ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Далд ухааны нууц 1

Далд ухааны нууц 1

Медиум гэж ямар хүмүүс вэ? Медиум гэдэг нь сүнстэй холбоо тогтоох үед бие махбодио түр хугацаанд сүнсэнд “ашиглуулдаг” хүмүүсийг хэлдэг байна. Медиум нь онцгой чадвар биш бөгөөд ямар ч хүн ийм байж болно. Гагцхүү энэ үеийг мэдэрч чаддаг байх хэрэгтэй юм. Хүүхэд 2-3 настайдаа медиум байдалд орох тохиолдол элбэг байдаг байна. Гадны сүнс аливаа биед үргэлж ямар нэгэн хор уршиг хүргэдэг. Заримдаа тэрхүү сүнс “зочломтгой” занг нь ашиглан биед тэр чигтээ үлдэх тохиолдол ч бий. Тэгвэл медиум хүмүүс яагаад ингэж эрсдэл хийдэг байна вэ? Учир нь бусад аргуудтай харьцуулахад ийм байдлаар авсан мэдээлэл хамгийн бодит үнэн байдаг байна. Тиймээс медиум хүмүүсийн энэхүү “ажил, мэргэжил” нь дэлхийд нэлээд тарсан, өндөр өртөгтэй байдаг билээ. Зарим тохиолдолд сүнс ямар ч зөвшөөрөлгүйгээр хүний биед ордог аж. Энэ үед тухайн хүн өөр хүний дуу, хоолойгоор гэнэт ярих, ойр дотнын хүмүүсээ танихаа больж яг л тэс өөр хүн болон хувирдаг байна. Уг байдал нь хэдэн цаг, тэр байтугай хэдэн өдрөөр ч үргэлжилж болно. Харин дүрэм ёсоор тухайн хүн хэвийн байдалдаа орохдоо сүнс биед байсан үеэ огт санадаггүй аж. Анагаах ухааны мэргэжилтнүүд энэ үзэгдлийг “Сэтгэл зүйн хямралд орж, ухаан балартах” гэж оношилдог бол харин далдыг судлаачид энэ талаар арай өөр бодолтой байдаг байна. Судлаачид нэн түрүүнд тухайн хүн “ухаан балартсан” үедээ бодит зүйл ярьж байгааг анхаарчээ. Тэр нь ихэвчлэн нөгөө ертөнцөд очоод удаагүй байгаа хүний яриа болохыг ч тогтоосон байна. Тиймээс тэрхүү “дотоод хүний тусламжтайгаар нөгөө ертөнц, тэр байтугай ирээдүйтэй холбоотой тайлагдаагүй нууцын талаар мэдэх боломжтой нь судлаачдын сонирхлыг ихээхэн татаж байгаа аж. Дээрхи “ухаан балартсан” байдалд зохиомлоор буюу ховсдох аргаар оруулж болдог байна. Жишээ нь эрт дээр үед афроамерикийн хаад тамхи татан мансуурч сүнс нь орсон хүнийхээ бодлоор ярьдаг байжээ. Эртний Хятадад домын шившлэг уншиж сүнсийг дууддаг байна. Тэр үед сүнсийг суулгах гэж байгаа бие ямар нэгэн тодорхойгүй хөдөлгөөн хийж, хөлөрч эхлэнэ. Энэ бүх шинж тэмдгийг сүнс биед орсон гэж үзэж, өнөөх хүнийг сандал дээр суулгадаг аж. Ямар ч ухаангүй болж, гүн нойрсолтын байдалд орсон биеийг хар даавуугаар бүтээдэг байна. Ингээд ховсдолтын байдаад орсон тухайн хүнээс асуултдаа хариулт авдаг байна. Ийм аргаар сүнстэй холбоо тогтоохын тулд биеэ “ашиглуулах” гэж байгаа медиум хүмүүс нь сэтгэл зүй, анхаарлаа маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй байдга байна. Хэрэв бэлэн бус байгаа тохиолдолд биед шилжин суух сүнс “ашиглаж” байгаа биеийнхээ сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, биеийг орхиж явсан ч сэтгэцийн өвчтэй болох магадлал өндөр байдаг аж. Медиум хүмүүсийг ховсдож сүнстэй холбоо тогтоох нь эрсдэл ихтэй. Ийм аргаар сүнстэй холбоо тогтоохын тулд биеэ “ашиглуулах” гэж байгаа медиум хүмүүс нь сэтгэл хэмээн зарим нэг судлаачид үздэг байна. Учир нь ховсдох үед хүн өөрийн сэтгэл зүйгээсээ бүрэн салж чаддаггүй аж. Дотоод сэтгэлгээ, оюун бодол нь сулрах боловч биеийг бүрэн