ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Академич, хүндэт доктор, “ард түмний гавъяат” Т.Заманд: Би хэдийгээр удам залгасан бөө ч гэлээ өдийг хүртэл бүрэн өвч хуяглаагүй
Бөө удган болохын тулд уг удмаа сайн судлах хэрэгтэй
2009 оны 12 сарын 14

Академич, хүндэт доктор, “ард түмний гавъяат” Т.Заманд ингэж ярьж байна.

-Өнөөдөр хүн бүхэн өөрийгөө бөө удган, хутагт хувилгаан хэмээн хүмүүсийн сүшиг бишрэлээр бизнес хийж байна. Хүн амьдралын аливаа асуудалд аргаа барахдаа хэн нэгнээр мэргэлүүлэх, засал ном хийлгэхээр очдог. Гэтэл тэр хүмүүсийг ийм засал хийлгэхгүй бол өвдөж зовно, аюул осол болно хэмээн айлгаж, сүрдүүлэх болсон ийм үед Монголын бүх ард түмэн үнэнийг үнэнээр нь, худлыг худлаар нь, мэддэгийг мэддэгээр нь  ялгаж салгах цаг болжээ. Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул. Ээж, эмээ нар маань үе удам залгасан удган байсан. Тэд маань хааалттай нийгмийн үед ч гэсэн түмэн олондоо тусалж, буян хишгээ хайрлаж ирсэн. Тийм болохоор өвдөөд байгаа бүхэн удган, бөө бишээ, хамгийн гол нь тухайн хүний угийн язгуур, удам сударт нь байдаг. Би хэдийгээр удам залгасан бөө ч гэлээ өдийг хүртэл бүрэн өвч хуяглаагүй. Яагаад гэвэл би өөрийгөө үүнд бэлэн биш гэж үздэг. Надад ганц л шавь бий. Хүн хийсэн юмтай, өөртөө итгэлтэй болсон цагтаа бөөгийн хуягаа өмсөх ёстой.

Монгол хатад клубын тэргүүн Х.Доржпалам:

-Удган хүн төрөлхийн тамгатай төрдөг. Хүн болгон ямар нэгэн тамгатай төрдөг. Тэр тамгыг манайхан буруу ойлгодог. Айлын эхнэр хүн галын бурханаа хүндэтгэж тахих ёстой атал хэн нэгнээр тахиулна гэдэг буруу. Манжийн дарлалын үед галаа тахих, тэнгэрийг шүтэхийг болиулж, энэ тухай мэдлэгтэй хүмүүсийг нь лам, удган нарыг нь хандмаа болгосон. Даллага авлаа гэхэд даллагаа хүнээр авахуулахгүйн тулд гэрийн эзэгтэй галын тахилгаа хийж байх ёстой. Түүхээс харахад манай монголчууд өөр өөр шүтээнтэй. Казакууд доомбороо  шүтдэг, хотгойдууд хулсан хуураа шүтдэг. Хүн бүр ямар нэгэн шүтээнтэй байх ёстой. Түүндээ шүтэж, итгэж залбирч байхад бүх юм болдог. Одоогийн олноор төрж байгаа бөө нарыг хараад байхад ёс жаяг, дэг ёс, уг удмаа судлаагүйгээс бөөгийн хувцас дэг жаягийг зөрчсөн хувцас эдлэл хэрэглэл өмсөж, өнөөдөр бөө боллоо гээд маргааш нь бөөлж эхэлдэг. Уг нь гурван жил бөөлж, дараа нь хүн үзэж харах эрхээ олж авдаг. Гэтэл өнөөдөр айл болгон нэг удгантай, айл болгон нэг дагинатай болж байна. Энэ бол байх ёстой зүйл. Яагаад гэвэл ээжийн талын уг удам 300 жилийн дараа эргэн ирж болно, аавын талаас ч гарч ирж болно. Гэхдээ тэр болгонд удган болоод байдаггүй. Тэр хүн хэдэн настайдаа, хэзээ удган болох ёстой вэ гэдгийг ургийн бичгээ харж судалж байж шийдэх ёстой. Тэр хүний зүрх сэтгэл бэлэн биш бол өөрөө түүндээ шаналж, ажил амьдралд нь саад болдог.

Үүнээс гадна тэнгэр шүтлэгтэй монголчууд бид хадганд заяа төөргөө даатгана гэж байхгүй. Тийм болохоор овоо тахил, модонд уясан хадгийг цэвэрлэх аян, байгалаа хамгаалах ажил зохион байгуулах хэрэгтэй.


П.Наран
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зочин

нарангийн хэлсэн үнэний ортой ч хадагийг дахих гэж модонд уяаагүй гэж боддог харин байгаль эхтэйгээ холбогдох нэг зан үйл болвуу гэж бодож байна.

eh (зочин)

humuusee modond hadag yidagaa zogsoo.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)