ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Бөө мөргөл бол монголчуудын сэтгэцийн хямрал

Бөө мөргөл бол монголчуудын сэтгэцийн хямрал

Бөө болж, сүнстэй харьцдаг гээд байгаа хүмүүс бол

эмнэлэгийн хэлээр сэтгэцийн хямралын салбарт хамаарагдана

Энэ удаагийн GoGo.Cafe буландаа бид эзотерикч Н.Сомаг урин оролцуулсан юм. Тэрээр Москвагийн их сургуульд гүн ухааны чиглэлээр суралцан төгсгөсөн нэгэн. Н.Сома Монголын эзотерикийн ухааны академийн тэргүүн. Түүний хүн төрөлхтөнд тулгараад байгаа мөхөл хийгээд түүнийг хэрхэн даван туулах, түүнээс зайлсхийх боломжуудын талаар өгүүлсэн лекцүүдийг манай уншигчид сонсож байсан биз ээ.


-Эзотерикийн ухааныг сонгох болсон учир нь юу байсан юм бол. Юу нь танд тэгтлээ их таалагдаж татагдах болов?

-Мэдээллийн анхдагч эх үүсвэрээс бүх урлаг, шашин, гүн ухаан, шинжлэх ухаанууд салбарлан гарсан түүхтэй. Энэ мэдлэгийн анхдагч эх уурхай нь эзотерик ухаан юм. 1989 онд би хоёрдугаар курст байсан. Энэ үеэсээ нарийн мэргэжлээр мэргэшиж эхэлсэн. Тэгээд курсийн ажил бичиж эхлэхэд, миний сонгож авсан багш маань эзотерикч хүн байсан. Тэгээд л би энэ салбар луу орсон доо. Үндсэндээ хувь заяа байх. Аливаа зүйлийг цогц байдлаар нь тайлбарлаж, судалж байгаа нь илүү их таалагдсан. Шинжлэх ухааны салбарууд аливаа зүйлийг нэг л өнцгөөс хардаг. Тэгвэл эзотерик бүх талаас нь судалдаг.

-Та “энэ эринд шашин үүргээ гүйцэтгээд дууссан” гэж хэлдэг. Тэгвэл эзотерик шинэ үеийн шашин мөн үү?

-Шашин биш ээ. Шашин гэдэг маань тухайн цаг үед тохирсон хэлбэрийн чанартай зүйл. Түүний мөн чанар нь мэдээж мэдлэгийн анхдагч эх сурвалжтай холбоотой зүйл байдаг. Хэлбэр үзэгдлийн чанартай зүйл гэдэг утгаараа шашин хэлбэрийнхээ талаас үүргээ гүйцэтгээд дуусч байгаа юм. Мөнхөд үнэн байдаг шашин гэж байхгүй шүү дээ. Тэр шашны аливаа үзэл суртал нь тухайн нийгмийн ухамсарт зориулсан л зүйл. Тэгээд үүргээ гүйцэтгэлээ дахиад шинэ өөр тайлбар хэлбэрүүдэд байраа тавьж өглөө. Ийм байдлаар л нийгмийн үйл явц урагшилж байдаг. Тэгэхээр шашныг сүсэг бишрэл гэдэг утгаар нь авч үзвэл үүргээ гүйцэтгэж дуусчээ. Яагаад гэвэл хүмүүс хий хоосон сүсэг бишрэлээс илүү батлагдсан зүйлд, танин мэдэхүйд илүү их хүсч тэмүүлж байна. Мэдлэгийг синтезийн талаас нь хардаг ийм хандлага цаашид улам хүчээ авах болно.

-Сүүлийн үед хүн төрөлхтнийг сайхан сэтгэлтэй байя, байгаль дэлхийгээ хамгаалъя гэсэн үзэл суртал их явагдах болжээ?
-Одоогийн хүн төрөлхтөнд тулгараад байгаа энэ хямрал нь аргын хямрал юм. Өөрөөр хэлбэл арга ухааны талаас бүх зүйлийг тайлбарлах гэдэг энэ байдал өөрөө хямралд орсонтой холбоотой. Хүний зүрх сэтгэл, зөн билгийн ухамсар мэдрэмжийн тал их хойно хаягдсан байжээ. Одоо арга, билгийг тэнцүүлэхийн тулд зөн билгийн гениүд илүү давамгайлсан хүмүүс төрж байна. Энэ юу вэ гэхээр хөгжил гэдэг цогц байх ёстой. Арга ухаан гэдэг хүний зүүн тархины тодорхой нэгэн функц дээр суурилсан зүйл шүү дээ. Энэ аргыг хэтэрхий их баримталснаас болоод хүн байгалийг гадаад болоод дотоод түвшинд сүйтгэсэн. Дотоод түвшинд гэдэг нь өөрийнхөө сэтгэлийн ертөнцийг сүйтгэсэн. Гадаад түвшинд байгаль эх дэлхийгээ сүйрүүлсэн. Тэгэхээр одоо энэ гажуудлыг засах хэрэгтэй. Амьдралд хандах илүү цогц хандлагыг шаардаж байна.

