ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : З.Бат-Отгон: Хєх толботой хvн бvр оюуны єндєр чадамжтай байдаг

З.Бат-Отгон: Хєх толботой хvн бvр оюуны єндєр чадамжтай байдаг




-Удган зайран олноор тодрохын зэрэгцээ хvмvvсийн хандлага ч ихээхэн єєрчлєгдєж байна. Бєєг мєнгє олох арга болгоод байна уу гэх бодол тєрєх юм?

-Сvvлийн vед онго, сахиус буух асуудал ихсэж байгаа нь vнэн. Гэхдээ хэн нэгнээс хамааралтай, хэн нэгний эсэргvvцэл, хvлээн зєвшєєрєхєєс шалтаалах зvйл биш. Энэ бол байгалийн хуулийн дагуу явж байгаа зvйл. Монголчууд тэнгэрийн ван гариг, долоон бурхан од, нар, cap, есєн том гаригийн нєлєєн дор байдаг. Тэр дундаа бид тэнгэрийн ван гаригтай хамгийн их хамааралтай. Энэ гариг 800 жилд нэг удаа дэлхийг тойрох явцад дэлхий руу харсан 400 жилд нь монголчууд хvчирхэгжиж, нєгєє талд гарахад гаригийн vйлчлэл, нєлєє буурдаг. Одоо vvний нєлєєгєєр ертєнцийн оюун ухааны идэвхжил болж, монголчуудын оюун ухааны сэргэн мандалт бий болж байна. Vvнтэй холбоотойгоор далд ертєнцєєс оюун санаанууд бууж ирэх, бидэнтэй холбоо тогтоох нь ихсэж, удган зайрангууд ихээр тєрж байгаа юм. Хажуугаар нь амар хялбар аргаар мєнгє олох гэсэн тохиолдлууд байна.
-Онго сахиус, оюун ухаан бууж ирлээ гэж ярьдаг. Vvнийг тодорхой тайлбарлаач?
Оюун санаанууд онго сахиусанд бууж ирж болно. Гэхдээ vvнийг жинхэнэ тэнгэрээс ялгах хэрэгтэй. Онго сахиус гэдэг биднээс ємнє амьдарч байсан хvмvvсийн оюун ухаан юм. Тэд бууж ирээд “Би тэр цаг vед амьдарч байсан, тийм хvн байна” гээд ярьдаг шvv дээ. Харин тэнгэр гэдэг оюун санааны хєгжлийн хамгийн єндєр тvвшин юм. Удган зайранг бєєлєх vед онго сахиус, тэнгэрийн аль нь бууж байгааг ялгаж болно. Ер нь тэнгэр хуруу дарам цєєн бууж байгаа ч цаашид нэмэгдэх хандлагатай байна. Тэнгэр бууж байвал бидэнд сайн шvv дээ. Онго сахиус дотроо харын, цагааны гээд янз бvр байна. Бууж ирсэн онго сахиус нь хvн байхдаа хийж амжаагvй зvйлээ хvний биед орж буй цаг мєчєє ашиглаж хийх тохиолдол ч байна. Мєн онго сахиусаа буулгаж байгаа эзэн бие нь ч ашиглах, оролдох тохиолдол бий. Дотоод гадаад хvчин зvйл, оюун санаа болон эзэн биеийн нєлєєллєєс болоод хvмvvст бєєгийн тухай буруу ойлголт тєрvvлж, бєєг vзэн ядуулж байна. Єнєєдрийн нийгэмд онго сахиусын доод тvвшнийх бууж ирээд байгаа юм. Бєє гэдгийг сонгодог утгаар нь ойлгож, тэнгэр гэдэгтэй нь харилцаад ирвэл монголчууд бєєг дээдлэхийн дээдээр шvтнэ.

