ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Өндөр антеннтай хүмүүс

Өндөр антеннтай хүмүүс

Зарим хүмүүс яагаад бөө, мэргэн түргэн лам, зөн билэгтэн болдог хэрэг вэ? Үүнд нэгэн танилын маань өгүүлсэнчлэн "Тэр хүний антенн нь илүү урт байхгүй юу" гэсэн хариулт надад их таалагдсан юм. Телевиз бүхэн урт богино янз бүрийн антенны тусламжтайгаар тодорхой давтамж үеэлзлээр цацаж буй нэвтрүүлгийг хүмүүст дамжуулж байдаг шүү дээ. Тэгээд бодохоор сансарын эрчим хүчийг хүлээн авч хүн төрөлхтөнд мэдээлэл хүргэдэг гэх тэр хүмүүс үнэхээр л илүү урт байна уу эсвэл илүү өндөр хүчин чадалтай байна уу, ямар ч байсан л арай өөр антеннтай хүмүүс байх нь. Тэр антенн нь мэдээлэл өөртөө татах соронзон оронтой байх бөгөөд тэр нь бас заримдаа вирустчихдэг гэмтэй тул маш сайн антивирусны программтай байх ёстой. Түүнчлэн тэрхүү антеннаа бас өндөрлөж, илүү их хүчин чадалтай болгож ч болдог байхыг үгүйсгэхгүй. Болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Аль фирмийн программыг суулгаж ажиллуулснаас хамааран антенныг ангилан хувааж болох ч эцсийн дүндээ антенн бол антенн. Энэхүү блогтоо би далд ертөнцийн нууцлаг амьдрал хийгээд түүнтэй холбогдогч хүмүүсийн тухай сонирхолтой мэдээлэл бичиж та бүхэнтэй санал солилцож байх болноо. Магадгүй аль нэг талыг хэт баримтлан туйлшралгүй хөгжилтэй, сонирхолтой байдлаар бичих бичлэгүүд маань та бүхэнд таалагдах байх. За тэгээд тэнгэрлэг Монголын залуусаа та нар шүү, дараа нь мэдээж би.

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Narlagaaa? (зочин)

Сурвалж эх бичиг: Т. Очир, Б. Сэржээ Монголчуудын овгийн лавлах УБ 1998 ene nomiig haanaas olj abch boljiin hu?

Зочин

Сайхан блог нээгдэж байгаа юм байна.Амжилт хүсье

erelchin

Nomiin sangaas haisan ni iluu deer gej zuvluyu hu

Коала

Оккульт, эзотерикийг баримттай нь оруулбал бас сонирхолтой шүү... Орж байнаа

b@t (зочин)

amjilt

zaluumongol (зочин)

saihan blog bnaa tsaashdaa ih yum nemeerei dandaa tanin medehuin medee beldewel zugeer zarim blog shig ashgiin chiglleer bitii uil ajillaga yawuulaarai.saihan ehelj bgaam bn bi bas buu hun bgaan

Зочин

Сайхан блог байна.Цаашдаа улам гоё болох байхаа Аижилт хүсье.

Зочин (зочин)

Эрэлчин та 2 жил юу хийвээ.Шинэ мэдээлэл оруулна гэсэн яав аа?

Ицми

нэг сансрын антээн олж авы байз :Р

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)