ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : УЛААЧ - ОРШИХУЙН ХОЛБООГ ОРШООГЧ

УЛААЧ - ОРШИХУЙН ХОЛБООГ ОРШООГЧ


Энэ дэлхий бол сүнслэг мөн чанартнуудын биежин орших ертөнц юм. Энд төрөхөөр төрөл авагсад энэ оршихуйд тодорхой тооны хугацаатайгаар, басхүү энэхүү хугацаандаа ямар нэгэн төрөлд хамаарах хувь тавилангийн өгөгдөлтэйгээр, түүндээ тохирохуйц бие бялдартайгаар мэндэлдэг. Бидний бие махбод зөвхөн энэ оршихуйдаа л хүчин төгөлдөр. Бид энэ оршихуйд хэрэглэх энэ бие махбодоо энэ дэлхийгээсээ авдаг. Энэ утгаараа дэлхий бидний үүтгэл, бидний бие махбодийг бүтээгч, бидний биежин амьдрах төрлийн маань эхлэл болдог. Тиймээс ч дэлхийн эх дэлхий, дэлхий ээж, этүгэн ээж, этүгэн тэнгэр хэмээдэг. Этүгэн өөрөө биежин оршигчдын оршихуй болдгийнхоо хувьд нягтаршмал, биежмэл бүхнийг бүтээн туурвиж, орой зай, цаг хугацааны тодорхой нөхцөлд зохицон, зохирон амьдрах зүй тогтлыг нь бүтээж өгнө. Тиймээс биежин оршихуйн энэхүү ертөнц нь өөрөө өөрийн гэсэн хуультай, дүрэмтэй, бүтэцтэй, хэлбэртэй.
Бидний бие энэ дэлхийн бүтэцтэй яг адил. Дэлхийг бүрдүүлэгч ямар махбодот эрчмүүд тэдгээр нь агуулгын хувьд ч, шинж чанарын хувьд, хувь хэмжээний хувьд ч бидэнд тусгалаа олсон. Дэлхийн цөмд галт бөмбөлөг буюу оршихуйн дээд амь оршдог шиг бидний биений цөмд бидний мөн чанарлаг оршихуй оршдог. Дэлхийн нийт бүтцийн 70 хувийг ус бүрдүүлдэг шиг бидний биеийн 70 хувийг ус буюу шингэн төлөвт махбодууд бүтээдэг.
Лусын аймгийнхан өөр өөр байдгийн цаад учир нь энэ оршихуйд өөр өөр махбодот эрчмүүдийг хариуцан бүтээж, тэнцвэржүүлж, хамгаалж байдагтай холбоотой.
Дэлхийн эрчмийн бүтээлт, түгээлтийн хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт, алдаа гарснаар тухайн эрчмийг хүртэн эрчимжих тогтолцоо хэвийн байдлаар ажиллах боломжгүй болж, улмаар тухайн эрчмийг хүртэн тэтгэгдэх биет махбодууд өөрсдөө зүй зохилдолгоо бүхий хэмжээнд орших боломжгүй болно. Та усыг ихээр бохирдуулж гэмээнэ, таны ч биений ус бохирдох болно. Ус өөрөө нөлөөлдөггүй юмаа гэхэд тэрхүү усны махбодот эрчмийг бүтээж, хамгаалж, тэнцвэржүүлэгч байгалийн ажилтан мөн чанартнууд зүй тогтлын эсрэг гэмт этгээдийг гэсгээж, аюулгүй болгох арга хэмжээг заавал авдаг. Энэ нь байгалийг бүтээгчид, хамгаалагчдын үүрэгт тодорхой төвшинд эрх болон зөвшөөрөгдсөн байдаг.
