ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : УЛААЧ- ЖАМЫН ҮНЭНИЙГ ТАНИУЛАГЧ

УЛААЧ- ЖАМЫН ҮНЭНИЙГ ТАНИУЛАГЧ


Мөнх тэнгэр гэж юу вэ? Мөнхийн үл өөрчлөгдөх жам ёсны хуулиуд ямар учиртай вэ? Бид хаанаас ирж, хаашаа буцдаг вэ? Бидний зарим нь буцаж хүн болж төрж байхад зарим нь төрлөө ч ололгүй зуурдад гацдагийн учир юу вэ? Тэнгэр, онгод, лус, савдаг гэж юу вэ? Тэд бидний хувь тавиланд хэрхэн нөлөөлдөг вэ? Монгол гэж юу вэ? Монголчууд гэж хэн бэ? Монголчууд яагаад Мөнх тэнгэрийг, байгаль дэлхийгээ, өвөг дээдэсийгээ, эцэг эхээ эрхэмлэн шүтэн дээдэлдэг вэ? Бидний зовлон, жаргалын нууц юунд оршиж байна вэ? Хэрхэн зөв амьдарч, өсөн дэвших вэ? Яавал өвөг дээд эсийнхээ тэнгэр дээд заяанд дөтөлж, тэнгэрлэг их тавиланг нь өртөөлөх вэ?
Улаач та л өөрийн удмын үрсүүдэд энэ үнэнийг бүрэн утгаар нь таниулан ойлгуулах учиртай. Тэр ч утгаараа улаач та энэ цаг үеийнхээ үнэний таниулагч, соён гэгээрүүлэгч нь байх ёстой. Та энэ бүхнийг өвөг дээдэсээсээ төдийгүй дэмч, мөргүдээс, тэнгэр оршихуйтнуудаас уламжилсан гэгээн сургаалт сударуудаас сайтар уншиж, танилцаарай. Таны мэдлэг үнэн бөгөөд гүн байх тусам таныг, таны тэнгэр дээд эсүүдийг эрхэмлэн, үг сургаалийг нь сонсох, үйл мөрөө тэгшлэх хүсэлтэй үрсүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр л байх болно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)