ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Зөн билэгч Сулу Искандер

Зөн билэгч Сулу Искандер

СУЛУ
Анх хэрхэн далдыг хардаг болсон, 2008 онд өөрөө хэрхэн амьдрах талаар:

19 настайдаа би хүнд өвчин тусч эцэг, эх маань намайг зөн билэгч дээр дагуулж очин эмчлүүлсэн юм. Чухам тэр эмэгтэй л надад далдыг харах хүч байгааг хэлж, шинэ авьяасыг маань нээж өгсөн.
Мэдээж, миний энэ чадвар хувийн амьдралд нөлөөлдөг. Түвэг удах нь ч бий. Хүмүүст (надад ч гэсэн) өөрийнх нь тухай хэн нэгэн хүн тодорхой мэдэж байхад дургүй байдаг. Тиймээс би “мэдрэмж, хараагаа” надаас хүмүүс гуйх хүртэл нь “унтраачихдаг”. Бусад талаар би бусдын л адил хүн.
2008 онд гэр бүлтэй болохыг хүсч буй эмэгтэйчүүдэд хувийн амьдралаа зохиох боломж  нээгдэнэ. Үүнд би ч гэсэн багтаж байгаа гэдэгт найдаж байна. Энэ жил нэлээд ажил төрөл нэлээд удаашрах ч, гэр бүлтэй болсон болохоор сайхан л байх биз.

Зөн билэгч, шидтэн, зурхайчид одоо бол хаа сайгүй тааралдах болсон. Тэд хараал хийж, арилгаж, хар хэл амнаас салгаж, хэрүүл тэмцлийг зайлуулах гээд олон зүйлийн санал тавьж байгаа харагддаг. Хангалуун амьдралтай хүмүүс олсон зүйлээ хадгалж үлдэх, болж өгвөл арвижуулахыг боддог. Тиймээс тэд тэдгээр зөн билэгч нарт ханддаг.

Би шийтгэх, эс шийтгэл тал дээр хатуу байр суурь баримталдаггүй. Үүнийг буруу гэж боддог. Сүм хийдийн дэг жаяг ийм л зүйл дээр тогтож, олон нийтийг барьж байх, тэднийг хүссэнээрээ удирдах боломжтой болох гэсэн бодлоготой байдаг шүү дээ. Үүнд нь хүмүүсийн бурханы шийтгэлээс айх айдас тус болдог.

Мэргэжлийн хувьд би шидтэн биш. Хэзээ тийм зүйл хийж байгаагүй. Гэхдээ ямар нэгэн шившлэг, тарнийн үйлчлэх хугацаа хийж байгаа хүнийхээ хүч, авьяас чадвараас шалтгаалдаг гэж боддог.
Нэг удаа над дээр үеийнх нь хараал хийчихсэн нэгэн охин ирсэн юм. Тэд номноос уншсан зүйлээс охин дээр туршиж үзсэн байж. Хэдийгээр тэдгээр “шидтэнүүд” туршлагагүй байсан хэдий ч далдуур явуулсан үйлдэл нь номын хүчийг улам хурцатгаж өгсөн байв. Охин турж эцээд, нойрноос гарч, хоолонд муу болж, хичээлээ тасалдаг болчихсон байсан.

Хүмүүст захиж хэлэхэд. Өөртөө муу зүйл битгий хуримтлуулаач. Гэр орноо цэвэрлэхгүй бол хогонд дарагддаг шүү дээ. Сэтгэлдээ хар толбо бүү тээгээрэй!

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
batenh (зочин)

tantai yaj holboo barih ve

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)