ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ХАМАГ МОНГОЛЧУУДЫН УДМЫН ДЭЭД ШҮТЭЭН ОВОО

ХАМАГ МОНГОЛЧУУДЫН УДМЫН ДЭЭД ШҮТЭЭН ОВОО


Угсаа гарвалын дээд эрчмийн өгөгдлөөр удмаа ариутган засч, өмнөх үеүдийн болон өдгөөгийн сөрөг мэдээллийн нөлөөллийг саармагжуулж, хойч үеийнхнийхээ замыг засах нь тэнгэр шүтлэгийн ёс бэлэгдэлийн зан үйлийн төвшинд боломжгүй зүйл биш. Үүний тулд дээд оюун санаанууд эдүгээ цагт эртний язгуурт нэгэн их овоог сэргээн босгохыг үүрэгдсэн юм. Энэ бол Хамаг Монголын удам, ургуудын дээд шүтээн болох бэлэгдэл бүхий овоо билээ. Удмын тахилгат овоотой, мөн тийм үгүй өдгөөгийн удмууд өөрсдийн шүтэж, тахидаг уул хайрхадын овоонд хүндэтгэл үзүүлэн тахилга үйлдэж, өөрийн удам, ургийн 5 буюу түүнээс дээшхи үеийн болон энэхүү удмын дааж, эрчмээ шингээн өгсөн уул хайрхадын эрчмийн мэдээллийг шингээн оршоосон чулууг хүндэтгэлтэйгээр залж Бурхан Халдун хайрханы бүс нутагт хамаарах Дээд цагаан аралд сэргээгдэн босох Хамаг Монголын овоонд залах учиртай. Хамаг Монголын овоо хэмээх энэхүү овоогоор дамжуулан эртний язгуур гарвалын эрчмийн мэдээлэлтэй холбогдож, уг гарвалийн дээд чанаруудаа эрчимжүүлэн, эдүгээд удмаа ариутган тэтгэх боломжтой билээ. Энэ бэлэгдлийн зан үйлийн үр дүнг хийгээд үйл явцыг шинжлэх ухааны төвшинд хэрхэн хэмжиж, нягталж, баталгаажуулахыг хэлж мэдэхгүй ч уламжлалт шүтлэгээр бэхэжсэн итгэл сэтгэлийн эрчмийн төвшинд зохих үр дүнд хүрэх нь гарцаагүй гэдэгт итгэлтэй байна.
Одоогоос 800 гаруй жилийн өмнө талын нүүдэлчин Монгол овог, аймгуудын тэргүүд, оройлсон үүрэгтнүүд, тэнгэрээс зарлигтай улаач нар хуран цуглаж, Нэгдмэл их улсыг байгуулснаа Мөнх тэнгэрт мэдүүлэн, эвийн хэлхээгээ батжуулах андгай, бэлэгдлээр “Хамаг Монголын овоо”-г байгуулжээ. Овоонд нэгдсэн овог, аймаг, удмууд Мөнх тэнгэр хийгээд Монгол төрийн сүлдэд мөнхөд ивээгдэхийн соёрхолыг хүсч, үеийн үед, үр удмаараа үнэнч сэтгэл, үйл хэргээ өргөж явахаа андгайлдаг байв. Хамаг Монголын эв нэгдэл, эрх ашгийг өөрсдийн овог, аймаг, удмын дээдэд эрхэмлэх үүднээс үе уламжлан тахиж шүтдэг хайрхадын овоодоос итгэл сэтгэлийн эрчимлэг мэдээллийг шингээсэн чулууг дээжлэн залсан байна. Хан төрийн сүлд, хаад эздийн сүр орших Их халдун хайрханы Дээд цагаан аралд босгосон энэхүү овоог төрийн төвшинд тусгайлан тахиж байжээ. Монголчуудын эв нэгдэл, язгуурын амин холбоос, сүр хүчний нууцыг тайлж, үндсээр нь мөхөөх харийн санаархлын үрээр эртний овоог нурааж, эргээн сэргээхийг хатуу хориглож байв. Эвлэлдэн өөдлөхийн бэлэгдэл болсон овооны чулуудыг зориудаар сэвтээснээр олон олон овог, удам уруудан доройтох болсон билээ. 2013 оноос эртний энэхүү овоог сэргээн босгох үйлийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд өдгөө улам бүр өргөжиж байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)