ТЭНГЭРЛЭГ ЕРТӨНЦ

Хүмүүний хүч ухаанаас хэтийдсэн бүхнийг тэнгэрийн нууц хэмээдэг нь учиртай




2009 оны 11-р сарын 19, Пүрэв гариг, 15:42

Ном сударт өгүүлснээр Төв Азийн тэгш өндөрлөг газар Монгол нутагт эхийн эрхт овгийн үед эрчүүдээ ан гөрөөнд явуулахдаа араас нь олз омогтой ирээрэй гэж цай сүү идээ будааныхаа дээжийг өргөснөөр бөө гэдэг ухагдхуун анх үүссэн гэдэг.

-Та уншигчдад өөрийгээ танилцуулна уу

Би Хотгойд овгийн Улаанхуулар ястан.Миний аав Завхан аймгийн Нөмрөг сумынх.Эрт өвгөдийн нутаг одоогийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харяат.Төрсөн газар Завхан аймгийн Завхан мандал сум

-Бөө ер нь шашин юмуу зан үйл юмуу, янз бүрээр ярих юм.

-Бөөг шашинтай холбож болохгүй болов уу .Энэ бол бие даасан, хүмүүн төрөлхтний хөх толбот Монголчуудын үүссэн цагаас эхлэн өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг зан үйл, ёс заншил гэж би ойлгодог.

-Сүүлийн үед айл болгон бөөтэй, жалга бүр зайрантай боллоо .Үнэхээр тэнгэрийн үүд нээгдээд ийнхүү олон бөө төрөөд байна уу, эсвэл нэгэн төрлийн сүлжээний бизнес цэцэглээд байна уу даа гэж хардах хүмүүс ч байна

-Бөө олноороо төрөх нь сайн хэрэг.Гагцхүү ёс заншил зан үйлээ эзэмших нь өөрсдийн увдис, эрдэмдээ төгс байж гэмээн тэр бүгдийг бий болгосон өвгөдийн шүтээний нэр хүнд юм даа. Бизнес гэж ойлгож болохгүй. Хүний муу муухай бүхнийг газар ус уул усны эзэдтэй холбогдож засаж янзалж, амь биеэ бусдын төлөө зориулж яваа юм. Тэр л өмнө хийгээд хойшид тохиолдох аюул ослоос сэргийлж, амь нас амьдралаа засуулж байгаа нь тэр .Тэнд өгч байгаа өргөл барьц бол өөрсдийн амьдрал , аав ээж, хань ижил,үр хүүхэддээ гаргаж байгаа нэг ёсны хөрөнгө оруулалт гэж ойлгож болно.

-Гадуур хүмүүсийн ярьж байгаагаар хүмүүсийг арав, хориор нь цуглуулж байгаад бөө болгож байгаа нь хир зөв юм бол…

-Тийм олноор нь уг энгэртэй нь холбож болохгүй л дээ.Хувь хувь хүмүүст бууж ирдэг онгод тэнгэр гэж өөр өөрийн ёс жаягтай, авиртай байдаг. Түүнээс ямар нэг тэнгэр залах гэж байгаа биш, яаж бөөнөөр нь дуудаж болох вэ дээ. Нэг өдөр нэгэн дор босгодог зайран удгад байдаг бол ёс зан үйлийнхээ учрыг ойлгоогүй хүмүүсийн үйлдэл байх. Багш шавьд барилдаж тэнгэр онгодтой холбоно гэдэг тийм амар зүйл биш. 5 ба 5-аас дээш жил тэнгэр, уул усны эзэн онгод шүтээн,савдаг, шавдаг,лус бүгдтэй бүрэн ярьж хүчээ авч байж л багш болдог. Энэ ёс алдагдагдуулахгүйн тулд бөө дотроо хүртэл ангилж, сургалт номын ёс заах хэрэгтэй байгаагийн шинж юм болов уу. Тал талд биеэ даасан, хумигдаж цугларч нийлэх нийлэмжгүй тархай байгаагийн л гай л даа. Уг тэнгэртэй болох хүн арай л онцгой содон байдаг.Мэдрэмжтэй, зөн билэгтэй, юмыг алсуур хардаг, тэнгэр шүтээний тэмдэгтэй хүн байдаг.Би бөөнөөр нь олон хүнээр тоглож байгааг зөв гэж бодохгүй байна. Хувь хүн ямар ганцаараа байгаа биш дээ тэр хүний цаана олон хүний хувь заяа давхар байгааг мартаж болохгүй. Тэднийг давхар хорлож байна гэсэн үг.