-Яаж засах ёстой гэж?
-Сэтгэлийн соёлыг эрхэмлэж байж сэтгэлийн хоосрол, мацаг барилтыг үүсгэсэн гажуудлыг засах хэрэгтэй. Зөн мэдрэмж, зөн билгийг хөгжүүлдэг байгальд, өөртөө, бусад олон амьтанд хандах нинжин сэтгэлийг дээдлэх хандлагаар засах хэрэгтэй.

-Та зөн билигтэй хүүхдүүд их төрж байна гэлээ. Яаж мэдэж байна?

-1984 оноос бүр 1970 оноос эхлээд цоо шинэ зөн билэгтэй хүүхдүүд дэлхийн өнцөг буланд төрж байна. Нэгэнт сонин хэвлэлүүд яриад эхэлсэн шүү дээ. Эхлээд индиго ауротой хүүхдүүд төрж байсан, дараа нь цэнхэр туяаны хүүхдүүд төрж эхэлсэн. Одоо 2000 оноос хойш бүр талст ауротой хүүхдүүд төрж байна. Эдгээр нь оюуны маш өндөр түвшнийг илэрхийлдэг. Ялангуяа талст гялбам цагаан ауро гэдэг бол багажаар тогтоосон зүйл шүү дээ. Түүнээс бусдаас илүү өндөр хараатай хүн харчихаад бусдад хэлээд, бусад нь үнэмшээд байгаа зүйл биш. Тэгэхээр цэнхэр, хөх, талст, индиго ауро гээд ийм гайхамшигтай аурыг эзэмдсэн хүмүүс баруун зүүн тархи нь хоёулаа тэнцвэртэй хөгжсөн, хэл, шинжлэх ухаан, урлагийн салбаруудыг маш өндөр түвшинд эзэмшдэг төрөлхийн чадвартай. Өөрөөр хэлбэл өндөр түвшний сүнснүүд гэсэн үг. Эдгээр хүмүүсийн сүнснүүд шинэ цикл ирэхийг маш тэвчээртэйгээр удаан хүлээж байсан. Тэгээд одоо төрж байна. Энэ хүүхдүүд цоо шинэ дэлхий ертөнц, соёл иргэншлийг цогцлуулна. Энэ хүмүүсийн эрин ирж байна.

-Сүүлийн үед бөө үзмэрч их олноор төрөх болж. Бараг л дэргэдэх танил маань бөө болчихлоо гэхэд гайхахааргүй боллоо?
-Бөө болгон зөн билигтэн биш шүү дээ. Далд ертөнцийг мэдрэх, далд хэмжүүрүүдтэй харьцах энэ чадвар маань өөрөө доод, дунд, дээд гэсэн бүдүүвчилвэл ийм гурван түвшинтэй байгаа. Манайд бараг л сэтгэхүйн тахлын хүрээнд үзэгдэж байгаа энэ бөө, үзмэрчийн үзэгдэл бол ерөнхийдөө доод түвшнийх. Хүний амьтанлаг биед байдаг тодорхой чадвар сэрсэнийх юм. Гэнэт бөө болоод л, сүнстэй харьцдаг гээд байгаа хүмүүс бол эмнэлэгийн хэлээр шизофрени буюу сэтгэцийн хямралын салбарт хамаарагдана. Далд ертөнцийн үзэгдлийг харах энэ үзэгдэл нь нохой мууранд ч байдаг чадвар төдий юм. Энэ тийм олигтой зүйл үү гэвэл үгүй юм. Асар олон сая жилийн өмнө хүн хөгжлийн доод түвшинд байхдаа автоматаар эзэмшиж байсан чадвар. Энэ бол хэрэггүй байсан учраас л дарагдсан хэрэг. Бидний хувьд арга ухаанаа хөгжүүлэх нь илүү хэрэгтэй байсан учраас тэр чадварыг байгаль эх унтраасан хэрэг л дээ. Тэр чадварыг сэргээх шаардлага байхгүй. Энэ бол эмгэнэл. Харин сэтгэлийн дээд психик чадвар гэж байна. Энэ нь нөгөө бодь сэтгэлийн чадвар. Энийг л бид илүүтэй хөгжүүлэх ёстой юм.

-Та ямар чадвар эзэмшсэн хүн бэ?
-Би өөрийгөө чадвартан гэж тунхагламааргүй байна. Энэ тухай асуудлыг ердөө ярьмааргүй байна. Яагаад гэвэл хүн болгон чадвартан, хүн болгон зөн билигтэн болчихсон байхад би бас дээрээс нь нэрмээс болмооргүй байна.

