ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : З.Бат-Отгон: “Супер нэгдлийн онол” хvлээн зөвшөөрөгдвөл Монгол тэргvvлэх гvрэн болно

“Хас гурвалжин” хэмээх төрийн бус байгууллагын гишvvн З.Бат-Отгонтой ярилцав. Тэрбээр орчлон ертөнцийн талаар өөрийн vзэл бодлыг ийн хvvрнэж байна.

-Та бvхний судлаад, яриад байгаа зvйл чинь юу юм бэ. Шашин юм уу, шинжлэх ухаан юм уу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч…

-Энэ бол шашин биш. Харин цоо шинэ шинжлэх ухаан юм. Гэхдээ хуучин уламжлалт шинжлэх ухаанаас өөр. Vvнийг тодруулахын тулд шинжлэх ухаан гэдэг ойлголтыг харцгаая. Шинжлэх ухаан гэдэг нь зөвхөн бодит юмс vзэгдлийн шинж чанарыг судалдаг. Тэгвэл шинж чанар гэдэг маань юу вэ гэдгийг хvмvvс мэд­дэггvй. Шинж чанарыг ойлгосны дараа мөн чанар гэдэг юмыг мэдэх хэрэгтэй. Шинж чанар нь аливаа юмс vзэгдлийн бодит чанарыг хэлнэ. Тэгвэл энэ орчлон­гийн бvх зvйлс шинж чанар болоод хоосон чанараас тогтдог. Энэ хоосон чанарыг судалдаг ухааныг сиэнергитек хэмээн нэрлээд байгаа юм. Шинжлэх ухаан бол юмс vзэгдлийн бодит чанарыг л судалж vvнийгээ батлан харуулдаг. Харин тэр бодит чанар нь цаг хугацаанаас хамааран байнга өөрчлөгдөн хувьсч байдаг. Энэ бvхнийг даган шинжлэх ухаан нь өчнөөн төчнөөн салбарлан хөгжсөн. Гэвч бодит ертөнцийг судлан шинжилдэг шинжлэх ухаан одоо vед мухардалд орж байна. Аливаа юмс vзэгдэл бодитойгоор оршин тогтнож байна гэдэг нь тvvнд энерги байж л тэр зvйл оршдог. Тэр энергийг нь судлан шинжилж чадахгvй байгаа. Нөгөө хоосон чанар гэдэг чинь энэ энерги юм. Vvнийг л судалдаг шинжлэх ухааныг сиэнер­гитек судлал гэдэг. Сиэнергитекийг судалс­наар шинжлэх ухааны тайлж чадахгvй олон зvйлд хариу өгч болно хэмээн vздэг. Энэ шинжлэх ухаан 1970 оноос дөнгөж хvлээн зөвшөөрөгдсөн. Одоо эхлэл төдий байгаа. Энэ сиэнергитек гэдэг нь олон шинжлэх ухааны нийлбэр гэж буухаар л юм уу даа. Би бол физик математикийн мэргэжлийн хvн. Физик, философийн ухааны доктор цолтой. Дээрх бvгдийг судалж байх явцдаа орчлон ертөнц дан бодит шинжлэх ухааны сургаалаар бvрэн тайлбарлагдаж бо­лох­гvйг ухаарсан. Vvний цаана энергийн маш том ертөнц vлдээд байгаа нь мэдрэгддэг. Уг ертөнцийг ойлгохын тулд энэ сиэнер­гитек гэдэг салбар руу нэлээд гvн орсон. Тэгээд судалгаа хийгээд явж байтал изотерик гэдэг нууц судлал руу орохоос аргагvй болсон. Изотерик буюу нууц судлал гэдэг нь хvн vvссэн цагаас бий болсон бидний өмнөх vеийн соёл иргэнш­лvvдийн бэлэн мэдлэг юм хэмээн vздэг. Vvнийг дээд оюун санаанаас бидний өмнөх атлантчуудаар дамжин манай соёл иргэншилд ирvvлсэн сургаал мэдлэг гэдэг. Vvнийг дэлхий даяараа ведийн сургаал хэмээн нэрлэж vе, vеийн изо­те­рик буюу идеалистууд тухайн судрыг сонирхож судалдаг байжээ. Энэ сургаал эртний санскрит хэл дээр байдаг. Тэр хэл нь нөгөө домогт атлантуудын хэл юм гэсэн таамаг ч бий.