Хүмүүс ч учир явдлыг сайтар мэдэхгүйгээс зарим нь тэнгэрээр тоглоод байгаа хүмүүст хууртагдаад байх шиг. Тун удахгүй тэнгэр эцэг шүүж тунгааж цэвэрлэнэ байх даа. Эртхэн алдаагаа ойлгож авбал уг нь зүгээрсэн. Би хэн нэгнийг буруутгах гээгүй, багшилсан багш нь шавьдаа ёс заншил увидасыг эзэмшүүлж тайлбарлаж зааж сургах, алдаа оноог хэлж өгч байвал элдэв алдаа гарахгүй л дээ.

-Таныг саяхан төрийн бус байгууллага байгуулсан гэсэн. Гол чиглэл нь юу вэ

-За яахав дээ, зуун ямаанд жаран ухны явдал биз. Гэхдээ хүсэл минь гэвэл намайг та биднийг авч аварч яваа байгаль эх дэлхий, уул усыг ариун байлгаж түшиж түмэн олондоо хэрэгтэй үйл бүтээе гэсэн санаа. Бид ч хүн учраас нийгэм төрдөө хүчээ өгөх учиртай, мод тарих, хог новшноос салгах, ядарсан, өвдсөн олонд туслах, бөөгийн ёс жаягийг зөв ойлголт зөв урсгалд нь оруулах гээд л хийх ажил их байна.

-Жаргалтай хүн зайранд хандахгүй нь тодорхой Танд хандаж байгаа хүмүүсийн нийтлэг зовлон юу вэ

-Хүн хүнд өөр өөрийн тус тусын гачлан үйл байдаг. Олз омог хаагдлаа, ажил бүтэхээ больчихлоо, гадаад явмаар байна, виз гарсангүй, нөхөр өөр хүүхэнтэй болчихлоо,бие өвдлөө, хулгайд алт хөрөнгө,мал эд хөрөнгөө алдчихлаа л гэнэ. Зарим нь шалгаж орж ирнэ.Би ч мэдээгүй юм шиг царайлаад үйл лайг нь хэлээд явуулна. Зармыг нь загнаад ариулаад л явуулчихдаг. Хүний үйл зовлонг дааж явна гэдэг хэцүү. Гэвч яая гэхэв. Хэнд ч ирдэггүй хувь заяа түүнийг давж гарах үүрэгтэй юм хойно.Зарим нь басаж орж ирдэг. Яривал ч их юм бий.

Миний хувьд 5 жил хүмүүсийн зовлон үйлтэй хутгалдаж явна. Байнга ухаан алдаж, дэмийрсэн татаж унасан тархи хөдөлсөн, савны хорт хавдартай,ад зэтгэрт дайрагдсан үхээрийн бузар хорлолд өртсөн янз бүрийн хүмүүс бас нялх хүүхдүүд ч ирдэг. Тэд бүгдийг тэнгэрийн их увьдас галын шившлэг бүтэн биеийн хоорондын зохицол увьдисаар эмчилж эдгэрүүлж явсан. Үүнээс хамгийн хүнд нь нэг охин бас нэг хөвгүүн үрс бараг галзуурсан унадаг өвчтэй, эмнэлэг, лам бөө гээд яваагүй газаргүй ч зүгээр болсонгүй гээд ирсэн.Тэнгэр эцгийн минь хүн юм байлгүй учрал ерөөлөөр одоо энэ 2 маань эрүүл, саруул сайн явж байна. Хүний сэтгэл ариун бус болж элдэв мууг бодож, өөрийн бурууг хүнд тохож, сэтгэл бодлын зовлонт өвчинд нэрвэгдэх нь их болсон юм болов уу гэж би боддог.Ирсэн ихэнх хүмүүс тийм байдаг . Тэр бүгдэд үнэнийг хэлж ярьж гэмээ нь тэд ойлголоо гэж яваад дараа нь миний ажил амьдрал сайн боллоо, баярлалаа гээд дахин дахин ирдэг