-Хүн ер нь яаж амьдарвал зөв амьдрал болдог юм бэ?
-Бид бол нийгмийн амьтад шүү дээ. Тиймээс бид бусдад дараагүй, гэмгүй амьдрах урлагт суралцах хэрэгтэй байна. Бид бусдаас л болж би зовлонтой амьдарч байна, төр засгаас болчихлоо гэж дандаа бусдад бурууг тохож амьдардаг. Энэ бол их нялхамсаг сэтгэлгээ. Их амжилтанд хүрсэн хүмүүс хэзээ ч тэгж бусдыг буруутгаж амьдардаггүй. Дандаа өөрөө өөрийнхөө дотроос амжилтын эх үүсвэрийг олж амьдарсан байдаг. Эдгээр хүмүүсийн үлгэр жишээг бид дагаж дуурайх хэрэгтэй л дээ. Тухайлбал хүн аз жаргалтай байхын тулд орчин нөхцлөө бүрдүүлэх хэрэгтэй. Орчин нөхцлөө бүрдүүлж, өөрийнхөө биеийг зассаны дараа нийгэмдээ өөрийнхөө төлөвшсөний хэрээр тусыг бүтээж амьдардаг. Хүн аз жаргалтай байхын тулд эх үүсвэрийг нь өөрийнхөө дотоодоос олж сурах хэрэгтэй юм. Энэ нь хэдий чинээ аз жаргалтай байна, бусдаас хамааралгүйгээр түүнийхээ хэрээр бусдад аз жаргал бэлэглэгч болж хувирдаг. Би шинжлэх ухааны баримт хэлмээр байна. Тухайлбал 1,5 км-т миний нэгэн дотны найз аз жаргалтай байхад тэр хүний аз жаргал нь автоматаар надад нөлөөлж, намайг аз жаргалтай болгодог. Энэ бол олон жилийн турш хамт олон, бүлэг найз нөхөд, гэр бүлийн хүмүүс дунд хийсэн туршлагын үр дүн. Тэгэхээр бидэнд аз жаргалыг бусдад түгээж амьдрах боломж байна уу гэвэл байна. Дотны хэн нэгэндээ бид аз жаргалыг бэлэглэх бололцоотой юм байна.

Тэгвэл бид үүнийхээ хажуугаар бухимдлыг, айдсыг бас бэлэглэдэг. Энэ нь өөрөөр хэлбэл халдварладаг. Энэ механизмыг бид үнэрийн салбар дахь нээлтээр тайлбарлаж болох юм. Бидний хамар тодорхой тооны үнэрүүдийг ялгах чадвар байдаг. Гэтэл хамар маань хоёр системээс бүрддэг. Нэг нь ухамсартайгаар мэдэрдэг, нөгөөх нь далд ухамсарт мэдрэгддэг. Тэгвэл бусад хүний айдас түгшүүр эргэлзээтэй байдал зэргийг бид далд ухамсар буюу зөн совингоороо мэдэрдэг. Тэгээд тэр далд ухамсраараа өөрсдөө мэдэлгүйгээр бусад хүний сэтгэл санааг мэдрэх, мэдэрснийхээ дараагаар хариу үйлдэл үзүүлэх өөрөөр хэлбэл айдсыг нь хүлээж аваад айдаст автах зохион байгуулалттай. Тэгэхээр хүн бусдад өөрийнхөө айдас, стресс, уур бухимдал зэрэг муу муухай бүхнээ халдварлуулахгүйн тулд тэрийгээ өөртөө саармагжуулж сурах ёстой. Яагаад гэвэл хүн дан ганц өөрийнхөө төлөө амьдраагүй. Хүн болж өгвөл бусдад тустай амьдрах хэрэгтэй. Тустай амьдарч чадахгүй бол ядаж дараа тээргүй амьдрах хэрэгтэй.

-Гэхдээ хүн хэдий бухимдалгүй байя гэсэн ч энэ нийгэм чинь өөрөө бухимдлыг бий болгоод байна шүү дээ?
-Хүн өөрийнхөө үйлийн үрийг өөрөө л зохицуулах хэрэгтэй шүү дээ. Хэн тэр үйлийн үрийг бий болгосон юм, өөрөө шүү дээ. Тийм болохоор түүнээсээ болж байгаа бухимдал, айдас түгшүүр зовлонгоо бусдад халдааж, нялзааж амьдрах эрхгүй. Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах урлагт яаж ийгээд суралцах хэрэгтэй. Бурхан хэзээ ч хүнд өөрийнх нь дааж давах хэмжээнээс нь хэтэрсэн зүйлийг үүрүүлдэггүй. Тэр хүн өөрийнхөө үүрэх ёстой ачааг л үүрч байгаа. Үүрээд дээр нь сэтгэл хангалуун байх үүрэгтэй болж байгаа юм. Энэ чинь өөрөө бидний амьдралд ирсэн зорилгуудын нэгд ордог шүү дээ. Хаашаа ч бултах аргагүй бидний үүрэг юм. Гэтэл харамсалтай нь үүнийг өөрийнхөө үүрэг гэж ойлгодоггүй. Би зовж байна гээд өөрөөсөө бусад хэн нэгэн рүү үсчихэд бэлэн явж байдаг. Энэ чинь өөрөө амьдарч чадахгүй, хүн болж, төлөвшиж чадаагүйн илэрхийлэл. Хүн өөрөө өөрийнхөө алдааны буруутан, ололт амжилтынхаа эзэн нь юм.

