ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ТЭНГЭРЛЭГ МОНГОЛ ХҮН

ТЭНГЭРЛЭГ МОНГОЛ ХҮН


Дээдийн зарлигаар дэлхийг сэрээсэн
Дээшлэх үнэнээр ясчлан сэхээсэн
Этүгэн тэнгэрээс эгнэшгүйг өвлөсөн
Эвдлэн мөхөөшгүйн нууцыг хамгаалсан
Дээд эс заяат угсааны үргэлжлэл
Дээшээ бадамлах ухааны очис
Түмэн үеийн тасраагүй хэлхээс
Түүхт өвгүдийнхээ удмыг залгагч
Би Хөх тэнгэрийн хүн үр
Би Хүчирхэг Монголын өв хойчисоо
Зүрхээрээ Мөнхрөлийг онож тайлсан
Зөнгөөрөө Монголоо олж таньсан
Өвгүдийнхөө үнэнийг өвлөж залгасан
Үрсийнхээ ирээдүйг зөвлөж зассан
Янгинах ясныхаа хэлтэрхий бүрт
Ялагдашгүй үнэний учиг бөх
Язгуураас өвлөсөн зөвийн ухааралт
Ямагт босоо тэнгэр заяатан
Би Мөнх тэнгэрийн мөн үр
Би Мөхөшгүй Монголын өв хойчисоо
Улсаа өргөж, урагтнаа тэтгэсэн
Учигт үнэнийг тайлан, дээдэлсэн
Буруудавч, зөвтгөх ухаарлыг олсон
Буурал дээдсийнхээ үүргийг залгасан
Урсах цусныхаа дусал бүрт
Устаж мөхөшгүй учиг бөх
Угсаагаа залгах учрал ерөөлтөн
Удамт Монголын заяаг тэтгэгч
Би Үл тасрах үнэний залгамж
Би Үр хойчсынхоо өндөр дээд эсээ
Эрхшээгч тэнгэрийн таалалд бишрэн
Эрхэт төрийнхөө сүлдэнд сүсэлсэн
Эзэд, дээдсийнхээ өлмийд сөгдөн
Ивээл, сүрийг нь хурайлан залсан
Эрхэм язгуураа сэрээн залгамжлагч
Эвийн андгайгаа өргөн зангидагч
Тэнгэрлэг түмнээ оройлон үлгэрлэгч
Тэнцэшгүй заяагаа үндэсээс нь бэхлэгч
Би Эртний их түүхийн үргэлжлэл
Би Эдүгээ цагт домгийг бүтээгчээ
Мөнх тэнгэрийн зарлигт сөгдөн
Мөхөс заяагаа тэнгэрт даатгасан
Мохошгүй дээдсийн үйлийг залгамжлан
Монгол заяатнаа түшиж, тэтгэсэн
Цуцашгүй увидсыг цусандаа тээгч
Ялагдашгүй үнэнийг ясандаа өвлөгч
Унтрашгүй галыг зүрхэндээ асаагч
Ухааны охио эрхэсээр тэтгүүлэгч
Би Мөнхгалын очист цучил
Би Мөхөл үгүй оюунт эрчим

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)