-Таны шүтэж хүндэтгэж явдаг багшийнхаа талаар манай уншигчдад танилцуулна уу

-Би багшийгаа хүндэтгэж дээдэлж явдаг. Алдар нэрийг нь хэлээд байж боломгүй их сайхан сэтгэлтэй хүн бий. Дархад хүн. Миний эмэг дархад ястан, харин өвөг маань хотгойд.Ер нь хүн хүнээ дээдэлж, худал хэлэхгүй, мууг үйлдэхгүй, есөн үйлийн тамд орохгүй их оюунлаг байж хайрлуулдаг ухааныг сургасан явдалд би баярлаж явдаг даа. Дээр нь нэмж хэлэхэд Голомт төвийн тэргүүн Сүхбат, Маам, их удган багш бусад найз нарыгаа үргэлж хүндэтгэж явдаг

-Бөөгийн зан үйлийн өмнө тулгамдаад таны сэтгэлийг зовоож байгаа ямар асуудал байна вэ

-За яахав дээ, төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг зовох юм байлгүй дээ. Зан үйл, ёс заншил ,увьдас ид шидээ гүйцээгүй, бөө болохын өвчин туссан хүмүүст харамсдаг. Буруу үйл хийж байгаад уур хүрдэг. Тэд нэгэн цагт тэнгэр эцэг, газар эх дэлхий хайрхад эзэд, лус орон шивэлт ертөнцийн шийтгэл үзэх болно. Тийм учраас эртхэн ухаарч ном сайн унш, судал, өөр биесээ сайн боловсруул, уул усаар сайн яв гэж хэлмээр байна.

Зөвхөн хүнийг залилж, айлгаж, сүрдүүлснээр удаан хол явахгүй гэдгийг хэлмээр. Даанч харамсмаар жишээ олон бий. Жаахан охин нь тэнгэр шүтээнтэй холбогдоод 6 сар болж байхдаа 600 мянган төгрөгөөр хүний уг бариулж ах дүүсийг нь хөөж гаргаад ээж, аав хоёр нь хүний уг бариулж байна гэж өөрсдөө зайран удган мэт хүмүүсийг загнаж, харин охин/удган/ нь утсаар мессэж бичээд сууж байдаг ийм л луйвар тэнгэрээс биш, эдийн сонирхолтой хүмүүс бидний зан үйл, нэр хүндийг унагааж байна. Бөө гэдэг сүлжээ биш, жинхэнэ тэнгэр заяатай увьдастан юм.

-Төрд гарсан хүмүүс дэндлээ, ард түмний ядуурсан, тэдний баяжсан тэнцэнэ гэх боллоо.Тэднийг тэнгэрээс цээрлэх цаг ирэх болов уу

-Хүмүүс бид өөрсдөөсөө болж байгаа юм.Тэр дээшээ гаргаж байгаа хүн нь луйварчин худалч, нэр хүндийн төлөө юу ч хийж мэднэ.Тэдний өгсөн мөнгө хуурамч сайхан зан, баг өмссөн дүрт хууртан нэг ёсондоо увьсдуулчихаж байгаа юм.Тэгээд дээшээ гараад юм хийлгүй ард түмний нэрийг барьж улам гүн лав сууж авахын тулд хууль гаргаж ард түмний саналаар гараагүй мэт яравгар, их зантай хаан мэт бардам хүн болоод хувирчихдаг.. Үгүй бол нутаг орныхон нь тэрний үр сад юм хөөрхий нэг юм гуйгаад очвол бүтээчих байх гэж горьдож өгдөг. Яг л бүтээж тусалж харагдаач. Би сая Завханы Хомын тал, Сархайхайрханд тахилга хийгээд ирлээ. Утасгүй хэцүү газар байна гэхэд гэрийн эзэн инээгээд Бид Сайхансамбууд хулхидуулсан. Анх сурталчилгаагаа хийж явахдаа утастай болмоор байна гэхэл тэрэн шиг амархан юм юу байхав, намайг дэмжээд гаргаад өг тэгвэл би утастай болгоод өгье гээд байсан. Гарсныхан нь дараа ирж уулзахаар нь та биднийг утастай болгож өгнө гэсэн хэзээ вэ гэтэл урдаас өө тэр бүтэхгүй ээ гээд хэнэг ч үгүй хэлсэн. Энэ мэт луйварчид их. Нарантуулын газраа алдахгүй гэж л улс төрд орсон хүн. Мөн ч олон хүнийг өвчтэй болгож байгаа нөхөр дөө.Миний үгэнд эмзэглээд уурлаад надтай уулзмаар бол уулзана л биз. Ард түмнийг хуурсан хэнийг ч бол би хайрлахгүй. Миний яс цусанд тэмцэгч хүч байгаа, ойлгоно биз.Ийм луйварчдаа толгой дээрээ гаргасан бид ядуурахгүй яахав.Ард түмнийг тэмцэлд дуудахаас өмнө буруу буруу үйл хийсэн хүмүүс идсэнээ буцааж, түмэнд нүгэлээ, тэнгэрт хийсэн үйлээ наманчилж наад суудлаасаа буувал зүгээрсэн.Үнэн үг хэлсэн хүнд хүн дургүй.Үхэр унасан хүнд нохой өштэй гэдэг.Би тэнгэртэй учраас надад айж хулгах зүйл байдаггүй.Тэдэнд цээрлэл ирнэ.Алдсанаа ард түмэн бид эргүүлж авах болно. Цаг нь тун удахгүй тэнгэрээс гэсгээл ирэх болно.Одоо дээрээ биш дунд, доод шатандаа ч хүмүүс мөн л идэж эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдгийн жишээг үзүүлж байна.

