ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Зөн билэгч Александр Литвин

Зөн билэгч Александр Литвин

Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг  манайхан сонирхон үздэг. Энэ шоуны зургаа дахь үеийн ялагчаар Гаалийн байгууллагад ажилладаг Александр Литвин түрүүлжээ. Тэрбээр ялагч болсныхоо дараа анхны ярилцлагаа хэвлэлд өгсөн байна.

-Александр, та ялна гэдгээ эртнээс мэдэж байсан уу?
-Тэгэлгүй яахав. Би эхний шалгуурт орсныхоо дараа ялах зорилго тавьсан. Би цом авч байх үеэ хүртэл дүрсэлсэн. Гэвч сэтгэлийн хөдлөлөө нууцалсан. Харин одоо дөрвөн сарын дараа үр дүнгээ харж байна.

-Өмнөх таван үед нь яагаад оролцоогүй юм бэ?

-Зав гараагүй. Ер нь бол бүх юм өөрийн гэсэн цаг хугацаатай. Миний цаг ирсэн.

-Та одоо юу хийх вэ. Хуучин ажилдаа, гаальд эргэж очих уу?
-Үгүй ээ. Ажлаа хийхгүй. Тэд нарт хэрэгтэй үед нь тусална гэж бодож байгаа. Би өөрийн төвөө байгуулна. Ойрын үед болох үйл явдлыг хэлэхээр төлөвлөсөн.

-Та хосгүй авьяасаа хүүхдүүддээ өвлүүлсэн болов уу?
-Тэдэнд авьяас чадвар байгаа мэт санагддаг. Гэхдээ 40 гарсан хойно нь л хөгжүүлнэ. Тодорхой нөхцөлтэйгээр.

-Та бусдын бодол, санааг уншиж чадах уу?

-Тийм ээ. Надад ийм чадвар бий.

-Энэ чадвар тань амьдрахад саад болдог уу?
-Үгүй дээ. Би хүн бүрийг бус хүссэн үедээ, хүчээр хардаг. Хэрвээ надад шаардлагагүй бол хэн нэгнийг “гэрэлтүүлээд” байх албагүй. Тэр тусмаа түүний зөвшөөрөлгүйгээр.

-Энэ авьяас тань амьдралд тус болдог уу?
-Хангалттай гэж бодож байна. Тухайлбал, нэг удаа Челябинскийн нисэх буудалд миний суух гэж байсан онгоцын нислэг цаг гаруй саатсан. Би нисэхийн төлөөлөгч дээр лавлахаар очихдоо түүний царайнаас онгоц хоногоор саатна гэдгийг мэдсэн. Тэгээд өөр нисэх буудлаар үйлчлүүлэхийг шаардсан. Үнэхээр ч нөгөө онгоц нэг хоногийн дараа л  ниссэн.

-Хэрвээ эрдэмтдээс таныг судлах санал ирвэл зөвшөөрөх үү?
-Үгүй. Тэд энэ салбарын талаар мэдлэггүй. Дээр нь ямар ч технологи байхгүй шүү дээ.

-Таны бие организм бусдынхтай адил болов уу. Та юу гэж бодож байна?
-Би бусдаас юугаар ч ялгаагүй. Хүн бүхэн адил. Зүгээр л бусдаас арай илүү харж, мэдэрдэг байх. Миний бодлоор зөн билэг байгалиас эсвэл ямар нэг хэт цочирлоос бий болдог.

-2009 он ямар болох бол?
-Хүнд жил болно. Ялангуяа Оросын хувьд. Дэлхийн эдийн засгийн хямралын үр шимийг хүртэнэ. Гамшгийн хувьд ирэх сарын 9-ний орчим Оросын өмнөд хэсэгт алан хядлага эсвэл байгалийн аюултай үзэгдэл болно.

Сибирьт ч мөн адил гамшиг болох магад­лал­тай. Гэхдээ зохих албад цагт нь анхааралтай арга хэмжээ авбал сөрөг үр дагавраас зайлсхийж болно.

-Шинэ гарч байгаа жилд жаргалтай байхын тулд юу хийх ёстой вэ?
-Хүний бодол, санаа бодитоор биелдэг. Олон хүнийх тэр тусмаа илүү хүчирхэг байдаг. Гэр бүлээрээ гар гараасаа барьж зөвхөн ганц л зүйлийг хүсвэл заавал биелнэ. Хүсэхээс гадна сонсогдохоор хэлэх хэрэгтэй. “Би … хүсч байна” гээд л. Хүсч байхдаа баяр, жаргалын сэтгэлийн хөдлөлтэй байх ёстой. Тэр үед хүсэл тань үнэхээр биелнэ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)