Бид хүн нэгэн төрлөөр амьдарч буй цагтаа, энэ оршихуйд оршиж буй цагтаа энэ дэлхий буюу этүгэн ижий бүтээл болсон байгальтай амьд шүтэн баридлага дор оршин амьдардаг. Гэвч хүн бүрт байгалдаа хэрхэн зөв зохицон амьдрах хийгээд байгалийг бүтээгчид, хамгаалагчидтай хэрхэн зөв харилцах талаар мэдлэг, ойлголт, чадвар байдаггүй. Хүн хийгээд байгалийн шүтэн барилдмал харилцааны нууцыг тайлан, үнэнийг түгээж, басхүү тэнвцэр, зохицлыг хангаж байх учиртай үүрэгтэн бол улаач билээ. Улаач заяатан өөрийн удмын үрсэд үнэнийг таниулж, зөв амьдрахад сургах учиртай. Басхүү байгалийн хүчнүүдийн тусламжтайгаар удмынхаа буяян заяаг тэгшлэн, тэтгэж явах үүрэгтэй.
Эрт цагаас байгалийн эзэд болон удмын хамаарлыг бэхэлж ирсэн уламжлалт зан үйл бол удмын овоо тахилга, удмыг харж даасан уул хайрхад, лусын тахилгын зан үйл билээ.
Монголчуудын хувьд овоо нь тэнгэр, газар, хүн оршихуйтны шүтэн барилдлагыг билгийн чинадаар бэхлэн зангидаж, аргын үйлээр аргамжин нэгтгэсний илэрхийлэл бөгөөд эдгээр гурван ертөнцийг эрчмийн төвшинд холбон нэгтгэх боломжтой эрчмийн суваг бүхий газарт байгалийн амьд эрчмийн мэдээллийг цаг хугацаа, орон зай, хөндлөнгийн нөлөөллөөс үл хамааран хадгалагч модоор өндөрлөж, чулуугаар суурилан дүүргэж, сураар бэхлэн зангидах байдлаар босгодог байжээ.
Хүн өөрийн төрсөн нутгийн уул, усны эздийн соёрхлоор олон төрөлт махбодийн шүтэн барилдлагат биеийн эрчмээр тэтгэгдэж, хувь тавилангийн мөр тэгширдэг хэмээн үздэг тул өөрсдийн он удаан жилээр нутаглан ирсэн газар нутгийн эздэд хүндэтгэл үзүүлэн, үе үеийн өвөг дээдсийнхээ уламжлуулсан ёс бэлэгдэл, зан үйлийн дагуу өөрсдийн угсаа гарвалыг таниулан мэдүүлж, удмын үрсийн заяа тавилан, зам мөрийг тэтгэн соёрхдогт нь талархан, ирээдүй хойчсоо захин даатгаж овог, удмын овоог босгон, тахидаг байв.Тухайн удмын үр хойчис өөр газарт амьдарч байсан ч удмын үнэр, ургийн дуугаар уул усны эзэд нь танин, тэтгэсээр байдаг бөгөөд зарим үед өвөг дээдсийнх нь өчиг, амлалтын дагуу олон үеийн дараах үр хойчсоос нь өргөл, тахилга нэхдэг ажээ.
Монгол удмын овооны чулуу бүр тухайн удамд хамаарах хүмүүсийн болон тэдгээрийн заяа тавилангийн даатгал бүхий мэдээллийг өөртөө агуулж байдаг. Энэ утгаараа Удмын овоо гэдэг нь билгийн чанартаа нэгэн удмын дээд угсаа гарвалын үеэс эхлэн олон олон үеийн турших бүхий л хүмүүсийн төдийгүй үл тасрах нэгэн гарвалийн бүхий л цаг үеийн түүхийг хураан нэгтгэж, хадгалагч мэдээллийн сан болдог байна. Тахилгат уул хайрхадын эзэд нь тухайн удмын даатган залбирч хөтөлбөржүүлсэн мэдээллийн дагуууг удмын мэдээллийг агуулан удамлагч бүгдийг ивээж, тэтгэн эрчимжүүлж, хамгаалдаг ажээ.
Энэ үйлийг удмын улаач заяатан л учиг холбоосыг нь танин бэхэлж, удмын залгамжийг үл алсруулан хийж чадах учиртай.
Өвөг дээдсийнхээ үүргийг залгамжилж, өвгөдийн үнэнг оршоосон уугуул нутгийн уул усыг улигт буруугаас өмгөөлөн хамгаалах нь ч мөн улаачийн ариун үүрэг юм.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)