ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Дархад цаатан урианхайн бөө мөргөл

Дархад цаатан урианхайн бөө мөргөл

 Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн МНТ-ны Бөртэ чоно, Гоо марал бол хаан хатан биш, онгон шүтээн болсон амьтны нэр гэжээ. Тийн учир Бөртэ чино, Гоо марал хүн биш, амьтнаар төлөөлсөн бэлгэдлийн нэр болой. Хөдөө хээр буган хөшөө байх нь монголчуудын онгон шүтээнтэй холбоотой гэж академич Ч.Далай тэмдэглэжээ. Бөө мөргөл дархад цаатан урианхай нарын дунд дэлгэрч тэдний үндсэн шашин болжухуй. Бөөгийн элдэв үзэгдэл, амьдралд тохиолдсон гай гамшиг үхэл хагацал, баяр хөөр, гуниг гутрал, хийморьтой тохиол зэрэг нь уул ус тэнгэрийн эздийн хилэгнэл юмуу ивээл хишгээс үүдэлтэй гэж үзэж уул ус газар эх, эзэн тэнгэртээ мөргөж аврал өршөөл эрдэг. Үүнээс үүдээд лус савдаг, тэнгэр хурмастын хэлийг ойлгодог бөө зайран удган бий болсон. Дархад, цаатан урианхай нарын бөө мөргөлийн агуулга адилдуу юм. Цаатны бөө мөргөл нь аврал өршөөлөө бодь гөрөөсний дүрээр бүтээсэн онгон сахиуснаас гуйдаг. Дархад бөө нар дээд, дунд, доод гурван ертөнцөөс эрдэг. Дархадууд дээд өвгөө шүтдэг. Цаатан урианхай нарын дээд өвөг нь зөнөг бөө юм! Зөнөг бөө Хармай гэдэг газар тэнгэр болсон учир Хармайн онгоныг жил жилд тахидаг. Дархад бөөгийн анхных нь Мангир эхийн хэмээх удган бөө байв. Бөөг тахин шүтдэг гол зүйл нь онгод ирж биенд шингэж ач тусаа үзүүлдэг. Онгодыг тусгай дуудлага ташлагаар дуудна. Үүний нэг жишээ нь Цахирын ээжийн ташлага юм. Дархадын Сүнчиг удган шарын шашныг үзэн ядаж зүхэл хараал хийдэг нь:
Бурханд чинь мөргөх юм бол
Булчингаа тас цавчуулна би
Шашинд чинь сүсэглэх юм бол
Шандсаа ховх татуулна би
Хүрдийг чинь эргүүлэх юм бол
Хүзүүгээ тас цавчуулна би… гэж бөөлжлам хуврагуудтай арцалдаж байр сууриа алдахгүйн төлөө үзэлцэж байжээ. Сүнчиг удган ганц хүүгээ бөө болохгүй лам болсонд туйлаас гомдон цухалдаж бузрын чиралба болов гэж бухимдаж амиа хорлож үхжээ. Түүний үхсэнээс хойш гурван жилийн дараа онгодыг Цахир гэдэг газар босгож Цахирын ээж гэх болжээ. Цахирын ээжийн онгодыг шашныг зүхэж байснаар нь дуудлага болгосон нь:
Сахилаа газарт булуул
Санваараа модонд өлгүүл
Хэл амаа
Хэрээ нохойд суга татуул
Бурхан гэдэг чинь
Будаг шавар хоёр
Лам гэдэг чинь
Төнхөр толгойтой сангасууд
Ном гэдэг чинь
Бэх цаас хоёр
Шашин гэдэгчинь
Шавар шанхай хоёр гэж дууддаг байна.
Сүнчиг удган бөө байсан болохоор сүнс нь онгод болж урьдын ухаан санааг амьд мэт үргэлжлүүлж онгод сахиус газар усны эзэн болж мөнхөрсөн ажээ.

