ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : УЛААЧ- УДМЫН ХЭЛХЭЭГ БЭХЛЭГЧ

УЛААЧ- УДМЫН ХЭЛХЭЭГ БЭХЛЭГЧ


Улаач заяа гэдэг удмын өгөгдлөөр тавиланжин ирдэг. Угсаа язгуураасаа үл тасрах залгамж холбоосоор зангилагдан үе үеийн үүргээ өртөөлөгч өвгүд дээд эсүүдийнхээ замналаар замнаж, нэгэн эхлэлээс түгэн дэлгэрсэн мянга мянган мөчирт моддыг авран хамгаалж, арчлан тэтгэж, өөрийн залгамжлагчид өвлүүлэн үлдээдэг. Улаач бүрийн өгөгдөл үүрэг өөр ч, удам үгүй улаач, удмаасаа тэтгэгдээгүй заяатан гэж үгүй. Тиймээс удмын өмнөх үүрэг гэдэг улаач бүрт хамааралтай. Үйлийг нь хийдэг нэг нь байхад үнэнийг нь таниулах нэгэн ч гэж бий. Үйлсээрээ өргөж тэтгэх учигтан ч бий. Би удам хариуцаагүй, улсаа түмнээ хариуцсан гэж хэтийдэн бүү орхигдуулаарай. Төр улсын өмнө ч бай, түмэн олны өмнө ч бай, этүгэн эхийн өмнө ч бай, эргэх түүхийн эрхшээлд ч бай үүргээ өндрөөр биелүүлсэн цагтаа өнөд мөнхрөлөөр дурсагдах үедээ ч удмаараа л залгамжаа үлдээж, улирах үеүдэд нь дээд эс нь болон дээдлэгдэх бусуу.
Улаач заяатан өөрсдийн удмыг өнгөрсөн хийгээд ирээдүйтэй нь холбож, аргамжиж, холынхыг нь ч ойртуулж, хожмын үрсүүдээ л өргөж чаддаг үүрэгтэн.
Энэ цагийн улаач нарын маань дунд удмаа танин судлах, удмын түүхээ, өв соёл, бахархалаа таниулан сургах, өвлүүлэн уламжлуулах, удамдаа хамаарах урагтнаа судлан бичиглэж, сударлан танилцуулж буй нь цөөнгүй. Амжаагүй нь сайтар судлан нягталж байгаад илүү сайнаар хийх нь бас гарцаагүй бизээ. Дан ганцаараа хийнэ гэж зүтгэлгүй өөрийн удмын ахмад настан, бичиг эрдэмтэн, холбож уялдуулж явдаг хүмүүстэйгээ нэгдэж байгаад илүү үр дүнтэй сайнаар хийж гэмээнэ хожмын үр хойчис чинь удмаараа, гарвалаараа, улаач таниар ч бахархан уламжилж явах учигт үүргээ биелүүлж чадна.
• Ургийн бичгээ бичих үедээ гол төлөв өөрөөс дээш 5 хүртэлх үеийн түүхийг л таньж мэдэх нь элбэг. Архив түүхийн баримтаас энүүнээс илүүтэй олддоггүй нь харамсалтай. Гэвч та л угийн гарвал, удмын түүхээ урагшуулан судлах учигийг атгаж байгаа шүү дээ. Таньд л таны удмын түүхийг үнэнээр хүүрнэх өндөр дээд эсүүд тань заларч буй. Тиймээс ургийн үнэн түүхийг үе үеэр урагшлуулан таних үүрэг танд ирсэн.
• Та ямар учиртай угсаа гарвалын, удмын, удмын дээд эсүүдийн үргэлжлэл вэ? Таны угсаалж залгамжилсан удам юугаараа онцлог, ямар бахархууштай нандин түүх, эрхэм чанар, үнэт зүйлстэй вэ? Таны удмын үрс өвөг дээд эсийнхээ ямар чанарыг заавал эрхэмлэн дээдэлж, өөртөө оршоон агуулж, ямар зүйлийг цээрлэж, жигшиж явах учиртай вэ? Энэ бүгдийг та танин судалж, өөрийн эрин цагтаа удамдаа түгээн дэлгэрүүлж, үргэлжлэх хойчистоо үл мартагдах эрхэм өв болгон уламжлуулах учиртай. Тэгж гэмээнэ л та энэ цагт удмаасаа тэтгэгдэх улаач байсныхаа мөрийг тодоос тод үлдээж чадах билээ.
• Энэ цагийн үрсүүд тань заавал Тэнгэр шүтлэг, бөө мөргөлийг дагагчид байх албагүй ч, бүгд л өвөг дээд эсийнхээ үргэлжлэл нь байж, үр удмаа үлдээгсэд болохынхоо хувьд өв түүхээ мэддэг, хүндэлдэг байх нь чухал. Та үнэнийг, зөвийг таниулан үлдээж чадаж гэмээнэ хожмын үрсүүд дотор чинь харийн соёлыг хэт хөөргөн уламжилж, хүн ч биш, адгуус ч биш холимог төрөлтөн шиг амьдрагсад, Монголоо алдаж харьд уусагсад төрөхгүй. Өвгөдийнхөө үнэнээс, зөвөөс суралцаж чадсан үрсүүд таньд үе үл тасран үндэсээсээ үл тасран өөдлөн дэгжих бизээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)