-Ядаж л орой бүр үздэг телевизийн кино нь ч аллага хядлага гараад байхаар уурлахгүй, стресстэхгүй байх ч арга алга?
-Мэдээлэлд үзэл суртлын цензур байх ёсгүй. Намчирхсан байр сууринаас цензурдэх ёсгүй. Харин нийгмийг эрүүл байлгах, нийгмийн сэтгэл санааны байдлыг тогтвортой байлгах, соён гэгээрүүлэх үүднээс нь хэрэгтэй хэрэггүй, зөв буруу мэдээллийг шүүх цензур байх ёстой. Болж өгвөл оюуны их өндөр байр сууринаас хүмүүст хүрч байгаа мэдээллийг цензурдэж байх ёстой. Шашны, намын, үзэл суртлын байр сууринаас биш.

-Манай хэдэн телевизүүдээр дэлхийн хаа нэгтээ болж байгаа шинжлэх ухааны ололт амжилтаас илүүтэй аймшгийн кино хурдан нэвтэрнэ. Магадгүй өчигдөр дэлхийн нээлт болоход өнөөдөр манай аль нэгэн телевизээр шууд үзэгчдэд хүрч байх жишээтэй. Энэ байдал сэтгэлийг минь маш их зовоох юм.
-Энэ бол маш эрүүл үзэл байна. Энд ёстой жинхэнэ нийгмийн хараа хяналт хэрэгтэй шүү дээ. Хэсэг хүмүүст аймшгийн балмад хэрцгийлэлтэй кино үзүүлээд дараа нь шүлснээс нь сорьц авахад тухайн хүний дархлааны эсрэг биетүүд огцом буурч, стрессийн гормон маш өндөр болсон байдаг. Тэртэй тэргүй стресстэй зовлонтой байгаа нийгэмд дахиад стресс үүсгэх, эрүүл бус болгох мэдээлэл өгөх ямар шаардлага байгаа юм бэ. Хүний цусан дахь кортизол буюу стрессийн гормон хэвийн хэмжээнээс их болоод эхлэнгүүт тухайн хүн өвчилдөг, эрт өтөлдөг, хөгширдөг. Тэгээд ч тийм их картизол буюу бухимдлын гармон ихтэй хүн нийгэмд маш их дараа тээртэй этгээд байдаг. Хаа яваа газраа дандаа өө сэв хайж, үргэлж амьтан хүнтэй хэрэлдээд л, аз жаргалгүй байдлаа бусдад халдварлуулсан ийм нийгмийн эсрэг амьтан байдаг. Тэгвэл ийм нийгмийн эсрэг амьтдыг олноор нь бий болгоход өдөөсөн, ийм аймшгийн болон балмад хэрцгийлэлд уриалан дуудсан кинонуудыг гаргахгүй байх нь зүйтэй шүү дээ. Энд нийгмийн хараа хяналт байж, олон нийтийн байгууллагууд үүний эсрэг хөдлөх ёстой.

-Таны номнууд голдуу юун тухай өгүүлсэн байдаг вэ?
-Би уг нь эзотерик чиглэлийн ном гаргах ёстой. Гэтэл одоо хүртэл би цэвэр эзотерик ном гаргаагүй л явж байгаа. Яагаад гэвэл тэрийг ойлгох хэмжээнд нийтийн ухамсрыг бэлтгэхийн тулд бэлтгэл шатны номнуудыг бүтээж, орчуулж байгаа л даа. Ихэвчлэн буддын номнууд орчуулсан байна лээ. Стивен Ковэгийн “Өндөр бүтээмжтэй хүний долоон дадал” гэдэг номыг орчуулсан. Яагаад энэ номыг онцлоод байна гэхээр энэ номны тулгуур зарчмууд нь буддын гүн ухаан, буддын бясалгалаас эхтэй байдаг. Бүр тодруулбал бас миний орчуулсан Чожьям Трунгпа гэдэг Ринбүүчигийн “Шамбалын дайчин” гэдэг номон дээр шууд тулгуурласан. Тэгээд хүмүүст энэ хоёр номыг харьцуулж үзээрэй гэж хэлмээр байна. Өрнийн бизнесийн ажил хэрэгч ертөнц хүртэл энэ нинжин сэтгэл, бодь сэтгэлийг маш их шимтэн сонирхож байна шүү. Учир нь өрнийн соёл иргэншил өөрөө амьд эсэн үлдэхийн тулд өөрийн эрхгүй энэ практикт хандаж байна. Зүгээр л биеэ хамгаалах зөн совингоороо. Хүн төрөлхтөн амьд эсэн үлдэхэд өрнийн соёл иргэншлийн өөрийнх нь парадигмууд буюу тулгуур зарчмууд хомсдчихсон. Ямар ч ажиллах чадваргүй болчихсон учраас шинэ юмыг хайж байна. Тэгээд дорнын практик руу хандаж байна. Нөгөө л сэтгэлийн соёл. Тэгэхээр ирж байгаа цагийн хамгийн гол түлхүүр нь сэтгэлийн соёл боловсрол.

