ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Зөн билгийн тулаан

Зөн билгийн тулаан

Оросын "ТNТ" телевизийн "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэг Британийн "Рsychic Challenge" форматын хувилбар юм. "Зөн билгийн тулаан"-ы анхны ялагчаар Наталья Воротникова, хоёрдугаар үеийнх Зулия Ражабова, гуравдугаар үе буюу одоо манай "NTV-ээр гарч байгаа нэвтрүүлгийн ялагчаар Мехди Эрбагими Вафа болжээ.

Ираны зөн билигч Мехди Эрбагими Вафа 1973 оны зургадугаар сарын 8-нд Тегеранд төрсөн. Москвагийн Анагаах ухааны дээд сургууль төгссөн. Шүдний эмчээр ажилладаг. Бурхны тухай шүлэг бичдэг. Сонгодог хөгжим сонсох, бүжиглэх, хөлбөмбөг, пүүл, снукер биллиард тоглох дуртай. Орос бүсгүйтэй гэрлэсэн. Тэд аравдугаар сард хүүтэй болсон. Шүтдэг сахиус, өвөөгийнхөө зурагтай хүзүүний зүүлт байнга зүүдэг. Өвөө болон сахиус нь түүний мэргэ төлгөнд тусалдаг.

   Үзмэрч хүн сайхан сэтгэлтэй байх ёстой
Мехди "Зөн билгийн тулаан"нэвтрүүлэг эхлэхэд надад шуудангийн хайрцаг нээж өгсөн. Надад 60 гаруй хүн хандаж захидал бичсэн. Би нэгээс нь ганц ч мөнгө авалгүй тусалсан. Нэвтрүүлгийг орхисон Надежда Титова миний хувьд "бурхан" байв. Тэр гайхалтай сайхан сэтгэлтэй, дэгжин эмэгтэй. Надежда их хүчтэй үзмэрч. Удахгүй бид "Шидэт хүч" төвд хамтран ажиллах болно. Надежда Титова, Вадим Селин нарыг би төслийн хамгийн шилдэг нь гэж хэлмээр байна. Эднийг л би үзмэрч гэж хэлнэ. Гэсэн ч бусад оролцогчдыг хүндэтгэдэг. Яагаад гэвэл бид нэг мэргэжилтэй хүмүүс шүү дээ. Үзмэрч хүнд байх ёстой эн тэргүүний чанар бол сайхан сэтгэл. Хүмүүст туслахын тулд тэдний оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй" хэмээн ярьжээ.

   Ээжийгээ өөрөө эмчилсэн
Анх есөн настай байхад минь үхэл хагацал, дайн тулаан зүүдэнд минь харагдаж эхэлсэн. Зүүд маань ч биелэлээ олсон. Ээж намайг ах, дүү нараа айлгаж байна гээд тусдаа өрөө бэлтгэж өгсөн. Өсвөр насанд буюу 17 хүрээд зураг харж эхэлсэн. Одоо хүртэл. Дараа нь бүгдийг орхиж ууланд гарч гурван жил бясалгал хийж, бурханд өдөр бүхэн мөргөсөн. Миний өвөг эцэг дорнын агуу их үзмэрч байсан. Тэр надад авьяас онгодоо үлдээсэн гэж боддог.

Ууланд байхдаа ээжийнхээ дууг сонссон. Тэр өвдсөнийг мэдээд би гэртээ эргэж ирсэн. Эмч нар ээжийг минь эмчлэхээс татгалзсан ч би өөрөө "оролдсон". Одоо хүртэл амьд сэрүүн байгаа. Хэсэг хугацааны дараа ОХУ-д ирж шүдний эмчийн мэргэжил эзэмшсэн. Хоёрдугаар курст байхдаа гэрлэж бусдын л адил амьдарч байв. Зурагтаар "Зөн билгийн тулаан"-ыг үзсэний дараа хүчээ сорихоор шийдсэн. Нэвтрүүлгийн хөтлөгч Михаил Пореченков бол зүгээр л нэг чуваш хүн биш. Хүчирхэг, хөгжилтэй, ухаалаг жинхэнэ эр хүн. Би түүнийг хүндэтгэдэг.
Мехди өөрийгөө гуравдугаар үеийн ялагч болно гэдгээ мэдэж байсан гэдгээ зарим сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

   Даалгавар дууссан ч нөлөөлсөөр байдаг
Мехдигийн хүү аравдугаар сард төрсөн бөгөөд энэ тухай мэдээг сонссон даруйдаа эмнэлэг рүү явах эрх түүнд байгаагүй аж. "Зөн билгийн тулаан"-ы гуравдугаар үе дөнгөж эхэлж ээлжит даалгавраа гүйцэтгэх ёстой байсан аж. Даалгавар нь өрөөнд байгаа хүмүүсээс Оросын сурвалжит удмын хүн Голицыныг олох байсан юм. Эхнэр хүүхэд дээрээ очиж чадахгүйгээсээ болоод нэлээд бухимдсан Мехди тогтоосон хугацаанаас хамаагүй эрт Иван Илларионович Голицыныг заажээ. Иван Илларионович Мехдид талархлын тэмдэг болгон удмын сүлд тэмдгээ бэлэглэсэн аж.

