинь үг биш бол сэтгэлийн чинь эрчмийг тэртээд одоож, эргэх эрчмийн тэтгэмжит холбоосыг үүсгэж чадахгүй шүү дээ. Тиймээс үнэхээр өөрөө л үйлд, өөрөөрөө үйлд, өөрийнхөөрөө үйлдээрэй. Итгэл сарниж, сэтгэл тэнэсэн энэ цагт хамгийн багадаа 3 сар энэхүү үйлийг чин сэтгэлээсээ хийхийн цагт л итгэлийн эрчимт холбоос бүрэн биежиж, эргээд тэтгэгдэх дээдийн бүхнийг урин дуудах болно.
2. Хүн хувь ерөөлөө өөрийн удам, угсаа гарвалын холбоосоор хүлээн авч тавиланждаг. Эцэг, эхгүйгээр энэ ертөнцөд төрөхгүй шүү дээ. Таны эцэг эх ч өөрсдийн эцэг эхгүйгээр мэндэлж, эргээд таны амьдралын учигийг зангидахгуй байсан. Тиймээс таны өвөг дээдсүүд л таны эхлэл тул та тэдэндээ талархаж, хүндэлж сурахын цагтаа тэднээсээ ерөөлт тавилангийн дээдийг уламжлан авч чадна гэсэн үг. Тиймээс нэгэнт хүн заяанд төрсний үнэнгээр язгуурын дээд өвөг дээдсүүд, үе үеийн дээд эсүүддээ өргөлийн дээжийг байнга өргөж бай. Хүний өндөр өвөг, эмэг, эцэг, эх үр хүүхдээ ясны чимээ, цусны үнэрээр нь таниж, итгэлийнх нь, сэтгэлийнх нь гэгээнээр дэмжин тэтгэдэг билээ. Монгол заяанд төрсөн хэн боловч чин итгэл, сэтгэлийнхээ эрчмээр дээд тэнгэрт үгээ, үнэнээ хүргэж чаддаг. Та тэднийхээ үргэлжлэл болохын хүвьд үргэлжид тэтгэгдэх заяагаа өөрийн итгэл, сэтгэлээр бэхжүүлэх нь чухал.
3. Бид энэхүү оршихуйд мэндлэхдээ энэхүү оршихуйн эздээс л бие цогцосоо хүлээн авдаг. Биетэй, биежмэл бүхэн байгалийнх. Эд баялагаар элбэг хангалуун, эрүүл сайхан ухаан саруул оршихийн үндэс нь эргээд энэ байгаль, дэлхийн эзэд, бүтээгчид, хамгаалагчдийн ивээл байдаг билээ. Бид газрийн баялгийг ухаж бус, тэднийг хайрлаж, хамгаалж байж юугаар ч үл дутахын эрчимт ивээлээр тэтгэгддэг учиртай. Байгалийн сайхныг таашаан мэдэрч, уусан нэгдэж чадвал байгалийн эзэд ч өөрсдийн гайхамшигийг илүүхэн таниулж, эрчим, увидсын нууцаа нээдэг талтай. Хэрэв эрүүл, элбэг дүүрэн байя гэвэл та байгальд, байгалийн эздэд гүн хүндэтгэлтэй хандаж сураарай. Чин сэтгэлээсээ хог тарихгүй, эвдлэн сүйтгэхгүй байхад анхаарч, сэтгэлийн өргөл ая дуу, бүжиг, будаа тариа өргөж явахад ивээлийнх нь хишгийг аяндаа л хэрхэн хуртэж буйгаа мэдэх, мэдрэх болно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)