-Би дахиад л кино ярих гээд байдаг. Нийгмээрээ хошуурч үзээд байгаа “Эхнэрийн урхи” гэдэг Солонгос кино гэхэд л дүүрэн өшөө хорсол л байх юм байна шүү дээ. Энэ тэгэхээр сэтгэлийн соёл гэдгээс их хол зайтай сонсогдож байна шүү?

-Ерөнхийдөө санал нийлж байна. Бурхан багшийн сургаальд байдаг шүү дээ. Цусыг цусаар угаадаггүй, хорслыг хорслоор тайлдаггүй. Хамгийн гол арга нь юу юм бэ гэвэл уучилж өршөөх. Тэгээд өөрийгөө л хөгжүүлэх. Би яагаад тэр дайсанд чадагдчихав, миний сул доройнх шүү дээ. Тэгэхээр “энэ хүн надтай ингэж хандсанаараа миний сул талыг илрүүллээ, энэ дээрээ ажилла гэж зааж өглөө, баярлалаа” гээд тэр алдаан дээрээ л ажиллах хэрэгтэй байхгүй юу. Энэ хамгийн зөв эерэг хандлага. Уучлахаасаа өмнө эхлээд өөрийгөө хайрлаж байгаа биз дээ. Гэтэл өшөө хорслоо авна гэдэг маань хүн өөрийгөө ч хайрлахгүй, хүнийг ч хайрлахгүй болоод явчихсан байна шүү дээ. Өөрийгөө эерэгээр хайрлаж байгаа хүн бол өөрийнхөө сул талуудтай тэмцдэг. Гэтэл өшөө авч байгаа хүн өөрийнхөө сул талтай тэмцэхгүй, дайсантайгаа тэмцэж байгаа хэрэг юм.

-Таныг тэргэл сарнаар бясалгал хийдэг гэж сонссон юм байна?
-Тийм ээ, таван өдөр гурван эрдэнэд бясалгал залбирал хийдэг юм даа. Манай уламжлалын суурьтай бясалгал байгаа. Тэргэл сарны бясалгал залбирлыг дорно дахин дээдэлсээр ирсэн шүү дээ. Тэгвэл энэ зөвхөн дорнын үзэгдэл биш болж өрнийн манлай сэтгэгчдийн хүрээнд энэ тэргэл сарны бясалгалыг эрхэмлэдэг болсон байна. Тэгэхээр Монголчууд яагаад энэ уламжлалаа сэргээж болохгүй вэ гэсэн үүднээс хийж байгаа.

-Ганцхан олдох насаа бясалгасаар өнгөрөөнө гэдэг харамсалтай ч юм шиг санагдах үе гардаг болов уу. Сайхан наргиж цэнгэж байгаад насыг баръя гэдэг бодолтой хүмүүс бас байдаг шүү дээ?
-Яагаад гэвэл надад тэр хүмүүсийн сайхан гэж бодоод байгаа зүйлс нь ерөөсөө сайхан биш учраас. Тэр үнэхээр надад таашаал төрүүлдэг бол би тэгээд л явж байх сан. Гэвч үнэндээ тэндээс би ямар ч таашаал олж үзээгүй, харин хийж байгаа юмнаасаа дээд зэргийн аз жаргалыг амсдаг учраас л би энэ ажлыг хийж байгаа. Аливаа юм надад сайхан биш бол би юу гэж хийх юм бэ. Би албадаж хийж байгаа биш. Би үүнийг цэвэр сэтгэлийнхээ дуудлагаар жинхэнэ аз жаргалтайгаар хийж байгаа.

-Таныг залуухан эмэгтэй атлаа ийм хүнд салбарт тэмүүлж байгаа болохоор чинь сонирхож байна л даа. Таны найз нөхөд, гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Залуу хүн гэж би чинь одоо дөчтэй шүү дээ. Дээрээс нь би бүр хоёрдугаар курсээсээ 19 наснаасаа энэ рүү орсон учраас эргэлт буцалтгүй миний хувь заяа байхгүй юу. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй шүү дээ. Би бол энийг хэн нэгэн шинжлэх ухааны үүднээс, хүмүүст ойлгуулж, хүргээсэй гэсэн үйлийн үрийн зохицуулалтаар ажиллаж байгаа байх. Би тэр программ дотор л ажиллаж яваа.

