ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Амьдрал гэдэг адал явдлаар баялаг

Амьдрал гэдэг адал явдлаар баялаг

Амьдрал гэдэг адал явдлаар баялаг
Амжилтаар гялалзах, адлагдаж үгүйсгэгдэх
Авралаар тэтгэгдэх, айдсаар хүлэгдэх
Аль нь ч байсан ахин дэвшихийн сорилго
Тулж буй үнэнийг, тулгарч буй бэрхийг
Түшиж буй хүчнийг, тушиж буй саадыг
Тунгаан сайтар нягтлаад үзвэл
Тунг нь тохируулсан эмнэхүй л гэлтэй...

... Хаалт саад гарсаар л байгаа бол

Хамгийн чухлыг нь чи таниагүй л гэсэн үг
Зүдрэх зовлон чинь зууралдсаар л байгаа бол

ЗҮрхний үнэндээ хүрч чадаагүй байна л гэсэн үг дээ
Үнэний учигийг нь тайлаагүй цагт
Үйлийн үрийг гэтэлгэж баршгүй
Өгөгдсөн тавилангаа таниагүй цагт

Өндийж босоход хүч чинь дутнаа

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)