ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : УЛААЧ –УДМЫН ХҮЧИРХЭГЖҮҮЛЭГЧ

УЛААЧ –УДМЫН ХҮЧИРХЭГЖҮҮЛЭГЧ


Борооны дараахи мөөг ч гэх үү, тэнгэрээс сацсан шагай ч гэх үү ямартаа сүүлийн жилүүдэд дэндүү олноор төрөх болсон улаач нарын урсгал давалгаалсаар. Бөө хэмээхээс дайжин эмээсэн нийгэмд хүссэн ч эс хүссэн ч хүч тулган хүлээн зөвшөөрүүлсэн бөө хэмээгчдийг ингэж олноор төрөх болсны шалтгааныг эрж гайхширсан олны ихэнх нь л сөрөг хандлагаар хардлага сэрдлэгэ дүүрэн ажицгааж байна.
Энэ цагт яагаад ийм олон улаач нарыг төрүүлсэн хэрэг вэ? Үнэндээ тэнгэрийн эрин гэх энэ дээд хүчний эрхшээлт цагт өөрсдийн албат, цэргүүдээ илгээсэн нь маргашгүй. Энэ ч утгаараа эдүгээгийн улаач нар Мөнх тэнгэрийн албатынхаа хувьд тус тусын өгөгдөл бүхий үүргийг биелүүлцгээх нь дамжиггүй. Дан ганц үүрэг ч гэж байхгүй. Давхар давхар үүргүүд бий. Тэдгээрээс хэний ч тэр, хэзээ ч тэр орхигдуулж болшгүй үүрэг бол өөрийн хувь тавиланг угсаалан уламжилж авсан удмынхаа өмнө хүлээх үүрэг юм.
Монгол хүчирхэгжихийн үндэс нь Монгол удмууд амин эрчмээрээ нэгтгэгдэн, хамтын хариуцлагаа бэхжүүлэн, өөдлөхийн заяанд өвгүдээрээ замчлуулан, улаан цусандаа тээсэн угсааныхаа чанарыг сэрээж, ясныхаа гүнд бэхжүүлсэн язгуурынхаа үнэнээр бэхжиж, гал их үүтгэл гарвалаасаа тэтгэгдэн, гарцаагүй өндийх учигийн баридлагаа оршоох явдал билээ.
Хамаг Монгол хэмээх хүчирхэг гүрэн улсыг байгуулж явсан түүхнээс ч олон олон овогтнууд цугларч, угсаалсан олон урагтнууд нэгдэж хүчирхэгжин өндийсөн байдгийг бид бүгд мэднэ.
Эдүгээд ч Монгол эвлэлдэн өндийхийн учиг удамд буй. Засаглахуйн төвшинд залрагсад ч удмаасаа оноогдон, удмаараа хариуцлагажин, удмаа барьцаалан байж төрөө бадраах учиртай тэр цаг ч дөхөж буй бизээ.
Улаач заяатнууд минь өөрсдийн удмыг хамгаалаад зогсохгүй хүчирхэгжүүлэн босгох үүрэгтнүүд гэдгээ хэр мэддэг бол? Мэдэхгүйнх нь мэдлэгт дусал нэмж, мэддэгийнх нь үүргийн үнэнийг сануулан эрчимжүүлж, өрөөл бусдыгаа өргөн чиглүүлэгчдийн үйл юуг хурайлан дэмжиж цуврал хэдэн нийтлэлийг хүргэхээр сийрүүллээ. Та бүхэн минь таалан болгоож, танин ухаарч, үйлээ бэхэлж, үүргээ биежүүлээрэй.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)