-Гэхдээ нэг зүйлийг асуухад би заавал бясалгахгүйгээр сайхан сэтгэлтэй байж, бодь мөрийг эрхэмлэж болно биз дээ?
-Зарчмын хувьд тийм. Гэхдээ хүн чинь аливаа юманд ханадаггүй амьтан шүү дээ. Сайн ч утгаар, муу ч утгаар. Тэгэхээр зүгээр л зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж явж байхаар нэг шат ахия даа байз гээд илүү хүчтэй арга хэрэгслийг сонирхож эхэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө зөв энергийг улам хүчтэй болгох, танин мэдэхүйгээ тэлэх гэх мэтээр дараа дараагийнхаа шат руу ордог. Түүнтэй л адил.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа

Ярилцсан О.Ариунбилэг

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
заяа (зочин)

сайн байна уу намайг заяа гэдэг би одоо 28 настай танд баярлалаа яридцлагыг тань уншлаа надад асуух зүйл байна 2 охин нөхрийн хамт амьдардаг манай нөхөр 3 жилийн өмнө бөө болно гээд нэг хүнд шавиар орсон юумаа тэгээд тэр багш гэх хүн нь биднийг үнэхээр мунхруулж бараг 6 сая төгрөгөөр шатсан тэрнээс хойш бөөгөө орхиж болисон хүн ер нь зөв явж сайхан бодолтой байвал болдог юум шигээ гэхдээ манай нөхөр одоо ч гэсэн тэр зүйлээс болоод нэг хачин байгаа яах вэ

Монзуук (зочин)

бусдыг хүлээн зөвшөөрч сурдаа. ийм сайхан юм биччихээд хүн доромжилохоо боли. түүхээ судалда. бүхнийг үгүйсгэсэн хүн бүхнээс сайн нь юу л бол

чи хэн бэ (зочин)

би уг нь энэ оршин буй бодит ертөнцийн оюуны шинэлэг гэсэн бүхнийг бүгдийн биш ч гэсэн зах зухаас нь амсаж, ойлгохыг хичээж амьдаръя л гэж боддог. тиймээс ч Сома гэгчийн яриад байгаа изотерикийн ухааныг сонирхож үзье гэж бодож байсан чинь дээрхи ярилцлагыг үзээд энэ хүн зүгээр л дээшээ явах уу доошоо явах уу гэдгээ мэдэхгүй манарч яваа хөөрхий хүн юм байна гэж харлаа. энд нь өөрийн ухаан гэсэн юм харагдахгүй баахан хоосон онол хүний үг гүйгээд л өнгөрлөө. энд тэндээс олон ном уншиж хэдэн үг цуглуулсан хүүхэд бололтой. ингээд л тэмцдээ охин минь. чамд амжилт гаргахыг хүсье. өөрийгөө хэн бэ гэж ойлгож сурчихаад бусдыг судалбал амжилт олно гэдгийг зөвлөе Сомад. харин дээрхи ярилцлагад авах юм огт алга. аргагүй шүү дээ энэ хүний өөрийн оюун ухаан харагдахгүй байгаа болоод л тэр биз. миний охин өвөг дээдсээ үгүйсгэлгүй хүндэтгэж яв. дэмий юм хөөцөлдөж хэрэггүй л байх юм даа уг нь. үүнийг оронд нэг афоризм уншаад 10 хуудас бүр 100 хуудас болтол нь сэтгэж чадвал тэнгэрт хүрэх зам ойртох биз.

хөх чоно (зочин)

заяа-днөхөр чинь тийрэнтсэн бна. тийрэнг нь салгуулдөө

хөх чоно (зочин)

энэ сома буддийн философи, бясалгалыг уламжлалт гэд бна тийм үү. бас өөрөө өвөг дээдэсгүй юм шиг аашилж бна дөө.ер нь,үхсэн хүнийй нэрийг дуудвал,яс нь өндөлздөг гдг хорон бодлогоос болж, монголчууд 9н үе байтугай,ааваасаа дээш үеэ мэдэхээ больсон гашуун үнэнийг саная

Guest (зочин)