Төсөлд оролцогчдын даалгавар дууссан хойноо ч зөн билэгчдэд нөлөөлсөөр байдаг гэнэ. Ступино хотын оршуулгын газраас гэрт нь гал гарч нас барсан Ольга Н гэгчийн булшин дээр тэднийг авчирч "хэн ямар учраас" нөгөө ертөнцөд очсоныг хэлэх байсан юм. Мехди сүнстэй удаан ярилцаж дараа нь талийгаачийн эхэд хандан "Таны охиныг "Ольга" гэдэг байсан гэжээ. Дараа нь "Би яагаад газар дор нохой хуцаад байгааг ойлгохгүй байна" гэсэн байна. Үнэхээр эмэгтэй хайртай нохойтой нь хамт оршуулсан бөгөөд түүнийг галд амиа алдсан гэдгийг хэлжээ.

Шүүгчид Мехдиг даалгаврыг биелүүлсэн шилдэг нь гэж үзлээ. Гэвч хоёр өдрийн дараа нэвтрүүлгийг зохион байгуулагчийн нэг рүү Мехди утасдаж сүнстэй хэтэрхий холбогдсон нь одоо хүртэл түүнийг тайван орхихгүй байгаа. Ольга нохойтойгоо өдөр шөнөгүй гэрт нь эргэлдэж амар тайван үзэхгүй байна гэж гомдолложээ. Талийгаач энэ дэлхийг бүрмөсөн орхихын тулд эхийгээ багадаа өмсөхийг хүсч байсан цагаан даашинз, хуримын бөгж, загалмай, баглаа цэцэг булшин дээрээ тавихыг хүссэн аж. Ольгагийн хүслийг эхэд нь хэлэхэд хуримын бөгжийг нь авсанд нь хийхээ мартсан байсан бөгөөд өмсөхийг үнэхээр их хүсч байсан даашинзтай нь адил хувцас, баглаа сарнай, загалмай тэмдгийг ёс горимын дагуу хийснээр дахин Мехдиг зовоогоогүй байна.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Зочин

Маш сайхан агуу юмаа.Энэ хүмүүстэй уулзаж болдог бол уулзах юмсан.Маш хүнд асуудалтай байгаа тэрний учрыг хэлээд өгөх байх даа.Энэ блогийн эзэнд баярлалаа.Сайхан блог нээсэн байна.Амжилт хүсье.

tuya (зочин)

Унэн зов орчуулсан байна!Ви уунийг урьд нь орос хэлнээс уншсан.Унэхээр Мэхди Вафа хуч чадалтай.Би энэ хуний тухай их олон зуйл олж уншсан.Маш их бишэрсэн.Унэхээр аугаа хун!!!Хэрэв туунтэй харьцахийг мон асууж мэдэхийг хусэж байгаа бол!!!e-mail;-mehdi.vafa@mail/ru
эсвэл энэ e-mail;centrmehdi@mail.ru-Утасны дугаар нь+79260523887.Амжилт хусье!!!

амар (зочин)

агуу ч гэх шиг. Бурхантай биш зүгээр л нэг өөдгүй сүнс шүглэсэн, түүнтэйгээ харилцдаг хүн шүү дээ. бүхнийг Мэдэгч, бүхнийг Чадагч Бурхандаа талархая. Тэр хүн бүрд хайртай. Бас хүн бүрийг хүлээн авахад бэлэн гэдгийг дамжуулахад таатай байна. Тэр бол Их Эзэн Есүс Христ юм. Та Түүнд өөрийгөө даатгаад үзээрэй.

заяа (зочин)

энэ блогийг нээсэн хүнд их баярлалаа ийм хүмүүстэй холбогдож болох болуу болдог бол яааж холбогдох аргыг хэлж өгөөч

Зочин

энэ хүнтэй холбогдож болох болвуу

Н Ганаа (зочин)

Тэр хүнийг зурагтаар харж танидаг болсноор түүнийг би насан туршдаа түшэх ёстой гэдгийг ухаарсан тэр миний шүтээн маш сайн далд ертөнцтэй харьцагч гэж боддог болсон тэдний гэр бүлд аз жаргалыг хүсэе

н Ганаа (зочин)

Түүнийг монголд ирхэд нь Зоригийн талаар асуулгаагүй шүү дээ дээд томчуул эрх дархтай түүнийг хурдан нутаг буцаасан тэр дахин монгол ирнэ гэсэн

batenh (зочин)

ene hvntei yaj holboo barih ve heleed uguuch

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)