-Бєє удамтай хvмvvсийн євєг дээдсийн онго сахиус энэ цаг vед бууж байна. Тэгэхээр айл болгон бєєтэй болоод байх шиг?
-Бєє бол удамтай хvнд л буудаг. Монголчуудын євєг дээдэс асар оюунлаг, оюун ухааны єндєр тvвшинд хvрч чадсан учраас єнєєдєр уг болж бууж ирээд байгаа юм. Тиймээс энэ зєв утгаараа хєгжвєл бєє удган тєрсєн айлыг тэнгэр болсон удамтай гэж хvндэтгэж, бахархах ёстой. Энэ нь нэг талаараа удам судраа мэдэх том боломж юм. Євєг дээдсийн оюун ухаан биднийг хамгаалах, туслах гэж бууж ирдэг. Бид vvнийг зєв ойлголтоор хvлээж аваад угтаа татах ёстой. Угтаагаа жирийн vедээ ч буулгаж ирээд ном сургаалийг нь сонсож, vр хvvхдээ хvмvvжvvлж, хєгжvvлэхэд хэрэгтэй. Єндєр тvвшний оюун ухаан учраас бидэнд олон зvйл хэлж єгнє шvv дээ. Дорж гэдэг айлд бєєгийн сахиус бууж ирлээ гэхэд зєвхєн єєрсдийн удмыг хамгаалах ёстой. Гэтэл манайхан єєрсдєє онго сахиус, тэнгэрийнхээ учрыг ойлгохгvй байгаагаас удмаа хамгаалах бєє, удгангvй байна. Тэгээд Доржийн удмыг хамгаалах гэж ирсэн бєє рvv очиж байна. Энэ ертєнцєд амьдарч байгаа хvмvvс, далд ертєнцийн оюун санаа хоёрын хооронд холбоо байдаг. Тэр нь итгэл vнэмшил, сvсэг бишрэлтэй холбоотойгоор идэвхжиж байдаг.

-Оюун санаа хаана хєгжиж байгаад энэ цаг vед бууж ирээд байгаа юм бэ?
-Хvн бол нэг талаас байгалийн, нєгєє талаас далд ертєнцийн бvтээгдэхvvн. Бидний гарт баригдаж, нvдэнд харагдаад буй энэ цогцсон бие бол байгалийн бvтээгдэхvvн. Харин оюун санаа далд ертєнцєєс ирдэг. Байгаль дэлхий ч мєн оюун санаатай. Оюун санааг агуулдаг ертєнцийг далд ертєнц гэдэг Бид ил ертєнцєд амьдарч байгаа шиг оюун санаа далд ертєнцєд амьдардаг. Далд ил ертєнц, бодит хоосон хоёр зэрэгцээд оршиж байна. Далд ертєнцийг зарим нь будда, мєнх тэнгэр, аллах, ертєнцийн эзэн гэж нэрлэдэг. Миний хийсэн судалгаа, эх сурвалжид бичиж тэмдэглэсэн зvйлс, бєє зайранд орж ирж буй онгод сахиус, тэнгэрvvдийн vйлдэл, нєлєєгєєр оюун санаа далд ертєнцєд оршдог. Тэр бууж ирээд, бие цогцост шингэж насанд туршид биднийг удирдаж, шийдвэр гаргаж явдаг юм байна. Далд ертєнцєєс хvний оюун санаа тодорхой даалгавартай ирдэг. Ил ертєнцєд амьдарч байх хугацаандаа оюун ухаан бэлтгэгдэж тодорхой тvвшинд хvрч чадвал далд ертєнцєд vлдэж цаашид хєгждєг. Хvvхэд бэлтгэл ангид орж суралцаад сайн байвал цаашид анги дэвшдэг шиг оюун санааны бэлтгэл анги бол одоо бидний амьдарч байгаа энэ ертєнцийн амьдрал юм. Бэлтгэлээ сайн хангасан оюун ухаан далд ертєнцєд очоод, дээшээ єгсєж оюун ухааны дараагийн тvвшинд ордог. Ингэсээр оюун ухааны дээд тvвшинд хvрч тэнгэр болохыг оюун ухааны мєнхрєл гэнэ. Vvнийг буддын шашинд сvнс мєнхрєх гэдэг. Тэр сvнс буюу оюун ухаан єєрєє хєгжлийн єндєр тvвшинд хvрч тэнгэр болж байж мєнхєрдєг. Хvн оюун ухаанаа далд ертєнцєд єндєр тvвшинд хvргэхийн тулд энэ ертєнцєд сайн бэлдэх хэрэгтэй. Бэлдэж чадаагvй бол дахин энэ ертєнцєд хvн болгож тєрvvлээд байдаг гэсэн дvгнэлтэд хvрч байгаа юм.