шизофрени gene uu? teriig chin olnii tanil aldartnuud l tusdiin. Chamd uurt chin uvug deedes gj bdaggui yum shig zagnaj bna. Chinii busdad gerel gegee belegleed bgaa chin haa bgan. Ene yariltslagiig chin unshaad yamar ch gegeeleg zuil olj harsangui. Saaral manan dund tuurch yvaa hunii setgehuigeer setgej yavna mi doo. tuurugdluusuu salaachee tgd neg gegeeleg yum bichne biz

jargal bileglegch (зочин)

zarim humuus oorsdiigoo buu gej heleed hunees mungu zavshih hereg bdag esvel het shunaldaa avtagdsan ulaachnaraas bolj zarim 1 humuus hohirch bdag hediich ungud tenger gej bdag ni unen hervee ene buu murgul gedeg ni zugeer l setgetsiin uvchin yum bol buu nar yaj ter humuusiig zovlogoos salgaj uvchingui bolgoj chadaj bgaa yum be gedgiig anhaarah heregtei uunii tuld ta buhen zuvhun zov hundeeree l ochih heregtei hervee 1 hun taniig sahiustai gsen bol oor hed heden hun deer ochij asuu ingej battai bolgoj bj l avah heregtei uchir ni ene zuil tanii amidrald oorchlolt oruulna

erhes (зочин)

sain bna uu ene odriin mend hurgey.Sainii hajuugaar saar gegcheer buruu zoruu ybj tuuniigee medehgui esvel medsen ch ashig honjoonii toloo yvaa BOO nertenguud olshirsniig uguisgehgui.Harin ch tednees hol yvahiig ta buhendee seremjluulj bna.

Gehdee erhem H.COMA tand uuchlaarai UGUI gej heley.
MEDEELELEES buh shinhjleh uhaan shashin uussen gejuu/ Tegvel medeelliin anhdagch eh uusver gej ta yug helj bga ve? Minii bodloor bga bodit zuiliig shinjleh uhaan arga talaas n shashin shutleg bileg talaas n tailj bga. Tegeed ter tailal n medee medeelel bolon olon tumend tardag.
Herev tanii helj baigagaar ene erind shashin herreggui ym bol ta эзотерик-iin uildleer herhen uul us tahij onosh oldohgui ovchniig edgeeej huuliar togtoogoogui batlaagui ch amidrald heregtei olon olon ys jaygiig herhen heregjuuleh ve? Mon edgeer shashin herrreggui hudal zuil ym bol yund busdiig munhruulan buruu uild uruu tataj bna geed ROMiin PAP DALAI lam zereg humuusiig shiitgehgui bga ym Heden mynganii tuuhtei ner aldar n duurssagdsan hiisen uil helsen ug n boditoi bsan olon olon udgan zairan nariig medreliin ovchtei humuus bsan gehuu? Bid buhnii baharhal bolson Bymbiin Renchin guai medreliin ovchtei humuusiin tuhai sudalgaa hiij tuuniigee niitluuleh gej gadaad orniig zoridog bsan gejuu? Esvel taniihaar ter hun bas шизофрени tei ymu?
Tanii magtan duulaad bga эзотерик-iin onol tanii sudalj yvaa tanij medeegui zuiliig heden mynganii omno Mongol tumen udgan zairanguud min tanij medeed TA buhen shig surjin ner ogolguigeer yos jayg bolgon ur huuhedddee surgaj bsnaar ARGA-BILGIIG tentsvertei avch yvj chadaj bsan ym.Erhem ta arga tal hetersnees ym gajuudaj bgag oilgoj ehelj bga bogood bileg taliig hogjuulj tentsuuleh yostoig medej bna Tegvel bileg talaa ta HAANAAS gargaj avch bga bolood BOO-g iinhuu uguisgej bna ve?
Bid niigmiin bish BAIGALIIN amitad.Niigmiig bid oorsdoo buteesen bolohoos niigmees bid uuseeegui gedgiig heley.эзотерик gedeg n ooroo feng shui tei tosei shashin shinjleh uhaan 2n ali iluu davuutai bolon davhtsasniig n busdad hurgej bga zuil.Buten sarnii noloog ert deerees meddeg bsan bogood sayhnaas l shinjleh uhaan tuunii noloolliig medej ehelsen.Tuuniig n ta ch gesen tusgaj avad heregjuulj bna.herev daldiig mederdeg boo nar shizofrintei ym bol delhiig ezelsen ih haan maani bas l tiim ovchtei bje.ttim bolohooroo bas neg ovchtong tiv tengert orgomjolj bj.tgeed setgeliin hoorloor medreliin ovchniihoo ulmaas uul had tenegr gazar tahij yvaad delhiig ezeljdee.Medreliin ovchtei humuust ezluulj bsan ter humuus oorsdoo eruul humuus bsan uu esvel bur oor ovhtei ymuu ta hariularai