гүйцэд орхидоггүй. Ямар ч ховсдогч тухайн хүнийг хэт гажууд үйлдэл хийлгэж чаддаггүй нь үүний нэг нотолгоо юм. Далдыг харагч, зөнчдийг медиум төрлийн хүмүүс гэж хэлж болно. Учир нь тэдний зарим нь сүнсний тусламжтайгаар ирээдүйн мэдээллийг авч, хүмүүсийг анагааж, эмчилдэг байна. Сүнстэй тогтмол холбоо тогтоосоор байгаад өөрийгөө ховсдож транс байдалд орж, гарч сурсан медиум хүн ч байдаг аж. Медиум хүмүүс нь мэдэрдэг, сонсдог, ярьдаг, хардаг болон эмчилдэг гэсэн төрлүүдэд хуваагддаг. Мэдэрдэг-энэ нь медиумын хамгийн өргөн төрөл юм. Тэд нэн түрүүнд биед орох сайн, муу сүнсийг шууд ялгана. Гэхдээ энэ талаар хэлж ярихгүй зөвхөн үйлдлээрээ л үзүүлнэ. Өөрөөр хэлбэл сайн сүнс гэхэд бие тайван байхад муу сүнс орсон тохиолдолд огцом хөдөлгөөн хийж, уцаартай байх жишээтэй. Сонсдог-тэд сүнсний дуу, хоолойг сонсох чадвартай. Өөрөөр хэлбэл медиум хүн дотоод сэтгэлийн дуу хоолойгоо сонсдог гэж тайлбарлаж болох юм. Энэ төрөлд багтах зарим медиум хүмүүсийн өгүүлснээр энэхүү дуу хоолой нь амьд хүн ярьж байгаа мэт сонсогддог гэнэ. Тиймээс энэ төрлийн медиум хүмүүс сүнсний яриаг чөлөөтэй ойлгодог байна. Нэг ёсондоо сүнсний орчуулагч гэсэн үг юм. Ярьдаг-Сонсдог төрлөөс ялгаатай нь гэвэл тэд сонсдоггүй, харин сүнс тухайн биеийг ашиглан өөрөө ярьдаг байна. Гэхдээ эрдэмтдийн тогтоосноор сүнс хэлэх гэсэн зүйлээ “ашиглаж” байгаа биеийн бүх эд эрхтэнд нөлөөлж ярьдаг байна. Тиймээс энэ төрлийн медиум хүмүүс сүнстэй холбоо тогтоосны дараа хэсэг хугацаанд дахин холбоонд орж болдоггүй аж. Хардаг: Энэ төрлийн медиум хүмүүс мэдээж сүнсийг харж чаддаг байна. Тэд ихэвчлэн транс байдалд ороогүй байхдаа ч сүнсийг хардаг. Мөн унтаж байхдаа буюу зүүдэндээ ч харна. Энэ нь медиум төрлүүдээс хамгийн ховор тохиолддог нь аж. Ийм төрлийн хүмүүсийг шинжлэх ухаанд “‘гурав дахь” нүд нь нээгдсэн хүмүүс гэж нэрлэх нь ч бий. Гэхдээ сохор медиум хүмүүс энэ төрөлд ихэнхдээ хамаардаг байнa. Ердийн хүмүүс сохор хүнийг тас харанхуйн дунд амьдардаг гэж боддог боловч эрдэмтдийн тайлж мэдсэнээр тэд өөрсдийн гэсэн харах ертөнцтэй байдаг аж. Эиэ төрлийн медиумууд сүнс хэрхэн биеэ орхиж байгаа болон биед орж байгааг хардаг байна. Эмчилдэг -Сүнсний тусламжтайгаар бусдыг анагааж, эмчлэх чадвартай медиум хүмүүс. Энэ төрлийнхөн зөвхөн гараараа ч бус нүдээрээ, биеийн энергийн хүчээр эмчилдэг байна. Зарим медиум энэ чадвараа ердийн амьдралд ашиглаж, удирдаж чаддаг. Харин өөрийн мэдэлгүй буюу ухаан балартсан үедээ ч эмчилдэг медиум хүмүүс бас байна. Эмчлэх үедээ юу хийж байснаа тэд дараа нь огт санадаггүй аж. Медиум хүмүүсийн энэ чадвар өнөөдөр дэлхийн олон эрдэмтдийн сонирхлыг татаж байгаа билээ. Тэд бол амьдрал дахь сүнс-хүн хоёрын хоорондох “гүүр” юм.Э.Оджаргал
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Anime

бөө нарын тухай юм шив дээ, энэ барууныхан өөрсдөө цоо шинэ юм нээцэн юм шиг бичицгээх юм тээ ккк

Mogul (зочин)

Ene uzegdel ni "Mediym" Buu nartaa
ikh adilkhan sanagdlaa.
Magadgui neg l zuiliig 2 talaas ni l
yariad tailbarlaad bh shig...
Udahgui ene bugdiin uchiriig
tailah bh daa!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)