-Тэр санскрит хэлээр бичсэн сур­гаал гэдэг чинь манайхны лам нарын хадгалаад байдаг бурхны судруудыг хэлээд байна уу. Бурхан гэдгийг та бvхэн юу гэж тайлбарладаг юм бэ?

-Бурхан гэдэг маань хvн юм. Хvнлэг сэрэхvйг агуулсан сэтгэлийг л бурхан гэдэг. Тэр хайр энэрэл, туслах сэтгэл, өөрийгөө хөгжvvлж байгаа, тvvнийгээ хvнд тvгээж байгаа энэ бvх сайхан чанарыг бурхан хэмээн vздэг. Тэгвэл тэр дээр юу байдаг вэ. Хvнд бие байхаас гадна хэний ч гарт баригдаж vзэгддэггvй сэтгэц гэж нэг юм байдаг. Энэ байж л бид сэтгэж, бодож, хайрлаж, нээлт хийж, ном зохиож бvхнийг хийж чадна. Бие бол бодит, харин сэтгэц бол хоосон чанарын зvйл. Хvн ингээд бодит бие, хоосон чанар хоёроос бvрддэг. Энэ талаар физикт бөөмийн дуалист шинж чанар, бvтцийн дуалист чанар гэсэн онолоор тайлбар­лаг­дана. Бөөмлөг буюу долгиоллог шинж чанар гэсэн ойлголт бий. Бөөмлөг нь бодит, долгиоллог нь хоосон чанар гэсэн vг. Тэгэхээр онол дотор нь байгаа байхгуй юу. Хvн ингэж хоёр шинж чана­раас бvрддэг байхад энэ орчлонгийн бvх зvйл бас ийм байдалтай байж болно оо доо. Бид хvн, уул ус, байгаль дэлхий бvгдийг нь оюун санаатай хэмээн vздэг. Энэ бvгдийн оюун санааг тэр дээр байгаа хэмээн ойлгодог. Тvvнийг л дээд оюун ухаан хэмээн нэрлэдэг.

-Байгальд оюун санаа байгаа, тэр нь дээд сансарт байгаа гэж та нар хэлээд байна аа даа…

-Тиймээ. Тvvнийг ертөнцийн мэдлэ­гийн орон гэдэг. Vvнийг Гегель туйлын санаа гэсэн ойлголтоор илэрхийлж бай­сан. Энэ ойлголт философид ч, шинжлэх ухаанд ч тvгээмэл байдаг ойлголт.

-Vvний чинь баталгаа хаа байна вэ. Өөрөөр хэлбэл, тэр дээр байгаа юмны баталгааг хэлээд байна уу?

-Оюун санааны хатуу хэвшмэл ойл­голт­той болчихсон хvмvvст vvнийг батлан харуулахад тун хvнд. Зөвхөн гурван хэмжээст ертөнцөөр бvх юмыг хvлээн авдаг, бусад олон хэмжээст ертөнцийг огт мэддэггvй. Бид энэ орчлон­гийн орон зайн дөнгөж нэг хувийг, цаг хугацааны арван хувийг л мэдэрдэг. Бидний уураг тархины хөгжсөн хэмжээ л энэ юм даа. Бид уураг тархиныхаа долоогоос найман хувийг л ашиглаж байна. Будда бурхан гучин хувийг ашиглаж чадсан юм гэдэг. Оюун ухаа­ны­хаа долоогоос найман хувийг ашиг­лаад яаж орчлон ертөнцийг таньж мэдэх вэ дээ. Хvмvvс шинжлэх ухааныг хvлээн зөвшөөрдөг. Шинжлэх ухаан бол дандаа бодит зvйлийг тайлбарлаж ба­тал­гааг нь харуулдагт хvмvvс дассан байдаг. Энэ бол цэвэр шинж чанарын баталгаа юм. Харин цэвэр оюун санааны буюу энер­гийн тvвшний баталгаа болж чад­даггvй. Шинжлэх ухаан ийнхvv бодит зvйлийг барин тавин нvдэн дээр баталж харуулс­наараа илvv албан ёсны болдог. Албан ёсны болсноороо хэт шvтэгдэн туйл­ш­ралд орсон. Vvнээс л vvдэн мэдлэ­гийн гажуудал vvссэн. Оюун санаанд, эрдэм мэдлэгт, хөгжилд, соёл иргэншилд гажуудал бий болсон. Бид хэт материалж­сан. Юм болгоныг миний нvдэн дээр гаргаад ир гэдэг. Тэгвэл цэвэр мэдлэг бол энергийн тvвшний мэдлэг байдаг. Энэ нь хэзээ ч нvдэнд vзэгдэж гарт баригддаггvй. Зөвхөн мэдрvvлж байж л батлагддаг.

-Таны яриад байгаа тэр бодит биш ертөнцийг, мэдрэхvйг яаж мэдэх вэ. Ийм боломж байгаа юу?

-Сэтгэл оюуныхаа сэтгэцийн энер­гийг нэмэгдvvлж байж л мэдэж болно. Хvн болгон оюун ухаантай, тархи мэдрэлтэй. Vvнийгээ хөгжvvлж байж л мэдэр­нэ. Хvн одоогийн тархиа ашиглаж байгаа долоо найман хувьд бол мэдрэх арга байхгvй. Бурхан будда зургаан жил баясалгаж байж тархиныхаа гучин хувийг ашиглаж чадсан гэж би хэлсэн. Ийм ухамсартай сэтгэцийн өндөр тvвшинд хvрч байж л vvнийг хийж чадна.

-Ингэхийн тулд яах ёстой вэ?

-Оюунаа цэвэрлэх хэрэгтэй. Оюунаа цэвэрлэхийн тулд хvн сэрэхvйгээ цэвэр­лэх хэрэгтэй. Эхлээд та өөрийгөө ойлгох ёстой. Хvн гэдэг чинь хоёр биеэс бvтдэг. Нэг нь цогцсон бие, энэ нь таван биеэс бvтнэ. Махан, цусан, ясан, гэрлэн, сvнсэн бие зэрэг таван биеэс бvрдэнэ. Энэ бол дэлхийн бvтээл. Дэлхийн бусад амьтан ч мөн ийм биеэс бvтнэ. Бидэнд ялгаа байхгvй. Хvн ухам­сар, оюун ухаанаараа л эднээс ялгаг­да­на. Энэ ухамсар гэдэг зvйл нь далд ертөнцөөс илгээгддэг, цээжний гол аюулхайд байр­ла­даг эрхий хурууны толио шиг мөн чанар гэдэг зvйл юм. Тэр мөн чанар бидэнд сууснаар бид өрөв­дөх, хайрлах, сэтгэх, бодох гэх зэрэг боломжтой болдог.

-Тэр мөн чанар гэдэг юм цээжинд суусан гэдгийг та нар яаж мэдээд байгаа юм?

-Vvний хамгийн энгийн баталгааг танд хэлье. Та хэн нэгнийг хайрлах, өрөвдөх, гуних зэрэгтээ яагаад аюулхай чинь гөхөлзөөд явчихдаг юм бэ. Толгой дотор чинь хөндvvрлэж байсан удаа байгаа юу. Гуян дотор чинь хөндvvрлэж байв уу. Энэ чинь л тэр зvйл байгаа гэдгийн баталгаа биш vv. Vvнээс vvдэн өөрийгөө тань, өөртэйгөө ярь гэх зэрэг ойлголт бий болсон юм. Өөрийнхөө мөн чанарыг таних хэрэгтэй. Хvvхэд гурван ой хvрт­лээ энэ бодит ертөнцийг ойлгодоггvй. Хvний оюун ухаан далд ертөнцөөс илгээгдэн ирдэг. Тэгэхдээ таны өмнөх төрлийн мэдээллийг агуулсан байдаг. Энэ ертөнцийн мэ­дээллийг авч эхлэ­хээ­рээ урдах мэдээлэл нь арчигдана. Тэг тэгсээр хvvхэд гурван наснаас хойш л энэ ертөнцийг ойлгож эхэлдэг. Энэ бол наад захын баталгаа юм. Би хvн сэрэхvй гэдэг юмыг хэлэхийн тулд энэ бvхнийг ярьж байна. Одоо бидний бодит биеийн хэрэгцээг араатан сэрэхvй хэмээн нэрлэдэг. Идэх уух, тачаадах, бие амар хэвтэх гэх мэтчилэн. Тэгвэл хvн сэрэхvй гэдэг нь сурах боловсрох, уучлах, өр­шөөх гэх зэрэг сайн сайханд тэмvvлэхийг хэлнэ. Өнөөдөр хvн тө­рөлх­төн дан араатан сэрэхvйд баригдсан, хvн сэрэ­хvй нь унтарсан байна. Vvнийг яаж асаах вэ гэвэл бvх юмыг л зөв, vнэн, сайн сайхан байлга л даа. Энэ бол маш энгийн зvйл юм. Vvнээс vvдэн гэгээрэх гэдэг зvйл гардаг. Гэгээрэх гэдэг нь “гэгээг гэгээ­рvv­лэх” гэдэг vг юм. Гэгээ гэдэг нь нөгөө далд ертөнцөөс ирдэг хvн сэрэхvйг агуулсан мөн чанарыг хэлдэг аж. Тvvнийг гэрэл­тvvлнэ гэдэг чинь хvн сэрэхvйг vйл явдал болго гэсэн vг юм. Хvнийг хайрлах, мэдлэг боловсролд дурлах гэх мэт. Vvнийг хийгээд ирэхээр хvн өөрийгөө ойлгож эхэлдэг, өөрийгөө ойлгодог болоод ирэхээр хvнийг ойлгодог бол­дог. Дотроо­соо гадагшилна гэсэн vг. Тэгвэл одооны барууны ертөнц хvнийг гаднаас нь дотогшлуулж байна. Мате­риал­лаг ер­төнцийг л сайжруулаад байдаг. Нөгөө хvмvvс нь материаллаг ертөнцийн туйлд хvрээд сvvлдээ өөрийгөө хайж эхэлдэг. Архи, хар тамхи гэх зvйлээр өөрийгөө саатуулан яг өөрийнхөө мөн чанарыг мэдэрдэг. Энэ vед тархи ухам­саргvй vйл ажиллагаанд байдаг учир тэр vеийн мэдээллийг хадгалж vлддэггvй. Ингээд дахин мансуурлын байдалд орж байж л өөрийнхөө мөн чанарыг мэдрэх хэрэгтэй болдог. Тэгээд л донтож эхэл­дэг. Хар тамхи хvнийг гаднаас нь дотогшлуулдаг. Харин дотроосоо гадаг­шилж байгаа хэлбэр бол гэгээрэл юм.

-Таны яриагаар гэгээрэх гэх мэт зvйлд тархи маань ямар ч vvрэггvй эд болж байна аа даа?

-Vvрэгтэй байлгvй яахав. Далд ертөн­цөөс ирж байгаа мэдээллийг мөн чанар тархинд дамжуулдаг. Тархи сэтгэ­дэг юм биш. Тархи зөвхөн мэдээлэл хадгалдаг. Тархийг сэтгvvлж байгаа зvйл чинь л нөгөө мөн чанар юм шvv дээ.

-Та бvхэн бодит ертөнц, энергийн ертөнц гээд яриад байна. Энэ хоёр чинь тэгээд энэ орчлон дээр ямар ялгаатай байдаг бол?

-Энэ хоёр ертөнц хоёулаа энергиэс бvтдэг. Нягтарсан энерги нь бодит болж харагдаад байгаа гэсэн vг л дээ. Харин олон хэмжээст ертөнц гэдэг нь өөр зvйл. Нэг, хоёр, гурав, дөрвөн хэмжээст ертөнцvvд оршдог. Бvvр зуу, мянган хэмжээст ертөнц ч байдаг.

-Олон хэмжээст ертөнц гэдгээ тайлбарлаад өгнө vv?

-Та нэг хэмжээст ертөнцөд байгаа бол ганц цэг л харагдана. Хоёр хэмжээст ертөнцөд урдаасаа юм уу, ардаасаа л харагдана. Гурван хэмжээст ертөнцөд бvх талаасаа харагдана. Урт, өндөр бvдvvн гэх мэтчилэн. Бид зөвхөн гурван хэм­жээст ертөнцийг л харж чаддаг. Харин дөрвөн хэмжээст ертөнц гэхээрээ энэ гурван хэмжээс дээр цаг хугацааг л нэмчихэж байгаа юм. Ингэхээр хөдөл­гөөнд ордог л гэсэн vг. Таван хэмжээст ертөнц гэхээрээ тvрvvний дөрөв дээр энергийг нэмдэг. Таваас дээш дан энергийн ертөнц болоод явдаг.

-Та бvхэн vхэхийг юу гэж vздэг вэ?

-Vхэх гэдэг бол та хэр vнэн худал амьдарсан байна вэ гэдгээ л нотолж байгаа vзэгдэл. Далд ертөнцөөс мөн чанар ирээд та хvн болдог. Vхэхэд нөгөө мөн чанар нь далд ертөнц рvvгээ буцдаг. Бодит бие чинь энэ бодит ертөнцдөө vлддэг. Мөн чанар таны амьдралын зөвхөн vнэн зvйлийг чинь бичиж аваад буцдаг. Тэгээд дээр очоод дэнслэгддэг. Гэхдээ өөрөө өөрийнхөө өмнө шvvлтvvрт орж, далд ертөнцөөс авч явсан даалгав­рыг шал­гуулдаг. Та энэ ертөнцөд төрөх­дөө хvлээсэн vvрэг даалгавраа бvрэн бие­лvv­лэхээр бол дээд оюун ухааны тvвшинд улам боловсрохоор vлдэнэ. Даалгавраа биелvvлээгvй ч гэм нvгэл бага хийсэн байвал буцаад даалгавраа биелvvлье байз хэмээн дараагийн төрлөө аваад энэ ертөнцөд эргэж төрөх болно. Даалгавраа биелvvлээгvй ч гэм нvгэл их хийсэн бол та дараагийн төрөл олж чадахгvй. Оюун санааны ертөнцөд ч vлдэж чадахгvй. Хаана ч очиж чадахгvй болохоор эргээд л энэ бодит ертөн­цдөө ирж хэн ч харж, хэн ч сонсохгvй болох­оор сэтгэлийн тамд унан энэ ертөнцийн хар энергитэй нэгдэх болно.

-Тэр мөн чанар гэдэг чинь сvнс гээд хэлээд байгаа зvйл мөн юм уу?

-Шинжлэх ухааныхан, шашныхны хэлээд байгаа сvнс гэдэг нь тэр мөн чанарыг л нэрлээд байгаа л даа. Гэхдээ мөн чанар бол гэрэлгvй, жингvй эд. Шинжлэх ухааны тэр нэрлээд байгаа зvйл бол зvгээр л бодит биеийг тэтгэдэг сvнсэн бие юм. Тэр бол ухамсаргvй дээд оюун ухаанд шилждэггvй. Энэ бодит ертөнцийн бие.

-Хvн төрөлхтний дараагийн vе бид­ний дунд төрж эхэлсэн хэмээн та бvхэн хэлдэг. Энэ ямар учиртай юм бэ?

-Бид бол хоёрдогч хvн төрөлхтөн. Манай дэлхий ч мөн хоёрдогч дэлхий юм. Биднээс өмнө хvн төрөлхтөн байсан. Тэд өөрийн дэлхийтэй байсан. Тэд яг одоо бидэн шиг дэлхийгээ сөнөөчихсөн. Тэгээд тэндхийн амьдрал оюун ухааны өндөр тvвшинд очсон байсан тул цогцсон биеийн хэлбэрээс оюун санааны хэл­бэрт шилж­сэн. Тэр сөнөсөн дэлхийн соронзон орон зай, хvмvvсийн оюун санаа vлдсэн. Тэр vлдсэн оюун санаа дээд оюун санаа болоод, тэр ертөнцийн соронзон орон нь далд ертөнц болж vлдсэн. Тэр далд ертөнцийн оюун санааг хvмvvс бурхан хэмээн vздэг. Гэвч бурхан гэдэг нь хvн та өөрөө юм. Бид бол хоёрдогч дэлхийн хоёрдогч хvн төрөлхтөн хэмээн би тvрvvнд хэлсэн. Энэ хоёрдогч хvн vvсээд таван vе шатыг туулсан. Эхлээд анхан төрөгсөд гэж байжээ. Тэд бол энергин биет буюу нөгөө мөн чанар дангаараа байсан гэж vзэж болно. Дvрслэх юм бол vлээсэн бөмбөлөг доторхи бvх юм харагддаг шиг тийм тунгалаг биетэй, хэл яриагvй, шууд бодлоороо харилцдаг, дал наян метр өндөртэй байсан. Тэд далд ертөнцийн оюун ухаантай шууд харьцдаг байжээ. Энэ биет хөгжөөд дараагийн төрөлхтөн vvссэн. Vvнийг хожуу төрөгсөд хэмээн vздэг. Тэдний өндөр дөчөөс тавин метр өндөртэй оюун ухааны өндөр тvвшингийн хvмvvс юм. Өндөр нь багасаад арай нягтарсан байгаа биз. Энэ хvмvvс хөгж­сөөр байгаад гурав дахь төрөлхтөн vvссэн. Vvнийг лемурчууд гэдэг. Лемур­чууд гэдгийг орчуулахаар “хасбуу” гэсэн vг болдог. Хасбуу тэмдэг, хасбуу тамга гэх зэргээр бид ярьдаг ш дээ. Эдгээр хvмvvс оюун санааны хөгжлөөр хам­гийн өндөр хөгжсөн хvн төрөлхтөн хэмээн тэмдэглэгддэг. Лемурчууд бодит биетэй болж ертөнцийн мэдлэгийн сангийн бvр гvнд нь хvртэл нэвтэрч чаддаг байжээ. Тэд мэдлэгийг ашиглахдаа хоорондоо марган дайн vvсгэж бие биеийнхээ эсрэг уг дээд мэдлэгийг ашиглаж эхэлсэн. Нэг ёсондоо махан бие, бодит ертөнцийн хэрэгцээ тэднийг ийм байдалд хvргэсэн. Vvнээс болж уг төрөлхтөн мөхжээ. Дараа нь дөрөв дэх нь болох атлантчууд бий болсон. Энэ vед дээд оюун ухаан хэлэл­цэж байгаад ертөнцийн мэдлэгийг хоёр дахь дэлхийд амьдарч байгаа хvмvvст хамаагvй олгож болохгvй юм байна гээд тэдний тархины багтаамжийг багас­га­сан. Атлантчууд тархиныхаа талыг л ашиг­ладаг байв. Гэвч бэлэн дээд мэдлэ­гийг хэрэглээд эхлэхээрээ махан биеийн хэрэгцээ буюу алдар нэрийн төлөө мөн л дайн vvсгэж vvнээсээ болоод мөхсөн. Дараа нь бидний хvн төрөлхтөн буюу аричууд vvссэн. Ингээд дээд оюун ухаан ерөөсөө энэ хvн гэдэг амьтныг чинь дээд мэдлэгт орж чаддаг­гvй болгохгvй бол болдоггvй юм байна гээд бидний тав дахь vе буюу аричуудын тархины ашиглалтыг ердөө аравхан хувь болгочихсон. Хvн төрөлх­төн өөрсдөө судалж шинжилж, гэгээрч байж л тэр мэдлэгт хvрэхээс өөр арга vгvй болжээ. Тиймээс оюунаа хөгжvvлбэл бидний тархины ашиглагдах хувь нэмэгдэх ёстой. Уураг тархины багтаамж нэмэгдэж байвал нөгөө дээд оюуны мэдлэгийн санд орно гэсэн vг. Ингээд 1910-аад оны хавьцаа бидний дараагийн соёл иргэншлийн хvмvvс болох индигочууд төрж эхэлжээ. Тэр бол зургаа дахь төрөлхтөн юм. Бидний хоо­рон­дын ялгаа бол тэд уураг тархиныхаа хоёр талыг хоёуланг нь ажиллуулж чаддагт байгаа. Бид зөвхөн уураг тархи­ны­хаа тал бөмбөлгийг л ажиллуулдаг юм. Тэр тал бөмбөлгийнхөө арван хувийг л ашигладаг. Индигочууд яагаад уураг тархиныхаа хоёр талыг ажиллуулж чадахаар төрөөд байгаа юм гэхээр дээд оюун ухаан арга хэмжээ авсан хэрэг. Хvн болгоныг гэгээрнэ, тэгээд дээд оюун ухаанд хvрнэ хэмээн бодож болдоггvй юм байна. Тэгж чаддаг хvн маш ховор байдаг. Гэгээрэхийн оронд махан бодийн хэрэгцээг хангахын төлөө улам л адгууслаг болж, шунал тачаалын боол болж энэ дэлхийн хар энерги байх хэмжээнээсээ хэтэрснийг мэдэж дараа­гийн төрөлхтнийг илгээжээ.