Shandas (зочин)

hvmvvsee hemjeegui hvsel hemjeetee uhaan gej dor burnee setgeh n tuiliin zow aliwaa 1 zuiliig iluu hvchtee ter vnen ene hudal geheesee iluutee oyun sanaa uhamsar svns yaaj hvnii bied energy helbereer orshih bolow ene mahbodi ugui bolohod monh monhgui bus oyun sanaa mine khaana orshih we gej ergetsuuleheer arga baikhgui Esotirec ukhaan sudlah shaardlagtai yum baina boogiin bied buusan minii harj sonsson ongo tengeruud heleed baigaa urdnii hvmvvsiin oyun sanaa ene talaar oilgomjtoi zuil helehgui l baigaa yumdaa boog sudlahaar tiimch burhanlag zuil olj harahgui baina medeej uhaantai mergen tuhain ve n amidaraliin onol n. Bible budda khooson chanar Sorhogton khatanii altan deed vnenii ayalguu Chinkhai sudlah shahaad l baina jaahan kharj baigaad boog muulsangui ee bi ch ooroo halh tenger buuh ugtai hvn ongodoo buulgaagui l baina Towd ШАМБАЛ oriidoo kkkkk gadnaa ch gyalantsag dotrooch gyalantsag baiy hvmuusee kkkk

nara (зочин)

ene soma gegch tegeed 19teigeesee hoish yum sudlaad sudlaad yarij bga ni ene uu? esuul ezoterik gedeg ni iim teneg shinjleh uhaan yumuu. muur nohoinuud daldiig hardag genuu. Icheesei. sarnii gereld tegeed buten 20 jil suuhdaa yu ch oilgoogui yum bh da

mongolman (зочин)

Бид өвөг дээдэсгүйгээр хэн ч биш тэд байгаагүй бид байхгүй нь хэнд ч ойлгомжтой СҮНС СУДЛАЛЫН ухаан ШУ хүртэл бөө буюу өвөг дээдсээ урин залдаг хүмүүсийн учрыг олж тайлж чадаагүй л байгаа шүү. Та нэг хуурамч бөөгийн үйлдлээс бүх тэнгэртэй холбогддог хүмүүсийг (улаач) муулах цаашлаад өвөг дээдсүүдийг минь муулж нохой муурны инстинктэй адилтгах харьцуулна гэдэг байж болшгүй зүйл шүү.Эзотерик нь юмыг бүх тал өнцгөөс нь судалдаг гэлээ тэгвэл энэ орчлон дэлхийн бүх зүйлс амьтай өөрийн гэсэн энерги ауратай байдаг гэж мэдэх үү бөө гэдэг чинь энэ амьтай бүхнийг хайрла хамгаал хүндэл өөр шигээ бод гэж сургадаг гэдгийг мэдэх үү. Бид өвөг дээдсээ хэдий чинээ хайрлаж хүндэлнэ үр хойчос биднийг төдий чинээ хүндэлнэ гэж Сома багш аа.Өвөг дээдэс минь Бурхан өршөөг биш Мөнх тэнгэр өршөө ивээ гэдэг байжээ гэж...

geo (зочин)

minii uvug deedsiin ongoduud burhan gedgiig meddeggyi ,ter chin hen be gedeg gesen,bur toglood ugeer ni salgaj ih burdag huniig heldeg yum gej togloom hiideg gesen,ta nar gants tengeriin dor tursun humuus gej heldeg gene lee

чулуун (зочин)

Би изотерикийн ухааныг ихэд сонихож ирсэн. Мөн монгол туурагтны бөөгийн мөргөлийг ч амьдрал дээрээ изүүд хараад дүгнэлт хийх түвшинд хүрсэн гэж болож байна.

Энэ ярилцлага үнхээр олон номноос олон санаа түүсэн өөрийн итгэл үнэмшилгүй хүний хийрхэл шиг санагдлаа. Яаж монголын изотерийкийн ухааны академийг иймд хүн тэргүүлж болдог байнаа.
Хүн бүр өөрийгөө өргөмжлөөд болдог гэж боддог юм байх даа.
Харамсалтай л байна. Үнхээр хүн ухаанаас хол байна даа. Хорвоо ертөнцийн зүй тогтолцоог өнөөгийн шинжлэх ухаан тайлбарлаж чадхаа байсан. Алдаа дутагдал их байна гэж хүлээн зөвшөөрөөд байгаа. Шашин бол шүтхээр хүн байгаа л бол байж л байна. Хэн нэгний шийдвэрээр хөгжүүлдэг, татан буулагдаг юм биш. Бөөгийн мөргөл бол үнхээр гайхалтай гэж бид мэдэх болсон. зарим зүйл нь бидний нийгмийн ухаанаас бүрдүүлсэн ойлголт, зарим асуудал нь бид ойлгож чадахгүй байсан ч оршин тогтож байдаг зүйл. Хорвоог нэг цонхоор биш өөр олон цонхоор харж үзэх, мэдрэх хэрэгтэй дээ.
Та ч нэг л хайрцагнаас гараагүй байгаа хүн байн даа. Амьдрал мэдүүлэх юмаа мэдүүлэх байхаа. Танд амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)