-Сүүлийн үед тэнгэртээ холбогдох талаар хүмүүс янз бүрийн л юм ярих энэ талаар

За олон түмэн мэргэд минь мөхөс намайг уучилна биздээ.Буруу зөрүү ярьсан бол ойлгож мэдэхгүй байгааг минь мэдүүлж туслаач гэж гуйя даа. Тэнгэртээ холбогдох гэдэг бол түүнээс ирж буй мэдээ бүгдийг дуулж дамжуулах ухаан юм гэж би хэлмээр байна.Хүн хүн өөр өөрийнхээ бодож ойлгодог.Хамаагүй тэр нэрийг хэлж тоглож болохгүй. Зөвхөн зөв бөгөөд ариусахуйн ухаан олж авахад л оршино.Тэр бүр хүмүүс бид тэнгэртэйгээ холбогдож чадахгүй л явна. Шашин, төр түмэн олон бүгдээрээ тэнгэр эцгээ дээдэлж тахиж тайлж хоорондоо эвтэй л явах юмсандаа. Би лам гэж хялалздаггүй. Бидний өвгөд эмгэд шүтэж 500 жил болж тэдний ивээл хүчийг үзэж явсан юм яаж болох вэ

Хувилгаан хийгээд гэгээн лам нарын хийсэн бүхэн авралын ерөөл болж тэнгэрт хүрдэг юм.Ялгаа байхгүй. Тийм учир би гэж биеэ тоохгүй хамтаар хүч нийлж тус дэмтэй явахсан.

-Элэг нэгт Монгол түмэн минь бие сэтгэл,оюун ухаанаа ариунаар нь байлгаж,бие биедээ тустай атаа жөтөө муу үйлгүй байцгаая гэж уриалж байна.Та бүгдийг тэнгэр эцэг минь дээрээс чинь харж яваг

Дэргэдээс чинь сахиж яваг
Өврөөс чинь өмгөөлж яваг

Араас чинь аварч яваг

Дөрвөн зүг найман зовхисоос тань хамгаалж

Доод газар эх минь тулж түшиж яваг

Найман лусаас ариулж ундаалж яваг

Түмэн амгалан бүхэн бүрдэх болтугай

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Засагт Хан (зочин)

Ёрөөл бат оршиг

zochin (зочин)

Olon buruu zuruu yriltslaga unshij bsan. Tanii heltsel ih zuw bna.Argagui l Tenger zalsan hunii ug bn gyalailaa.
Mongol tumniig mini:

Munkh huh Tenger urshuuj
Gazar Eh delhii iweej
Harsan Tenger zaya zaya ni harj manaj
Ataa tawan tenger ni harj manaj
Hairhan, Lus, Gal ni iweej harj manaj urgul yug ni taalah boltugai
Hurai Hurai Hurai

хүннү (зочин)

ene huntei yaj holboo barih uu

зочи н (зочин)

holboo barih heregtei bna tulaach

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив