ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Зөн билэгч Лилия Хегай

Зөн билэгч Лилия Хегай

Оросын "ТНТ" суваг өнгөрөгч амралтын өдөр "Зөн билгийн тулаан"-ы тав дахь үеийн ялагчийг тодруулжээ. Үнэмлэхүй ялагчаар үзмэрч Лилия Хегай шалгарсан байна. Лилия зоос зүүсэн малгай өмссөн нь хөдлөх бүрт нь шаржигнан дуугарч байжээ. Тэрбээр нэлээд их тамхи татдаг. Бусад өрсөлдөгчтэйгээ огт харилцахгүй байсан гэнэ. Түүний өрсөлдөгчид ч Лилияд таатай хандаагүй аж. Зарим нь "Бидэнд ирж байгаа мэдээллийг хааж байна. Тэр илбэ шидээр бусдыг ховсддог" гэсэн гомдол гаргаж байжээ.

Лилия хятад, солонгосын эрлийз. Түүний ярьснаар бараг "төрөхөд" нь шахам өнгөрсөн, ирээдүйн тухай зураг харагддаг байсан гэнэ.

-Та ялсандаа баяртай байгаа байх?
-Миний ялалт бол зүгээр л үр дүн. Би их ядарч байна. Би ганцаараа байх дуртай. Хэдийгээр би ялсан ч зарчмын хувьд онцын ялгаагүй дээ. Гэвч хүүхдүүд маань надаар бахархаж байгааг харах сайхан байсан шүү.

-Тэгэхээр ялалтын баяраа тэмдэглэхгүй гэсэн үг үү?
-Би хамгийи түрүүнд амарна. Миний гэрт ганцаараа байхыг хүсэхдээ нуугддаг "оромж" бий.

-Ийм баяраас татгалзаж болно гэж үү. Эсвэл танд нууцхан хобби байдаг юм уу?
-Би казинод тоглодог. Хэнд ч хүсэхээргүй "шунал"-хобби юм даа. Тоглохын тулд би дээд хүчний авьяасаа ашигладаг. Би өөр юу ч хийж чадахгүй. Би чинь боловсролгүй хүн. Тэгээд би казиногоос салахын тулд "Зөн билгийн тулаан"-ы зохион байгуулагчид руу утасдсан. Хүчээ сорихын тулд.

-Тэгэхээр та өөрийгөө нууц авьяастай гэдэгт итгэдэггүй байсан хэрэг үү?
-3өн билгийн тулаан"-д өөрийгөө сорьсон. Өмнө нь би өөрийгөө үзмэрч эсвэл бусдыг мэхлэгч гэдгээ мэддэггүй байсан.

-Төслийн хамгийн хэцүү нь юу байсан бэ?
үмүүстэй ажиллах. Тэднийг хайх нь хамгийн хэцүү байсан. Хүн бүхэн өөрийн гэсэн зураг хувь тавилантай шүү дээ. Тиймээс надад нохойтой ажиллах хэсэг амар байсан. Гэхдээ би энэ шалгалтыг амжилттай даваагүй л дээ. Гэсэн ч нохойтой ажиллахад таатай байсан. Алга болсон хүүхдүүдийн тухай эцэг, эхэд нь хэлэх үнэхээр хүнд. Харин зураг авалтын групп хэрхэн ажиллаж байгаа нь таалагдсан. Дэлгэцээр харахад бүгд энгийн мөртлөө нар, салхи, цас, бороо, өдөр шөнийг ялгалгүй ажиллана гэдэг хэцүү юм билээ.

-Та өөрийнхөө чадварыг хэзээнээс мэдсэн бэ?
-Сайн санадаггүй юм. Ээж маань хүүхэд байх үеэсээ л гэдэг. Гуравдугаар ангид сурч байхад манай хөрш биднийг дээрэмдэх гэж байгааг урьдчилан хэлсэн юмдаг.

-Болох хэргийг урьдчилан мэднэ гэдэг тийм ч таатай хэрэг биш байх?
-Тийм ээ. Би авьяас чадвартаа баярлаж талархаад байдаггүй. Ямар ч хүнийг юу бодож байгааг мэднэ гэдэг компьтерийн диск л гэсэн үг.

-Таны ойр дотныхон хэрхэн хүлээж авдаг вэ?
-Төрөл төрөгсөд маань надад хэрэглэгчийн зүгээс л ханддаг. Байнга л ямар нэг юмны тухай асуудаг. Харин миний хүүхдүүдийн хувьд... Ээжийг нь галзуу солиотой хүний тоонд оруулдаг бол. Юу нь сайхан байх вэ дээ. Миний хувьд гэр бүл маань хамгийн эн тэргүүний чухал зүйл. Нөхөртэйгээ байнга шахам мууддаг ч түүндээ эргээд л очдог. Би хүүхдүүдээ сайн хүмүүжилтэй хүн болгохыг хүсч байна.

-Үнэхээр таны авьяас чадвар өөрт чинь тус болдоггүй гэж үү?
-Би сэтгэлийн дотоод мэдрэмжээ байнга сонсдог. Нэг удаа би мэс заслын ширээн дээр туршилтын туулай шиг байсан ч эмчийн гар хөнгөхөн гэдэг нь мэдрэгдэж байсан. Огтхон ч айгаагүй. Хагалгаа ч амжилттай болсон. Бүх эмч намайг хүүхэд шиг савтай. Төрөх боломжгүй гэж байсан ч би бүх зүйл сайн болно гэдгийг мэдэрч байв. Би одоо хоёр хүүхэдтэй.

-Хэн нэгэнд муу санаж байсан удаатай юу?
-Манай байрыг үерт урсахад хорон найз маань баярлаж байсан. Би гар руугаа харж тэр шангаа хүртэх болно гэсэн. Хэсэг хугацааны дараа тэр үнэтэй тавилга худалдаж авсан ч паар нь хагарч усанд автсан.

Д.Баясгалан

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)