-Оюун санаа онго сахиус болон бууж ирдэг гэж байна. Тэгэхээр зєвхєн оюунлаг ард тvмний оюун ухаан бууж ирдэг vv, эсвэл дэлхий дээрх бvх хvнийх бууж ирдэг vv?
-Бvх газар бєєтэй байдаг. Хvн тєрєлхтєн бvгд л далд ертєнц, євєг дээдсийнхээ оюун ухаантай холбоотой. Гэхдээ нэг л технологиор холбогддог нь батлагдсан. Энэ бол бєє юм. Тэр дундаа монголчууд оюуны асар єндєр хєгжилтэй учраас тэр нь удамшил болоод генд нь шингэсэн. Монголчууд хаана ч очсон орчиндоо амархан зохиццог, хэл хурдан сурдаг, юм сурахдаа сайн, оюуны чадвар сайтай гэдэг. Энэ бол бидний євєг дээдсийн єндєр тvвшний оюун ухаан бидэнд удамшсаны илрэл юм. Тvvнийг баталсан баталгаа нь хєх толбо байдаг. Хєх толботой хvн бvр оюуны єндєр чадамжтай. Тэд оюун ухаанаа хєгжvvлж, тэнгэр болж тархиараа дээд оюун ухаануудтай холбогдож чаддаг. Чингэс хаан єєрєє тэнгэр байсан гэдэг. Монголчуудын хvчирхэг явсан XIII зууны vед Чингэс хаан, тvvний хатад, есєн єрлєг тєдийгvй ихэнх айл єрх бєєтэй байсан.

-Оюун ухаан тэнгэртэй харилцахын тулд хvн суралцах ёстой юу. Эсвэл тэр биеийг дээд тэнгэрээс сонгоход л болдог юм уу?
-Оюун санаанууд ямар биед бууж ирэхээ єєрєє сонгодог шиг байгаа юм. Гэхдээ оюун санаа буулгаж байгаа хvн онгод сахиусаасаа суралцах ёстой. Социализмын vед гарын таван хуруунд багтах дархад, буриад бєє бай сан. Тэд долоо хоногт 36 цагаас багагvй хугацаагаар алганыхаа хонхорыг улайтал бєєлж, єєрсдийгєє сургаж, дадлага сургуулилт хийж, онгод тэнгэртэй холбогдож мэдээлэл авч, дамжуулж байсан гэдэг. Одоогийн бєє нарт ингэж суралцах гэдэг зvйл нь байхгvй байна.

-Сvvлийн vед онго сахиусанд Чингэсийн vеийн баатрууд бууж ирдэг болоод байгаа гэсэн. Аль vеийн оюун ухаан хэзээ бууж ирдэг юм бол?
-Цєєхєн хэдхэн бєє байх vед 200-300 жилийн настай онго сахиуснууд ирж байсан. Энэ цаг vед хvмvvсийн итгэл vнэмшил, шившлэг залбирал ихэссэнтэй холбоотойгоор Чингэсийн vед хvрсэн. Бєє vндсэн гурван тvвшинтэй. Дундаж тvвшний онгодын бєє нь одоо энэ тvгээмэл байгаа бєєнvvд. Хамгийн дээд тvвшин нь тэнгэр юм. Оюун ухаанаа хєгжvvлж тэнгэр болдог. Тэнгэр болсон тархиараа дээд тэнгэртэйгээ харилцах ёстой. Хэн нэг удган зайрангаар бус єєрийн оюун ухаан, тархиараа тэнгэртэй харилцдаг сонгодог утгаар нь судалдаг. Тэгж єєрийнхєє бие цогцос, оюун ухаан, мэдрэмжээрээ холбогдож чадахгvй нэг нь хvний биед орж ирсэн онгод сахиусаас єгєгдєл мэдээллээ авдаг.

Эх сурвалж. Зууны мэдээ

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Bileg (зочин)

Баярлалаа

мөнх (зочин)

их сайхан тайлбарлаж бичжээ үнэхээр ойлгогдож байна. ьОдоо цагт бөө гэгээн тархиа хүн бүр хөгжүүлж, тэнгэр болох оюун ухаанаа хөгжүүлэх нь гарцаагүй зөв юм байна БатОтгон, Ганболд багш нар ч энийг л хэлээд байгаа юм байна ш дээ баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)