-Тэр шинэ төрөлхтөнд чинь тархи­ныхаа хоёр тал бөмбөлгийг ажил­луулж чадахаас өөр биднээс ялгагдах зvйл байгаа юу?

-Зарчмын ялгаа байхгvй. Махан бодь нь яг хуучин хvн төрөлхтний бааз суурин дээр бий болсон. Харин мэдлэгийг дээд оюун ухаанаас шууд авч чаддаг. Одоо дэлхий дээр гурван сая гаруй индигочууд байгаа хэмээн vздэг. Эднийг “CQ” ухаан­тай хvн гэдэг. Бид бол “IQ” ухаантай хvмvvс юм. IQ ухаан хөг­жvvл­нэ гээд л бид хөөрцгөөдөг. Энэ нь хvний ухааныг шугаман хэлбэрээр хөг­жvv­лэх гэсэн оролдлого юм. Тэгвэл хvний оюун ухаан хэзээ ч шугаман хэлбэрээр хөгждөггvй. Хvний мэдлэг гэдэг чинь унаж босч орж гарч байж хөгждөг. Ер нь цаанаасаа өгөгддөг өгөгдөхvvн юм. Харин хvнийг IQ буюу шугаман хэлбэрээр хөгжvvлэх гэж оролдож нэг хэв загварт оруулснаар тэр хvний оюун ухааныг бvvр унтрааж орхидог. Шугаман арга гэдэг нь зvгээр заагаад өгчихсөн, нэг ёсондоо матема­ти­кийн томъёогоор тоо бодохтой адил. Энэ vйлдлийн дараа ийм юм гарна гэдэг нь тодорхой байдагтай адил мэдлэг юм. CQ тvвшин гэж байна. Vvнээс дээш мөн “DQ” тvвшний оюун ухаан ч байдаг.

-Тэр CQ тvвшний хvмvvс чинь одоо энэ дэлхийг авч явах хvмvvс гэсэн vг vv?

-Ийм хvмvvсийг гоц мэдрэхvйтэй хvмvvс гэдэг. Тэд далд ертөнцөөс тэдний мэдлэгийн сангаас мэдээлэл авдаг хvмvvс л дээ. Бид гэгээрнэ гэж далд мэдлэгийн сангаас мэдээлэл авч чаддаг хvмvvсийг л хэлээд байгаа хэмээн боддог. Тэгвэл гэгээрэх чинь vvнээс өөр. Тэд өөрийн оюун санаагаа цэвэрлэж, дотроосоо гадагшилж, энэ ертөнц дээр сайн сайхныг тvгээхийг л хэлээд байгаа. Тvvнээс далд ертөнцийн мэдлэгийг эзэмшсэн хvнийг хэлдэггvй. Энэ чадвар бол оюуны өндөр чадвар юм. Бид гэгээрч байж л хөгжлийн өндөр тvвшинд очно. Тvvнээс эхлээд хөгжиж байж дараа нь гэгээрнэ гэсэн тогтол байдаггvй.

-Та материаллаг шинжлэх ухаан мухардлаа хэмээн vзэж байна. Тэгвэл та бvхний энэ хэлээд байгаа шинжлэх ухаан чинь биднийг яаж хөгжvvлэх юм бэ?

