ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Зөн билэгч Турсуной Закирова

Зөн билэгч Турсуной Закирова

Манай оронд өнгөрсөн сард газар хөдөлнө хэмээн яриа хүчтэй дэгдсэн. Энэ тухай Оросын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч Турсуной Закирова зөгнөсөн талаар зарим хэвлэл дээр гарч, манай сайт ч мөн мэдээлж байсныг уншигч та санаж буй байх аа.

Монголд газар хөдлөх эсэх асуудлаар Онцгой байдлын Ерөнхий газар, Одон орон, Геофизикийн судалгааны төв хамтран мэдээлэл хийсэн байсан билээ. Тэд хэлэхдээ газар хөдлөлтийг хэн ч урьчдилан мэдэх боломжгүй. Зөн билэгтнүүдийн ярьж буй нь худал цуу яриа хэмээн няцаалт хийж байсан.

Тэгвэл Монголд газар хөдлөлт бус үер усны аюул байгааг зөгнөсөн мэт нэгэн ярилцлага Оросын “Комсомольская Правда” сонины сайт дээр гарсныг зарим уншигч олж үзсэн байх. 

Зарим хэвлэл дээр Турсуной Закироваг Монголд газар хөдөлнө гэж зөгнөсөн гэх мэдээлэл гарснаас хойш буюу өнгөрсөн сарын 29-нд тус ярилцлага нийтлэгдсэн байв. Хэдийгээр эл ярилцлага нийтлэгдсэн өдрөөс нэлээд хугацаа өнгөрөөд байгаа ч тус ярилцлагад Турсунойгийн Монголд ямар нэгэн байгалийн гамшиг болох талаар таамагласан өдрүүд энэ өдрүүдэд тохиож байна.

Газар хөдлөлт ба үерийн талаар түүний ярьсан зүйлс:
Kp.ru
: Манай сайтад өөр өөр хотын гурван хүн нэг адилхан асуулт асуусан. Саяхан БНХАУ-ын Сычуаньд газар хөдөлсөн. Энэ газарт дахин газар хөдлөх талаар цуу яриа гарч байна. Мөн Ташкент, Монгол, Калифорнид газар хөдлөх талаар асуусан байсан.

Kp.ru сайтын сэтгүүлч Турсунойгоос ингэж асуухад тэрбээр газруудын нэрсийг цаасан дээр бичээд мөргөл уншин, онгодоо дуудсан байна. Үүний дараа Турсуной хүчтэйгээр салганасан байна. Түүнийг сэтгүүлч дүрсэлж бичихдээ “Турсунойгийн ирээдүйд харж байгаа зүйл нь баярлуулахгүй байгаа бололтой” гэсэн байна. Тэгсны дараа зөн билэгч хүндээр санаа алдаад, толгойгоо сэгсэрчээ. Закирова хэлэхдээ “27, 31 хоногийн дараа... ус ... газар... нурж байна. Хятадад дахин газар хөдлөнө. Монгол руу заангаа болно...харж байна. Хэсэг хугацааны дараа Ташкентад. Таны хэлсэн бүх газарт газар хөдөлнө. Газар хагарсанг харж байна. Ус, том нуралтууд. Америкт асар том байшингууд унахыг харж байна...54...37...141... . Асар том барилгууд нураад нураад л байна” гэжээ.

Турсуной дээр ярихдаа “Хятадад дахин газар хөдөлнө” гэсэн байсан бөгөөд түүнийг дээрх ярилцлага өгснөөс хойш БНХАУ-ын Сычуаньд энэ сарын 11-нд дахин газар хөдлөөд байгаа билээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)