Хоёр: Хөвсгөлийн хуурай удганы төгсгөл

Бөө удган: 1930 оны дунд үеийн хэлмэгдлийн бараан шуурга бөө удган нарыг тойрсонгүй.
Хуурай удган гэж нэршсэн нэг эмгэн байв. Удганыг баривчлахаар ногоон малгайтнууд нутаг ус мэдэх хүмүүс болох Зөөхий Гомбо, Хонхор Шагдар нараар газарчлуулж Оглог Шивлэгт суугаа удганыд шөнө дөлөөр нохой шуугиулан хүрч очиход хуурай удган үхлүүт орноосоо босож чадахааргүй хэвтэж байхаар нь ногоон малгайтнаас бууныхаа жадаар хучлагыг нь хуу татаж Хуурай удган чи мөн үү? Бос гэхэд
-Мөөн, мөн, босож чадахгүй өвчтэй байна гэхэд
-Ногоон малгайтан баашилж байна гэж бодоод винтовоор далыг нь зад бууджээ. Эмгэн салганан босож үүд рүү зүглэхэд дахин буу тасхийжээ. Ууган гуйвж дайвсаар тотгоноосоо зуурахад дахиад буу тасхийв. Удган босго даваад гэр түшин өндийж -За та нар чинь сүрхий амьтад вэ? Хүний ангуучид уу? Хэн хэзээ хаанаас та нарыг даалгавраар явуулсны учир энэ үү, тэгвэл та нарт хэлэх үг даалгасан эзэд чинь захих үг байна гэтэл дахин буу тасхийв. Буун дуу хэдэнтээ сонсоод удган сая амьсгал хураажээ. Энэ аймшигт явдлаас балмагдан айсан хүү нь шийр нь хугарч, үдээр нь салсан ханын цоорхойгоор шурган гарч ум хум ухаан жолоогүй гүйж битүү ой дундуур орж амь хоргоджээ. Цагийн бараан сүүдрээ гэж…
…Бор удган шар жингэр болсон нь:
Бор удганых Агарт нутаглаж байв. Чойчиг Дамдин Чамийнхныг нүүлгэж явтал шар туйлж ачаанаас нь гүзээтэй шар тос уначихаар өшиглөж хаячихаад явжээ. Тэднийхийг төвхнүүлээд буцах замдаа өнөөх шар тосыг ганзагалаад харьжээ. Түүнийг Чами мэдээд жатгаджээ. Жатга нь Дамдингийн эхнэрт бууж өвчин тусчээ. Дамдины охин ээжийнхээ эгч бор удганыг сувилж тойлж байв. Тэр охин хүүе, Нагац эгчээ дүүг чинь Чами идэж байна яах вэ? гэхэд бор удган алив тэр шарийг мань нааш өгөөтөх гээд хэнгэргээ дохиод хартал Чами муу хараал идмэрийг. За чи гайгүй ээ гээд хэнгэргээ тавьжээ. Яг энэ мөчид Чамийн бэлчиж явсан үхэрт ёнгоо /чоно орж бух, шарыг нь хазаж шархлуулжээ. Чамийн үхэр галзуурч хотондоо ирж нохойдоо уруулжээ. Нохой нь бас галзуурчээ. Тэр шөнө Чами Бор удганыд очихоор бэлтгэж хоножээ. Өглөө шар нохой Чамийнд орж ирэхэд Чами
-Эгч та дээш суугтай даа гэж олбог талбиж өгөхөд нөгөө жингэр сүүлээ шарван хойморт гараад суусан ч үгүй буцаад гарчээ. Тэр даруй Чами мордож Бор удганыд очиж очиж хоноод иржээ. Түүнээс хойш Дамдины эхнэр эдгэрч, Чамийн галзуурсан мал ч эдгэрсэн аж.
…Зайран Дамба бугай. Дамба Зайранг дархадын гайгүй сайн бөө гэлцэнэ. Дамбын хүү нөхрийн хамт ан авд яваад тайгаас гөрөөс буудаж гэнэ. Очтол гөрөөс биш цаа байжээ. Авласан цаагаа өвчиж эхэлтэл хутганы ирэнд нэг юм тас үсэрснийг үзвэл сэтэр байжээ. Тэр хоёр айхдаа хутгаа мартаад санд мэнд зугтжээ. Цааны эзэн удган цаа унан ирж хутгыг нь хуйнд тааруулаад таньжээ. Удалгүй Дамба Зайрангийн хүү цааны эзэн удганы жатганд өөд болжээ. Түүнийг Дамба зайран мэдээд цааны эзэн удганд хариу жатга явуулжээ. Дамба зайрангийн жатгыг Дуламжиг удган эргүүлээд Дамбыг жатгадахад Дамбын цээжинд оржээ. Дамба бөөлжжатгаа гаргахын тулд буудуулахаар болж сумтай буугаа маасгар Авирт өгч “Чи буудагталдаа” гэхэд Авир яасан хүнийг буудах болж байна гээд дургүйцэхэд бууд гэм чи буудаатах, тэгсэн хойно чи мэднэ гэхээр нь хоёр далны нь дунд буудаж орхив. Дамба огьж цээжнээс нь бөөн цус гарч тэр огилтоор Дуламжиг удганы жатганаас /хараал/ гарсан юм гэдэг. Иймд ид шидтэй бөө удган Дархадад бас хотгойдод ч байдаг аж.

Ж.Гун-Аасүрэн Ахмад багш-сэтгүүлч

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Sarxan (зочин)

wow, unexeer sonirxoltoi. bi bas ugaa awch baigaa. gexdee xun amitanruu jatga xiixgui sain saixan setgeltei udgen l bolmoor baina.

Хөх тэнгэр тамга (зочин)

чингэс гэж удган нэг удаа л тахилгад гарахдаа 30-4 0 нь улаач гаргадаг гэсэн жил
д 2-3 удаа явдаг гэхэ д тэр удган чадалтай том бөө гэж ойлгож болох уу у г нь өө
рөө гараад 3-4жил болж байгаа гэж сонсон улаач болгонноос хэд хэдэн зуугаар н
ь авдаг гэж би сонсон тэгээд бөө болчихоод жил болгон багш гэсэн хүндээ мөнгө
өгөх ёс юм уу хариу бичээрэй Монгол улс мандан бадраг уухай уухай уухай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)