ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Зөн билэгч Илона Новоселова: Бусдад тусал гэж бурхан энэ чадварыг надад заяасан

Өөрийн далдын хүчийг ашиглан ирээдүйг харах чадвартан бол зөн билигчид билээ. Энэхүү ер бусын чадвар нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн хувьд хаалттай, мэддэггүй сэдэв, нууцлаг ертөнц байлаа.
Харин Оросын “ТНТ” телевизийн “Зөн билгийн тулаан” цуврал нэвтрүүлэг гарснаар тэрхүү далд ертөнц, зөн билгийн чадвартай хүмүүсийн тухай олон зүйлийг таниулсан. “Зөн билгийн тулаан 7” нэвтрүүлэгт оролцсон хүмүүсээс өөрийгөө удам дамжсан шулам гэх Илона Новоселова хамгийн содон оролцогч нь байлаа. Тэрбээр ОХУ-ын Павлов-Посад хотод төржээ. Далдыг харах чадвар нь удам дамжин түүнд өвлөгдсөн аж. Илона 11 настайдаа олон жилийн өмнө нас барсан эмэг эхийнхээ төрхийг толинд олж харснаар энэ чадвараа хамгийн анх мэдэрсэн байна. Түүний эмэг эх нь ийм чадвартай хүн байсан бөгөөд ийнхүү толинд харагдан өөрийн чадвараа түүнд шилжүүлсэн гэдэгт тэрбээр итгэдэг. Илона өнгөрсөн болон ирээдүйг харж, үхэгдэгсэдийн сүнстэй холбоо тогтоож, өөрийн сүнсийг бие махбодиосоо салган астраль буюу орон зайг туулах чадвартай. Ингээд “ТНТ” телевизэд өгсөн түүний ярилцлагыг сонирхуулья.

-Илона, “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцсноор чамд ямар тусыг өгөв?

-Амжилт, алдар нэртэй болсон. Одоо намайг танихгүй хүн гэж бараг үгүй. Гудамжинд явж байхад зөрсөн хүн болгон хараад л таньдаг болсон. Энэ нэвтрүүлэгт оролцохоосоо өмнө би өөртөө итгэлгүй нэгэн байлаа. Өөрийгөө үргэлж царай муутай гэж боддог байв. Харин одоо бол “Та их сонирхолтой, царайлаг бүсгүй юм” гэсэн үгийг их олон сонсох болсон шүү. Надад тааламжтай байна.

-Нэвтрүүлгийн ямар шалгуур санаанд тань тод үлдсэн бэ? Яагаад?

-Наталья Крачковскийн гэрт явуулсан даалгавар их сонирхолтой байсан бөгөөд тод дурсамж үлдээсэн. Шалгуурын хувьд зөн билигчид байрны эзнийг таах ёстой байсан юм. Би будилан нас эцэслэсэн нөхрийнх нь тухай ярьж шалгуурыг гүйцэтгэж чадаагүй. Гэтэл байрны эзэн болох эмэгтэйг хараад ухаан алдах шахсан шүү. Учир нь Наталья Крачковская миний хамгийн хайртай, бас их хүндлэн, биширч явдаг жүжигчин юм. Түүний энерги маш хүчтэй болохыг би мэдэрсэн. Мөн хар тамхи илрүүлэх шалгуур их таалагдсан. Би даалгавар гүйцэтгэж чадсан цорын ганц оролцогч болж өөрөө өөртөө их баярласан. Тэр үед гурав дахь мэлмийгээрээ хар тамхи нууж байсан хүнийг олж харсан юм. Түүний мөрөн дээрээс цагаан цагаан цэг шиг гэрэлийг олж харсан. Харин энэ нэвтрүүлэг гарсны дараа хар тамхи хэрэглэдэг нэгэн хос надтай уулзаж, тусламж хүссэн юм. Тэр хоёрыг хэн нэгэн маш ихээр хараасан байсан тул хараалыг нь арилгаж өгсөн. Үүнээс хойш өнөөх хос дахин хар тамхинд гар хүргээгүй бөгөөд надад ихэд талархаснаа илэрхийлсэн. Харин энэ явдлыг эфирээр үзүүлээгүй.

-Тэгвэл хамгийн хүнд шалгуур нь юу байв?

-Миний хувьд нэрт хоккейчин Алексей Черепановын үхлийн талаарх бичлэгтэй CD-г таах явдал байсан. Би яаж ч оролдоод, хичээгээд тэр дискэн дээр байсан бичлэгийг тааж чадахгүй, харин олон дахин бичлэг хийж байсныг нь мэдэрч байсан юм. Даалгаврыг гүйцэтгэж чадаагүйдээ уурлаж, бухимдсан. Тэрнээсээ болж уйлж, нэвтрүүлгээс хөөгдөж, төгсгөл хүртэл оролцож чадахгүй гэж эмээж байсан.

-Өөрийнхөө зөн билгийн чадварын тухай тайлбарлаач?

-Би нэг төрлийн медиум хүн л дээ. Өөрөөр хэлбэл үхэгдэгсэдийн ертөнцтэй холбогддог. Өнгөрсөн болоод ирээдүйн талаарх мэдээллийг нөгөө ертөнцөд одсон төрөл садангуудын маань сүнснүүд хэлж өгдөг. Зарим тохиолдолд дээр өгүүлснээр гурав дахь мэлмийгээрээ хардаг. Ямар ч өвчнийг үнэрээр нь мэдэж чадна. Гэхдээ энэ нь биенд маш муу, энерги их алдагддаг. Олон янзын таагүй үнэрийг мэдэрнэ шүү дээ.

-Нэвтрүүлгийн ялагчийг хэн болно гэж бодож байсан бэ?

-Үнэнийг хэлэхэд өөрийгөө ялагч болох бүрэн эрхтэй гэж бодож байсан.

-Нэгэнт нэвтрүүлэг дууссан болохоор цаашид юу хийхээр төлөвлөж байна даа?

-Энэ чадвараа ашиглан хүмүүст туслах болно. Зарим зөн билигчид үүнийг ажил гэж нэрлээд байгаа. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Тиймээс чадвартайгаа холбоотой ямар нэгэн үйлчилгээний газар нээх бодолгүй байна. Сайхан ааштай, сэтгэл өөдрөг үедээ л би энэ чадвараа ашиглан бусдад туслаж чадна. Хэн нэгний захиалгаар эсвэл мөнгөний төлөө миний далдыг харах чадвар бүтэлгүйтээд байдаг.

-Өөртэйгөө адил чадвартай зөн билигч хүмүүст юу гэж хэлэхийг хүсч байна вэ?

-Бусдад тусал гэж бурхан энэ чадварыг заяасан гэдгийг мартаж болохгүй гэж л хэлье дээ.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
boo hun (зочин)

ene emegtei uneheer zov bodoltoi hun baina tenger tetgene bizdee

алтанзаяа (зочин)

ты лучшая всех

batneh (зочин)

tantai holboo barih gesen ymaa yaj holboo barih ve bi mongol orond baidag ymaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)