-Шинжлэх ухаан анх Ньютоны классик механикийн гурван тулгуур онолоор эхэлсэн. Дараагаар нь Эйнштейн харь­цан­гуй онол гэдгийг нээсэн. Дараа нь Шрейденгэр гэдэг эрдэмтэн квант буюу долгионы онолыг нээсэн. Классик онол бол хурд багатай, масс ихтэй биед vйлч­лэх онол, харьцангуй онол нь масс багатай, хурд ихтэй биеийн онол. Квант онол массгvй долгион хэлбэрээр оршдог биеийн онол. Эйнштейний харьцангуй онол нээгдэх vеэс энэ гурван онолыг нэгтгэх супер нэгдлийн онол гэдгийг нээхээр оролдож эхэлжээ. Дэлхийд энэ талаар 11 аргаар хийсэн оролдлого бий. Гэвч энэ бvх оролдлого мухардсан. Харин манай Монголд 12 дахь арга нь хариу гарсан. Энэ нь Ч.Эрдэнээ гуайн супер нэгдлийн онол юм. Уг онол дэлхий даяар хvлээн зөвшөөрөгдөж чадвал нано технологи хөгжлийн өндөр тvвшинд хvрнэ. Энэ технологи хөгжсөнөөр бид юуг ч хийж чаддаг болно. Энэ хөгжиж дуус­са­наар дараа нь ямар ч техник технологи хэрэг болохгvй. Харин сэтгэхvйн техно­логи л хөгжинө. Энэ нь нөгөө дээд мэдлэгийн сангаас хvн бvр мэдээлэл авдаг болно. Бид бvх зvйлийг оюун санаагаараа хийдэг болно. Бид орон зайд шилжихэд унаа хэрэггvй болно. Хэн нэгэнтээ харилцахад хэл хэрэггvй болно, бод­лоороо л харил­цаад явчихна.

-Ч.Эрдэнээ гуайн энэ онол хэр баттай юм бол?

-Би физикч хvн, тvvнийг vзсэн. Маш энгийн зvйл байна лээ. Агуу юм энгийн гэдэг. Vvнийг өөрийнх нь vгээр дэлхий дээр 200 хvн л ойлгоно гэдэг юм. Манай “Хас гурвалжин” клуб ирэх зун тэр хоёр зуун хvнийг нь урьж “Супер нэгдлийн онол”-оор нь олон улсын эрдэм шинжил­гээний хурал хийхээр төлөвлөж байна. Мөн гадаад орнуудаар явж лекц унших байх. Энэ лекц тархаад ирвэл супер нэгдлийн онол хvлээн зөвшөөрөгдөх хугацаа нь ойртох юм. Хэрэв энэ онол хvлээн зөвшөөрөгдвөл Монгол Улс дэлхийн тэргvvлэх гvрэн болно.

Жамбалын Сандагдорж

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Туяа (зочин)

Амжилт хүсье.

Сувд (зочин)

Тиймээ, амжилт сайн сайхан бүхнийг хүсье!

muugii (зочин)

mash ih bayarallaa. ta buhend amjilt husie. bta-otgon guai baharhmaar mundag hun shuu.

nora (зочин)

Бат-Отгон багшид баярлалаа. олон хүний мэлмийг нээж өгөөрэй. та миний мэлмийг нээсэн хүмүүсийн нэг шүү. ЭРДМИЙН АЖИЛД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

хас (зочин)

Их сонирхолтой сайхан ярилцлага болжээ.Амжилт хүсье

сартуул (зочин)

Ичдэггүй нүдний булайнууд

болиосой (зочин)

Энэ Чэрдэнэ, бат-оготно мэтийн баруун солгойгүй бурдаг нөхөд одоо болиосой. Нүдний булай юм даа.

Зочин

Бүгд хуурмаг шинжлэх ухаан (Pseudoscience) аж. Хүмүүсийн толгойг эргүүлэхээ боль. Тэгээд ч Атлантуудын тив гээд байгаа домог өдгөөгийн Санторини арлын галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэйг баттай тогтоочихсон.

ЭРДЭНЭБАТ (зочин)

АРАЙ Л ӨӨР ЮМ УНШЛАА

Сайн санаат (зочин)

Маш гоё юмаа гэхээс өөр үг олдсонгүй
Бат-Отгонд амжилт хүсье

гүн бишрэлт өвгөн[зочин] (зочин)

гүн бишрэлт өвгөн[зочин]:
Ийм хүмүүсээ басамжлан доромжилж атаархлын хар хороор булахын оронд урмын үг хайрлавал монголчуудад хэрэгтэй бус уу.З.Батотгон таны үйлс бүтэж,монгол хүн төдийгүй дэлхийн үй түмэн хүний оюуныг гэгээрүүлэх болтугай

Зочин

Batlagdahgui uchraas Mongoliig gutamshig bolgohoos n umnu bolih n zuvuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)