ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Н.Сома “Эзотеризмийн генезис, Оккульт бясалгал”

Н.Сома “Эзотеризмийн генезис, Оккульт бясалгал”

  Өөрөөр хэлбэл, махан бодьтонгуудын бие амар жаргаж, нэр хүндийн төлөө ид шидийг ашиглаж эхэлснээр бурхдын хооронд дайн дэгдэж хүн болгонд эрдэм мэдлэг заахаа байжээ. Уг сүм сүүлийн сая жилийн хооронд зөвхөн дэлхийн сод хүмүүст л эрдэм мэдлэгээ зааж байсан. Жишээлэхэд Ньютон, Жорж Вашингтон гэх зэрэг хүмүүс уг сүмийн нууц гишүүд байжээ. Ер нь 1400 оноос эхлэн хүн төрөлхтний тодорхой хэсэгт эзотерикийн ухааныг зааж эхэлсэн аж. Харин XIX зуунаас эзотерикийн шинжлэх ухааныг дэлгэрэнгүй зааж эхэлжээ. Одоо шинжлэх ухаан эзотерикийн ухаангүйгээр урагш гишгэхээ больж мухардалд орсон. Эзотерик шинжлэх ухаан гэдэг нь нууц шинжлэх ухаан гэсэн үг аж. Одоо бол хүссэн хүн үүгээр хичээллэж болно. Хүн өөрийгөө ариусгаж чадах юм бол дээд оюун ухаанд байдаг мэдээлэлтэй холбоо тогтоож түүнээс хүртэж болох юм. Аливаа мэдээлэл шинээр үүсдэггүй, байж л байдаг. Ганцхан түүнийг олж авах, нээх л гэсэн үзэгдэл байдаг гэнэ. Тэрбээр цааш нь хэлэхдээ шинжлэх ухаан бол эзотерик шинж чанартай болж байна. Дэлхийд тулгамдсан асуудлуудын нэг нь энергийн хомсдол болох аж. Нефть нүүрс 50 хүрэхгүй жилийн дараа шавхагдана. Үүнийг энергийн шинэ эх үүсвэр олж орлуулах хэрэгтэй. Ер нь бол бараг үүнийг олчихсон. Гэвч олон түмэнд нууцлаад хэлэхгүй байна. Шинэ эх үүсвэр олсноор амьдралын өртөг маш хямд болно. Яагаад гэвэл одоо бид бүх л мөнгө төгрөгөө энергийн төлбөрт өгдөг. Тэгвэл шинэ эх үүсвэр маш хямд байх болно. Мөнгө төгрөгийн бүхнийг дийлэх ид шид аяндаа байхгүй болно. Бүх зүйл хямд байхад мөнгө хэрэг болохгүй. Хүмүүс чөлөөт цаг зав ихтэй болно. Тэгээд тэд боловсорч эхэлнэ. Ирээдүйн шинжлэх ухаан Оптикийн салбарт хөгжинө. Энд сонирхуулахад эфирэн хараатай хүүхэд их төрж байна. Тэд юу сайн, юу муу гэдгийг шууд ойлгодог. Хэнээр удирдуулахаа мэддэг хүмүүс юм. Мөн дуу авианы чиглэлд хөгжих болно. Дуугаар бүхнийг бүтээж байсан лимурийн үе шиг болох болно. Шинэ иргэншил, шинэ төрөлхтөнг шаардаж байна. Шинжлэх ухаан гадаад үзэгдлээс зууралдахаа больж байна. Эзотерик мэдлэг бол дан тархины мэдлэг биш, зүрх сэтгэл, мэдлэгтэй хосолсон ухаан юм. Энэ мэдлэгийг зөвхөн сэтгэл санаагаа ариусган багшийн удирдлагаар бясалгал хийж байж л эзэмшдэг. Дэлхий бол амьд амьтан юм. Тэр дөрвөн тактаар амьсгалж байдаг. Дэлхийн 70 хувь нь ус, ус бол мэдээллийг тэр чигт нь шингээдэг. Мөн элс мэдээллийг агуулдаг. Элсний ширхгийн 70 хувь кварц байдаг. Кварц бол хамгийн сайн мэдээлэл хадгалж, мөн эргүүлж түгээдэг бодис аж. “Торсооны орон”-д бодлын энерги хадгалагдаж байдаг. Хүн төрөлхтөн оршихуйгаа гэгээн бодлоор бүтээдэг. Дэлхий ертөнцийг ч мөн бүтээдэг. Амьд амьтнаас ялгардаг липтон хүчний нийлбэр цаг агаарт нөлөөлнө. Үндэстэн болгон өөр өөрийн цаг агаарыг бий болгодог. Дэлхийд сөрөг цэнэгтэй мэдээлэл хэзээ мөдгүй ирнэ хэмээн судлаач Н.Сома хэлж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхэд сүйрэл болж магадгүй гэсэн үг гэнэ. Үүнээс зөвхөн бясалгал дэлхийг аварна. Энэ дөрөвдүгээр сар, тавдугаар сарын 15-даар бөөнөөрөө бясалгал хийх хэрэгтэй. Дөрөв, тавдугаар сар бол бясалгал хийхэд хамгийн идэвхтэй үе гэнэ.
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
AXIOM

bayrllaa ...holboosondoo oruulchih uu ?

erelchin

болноо

Bolor (зочин)

Bugded n ene saikhan odriin mend hurgej baina. Bid baigalin erdoo l neg aimtan. buh zuil hariutai. Ene baigal delhii, dalai tengist heden say toonoor neft asgah, tsomiin bombog turshij , hamgiin gol asuudal boloh ozonii heden ue dawhragaa dahin hezeech nohogdoshgui baidald oruulsn etgeeduud gol buruutan bolood bgaa shuudee. odoogin tsag agaariin het dulddral, hit huitrel hurd tundasnii boon boonoor oroh eswel gan boloh ed bugd heden mulguu munguni araas yawj bgaa nuhduudees bolj bnaa.

Bileg (зочин)

Тийм шүү бүх зүйл амьд

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)