ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Зурхай, сүнс судлалыг ухааны доктор Б.Сарандаваа: Хавдартай хүнийг сэтгэл зүйгээр нь эдгээсэн тохиолдол надад олон бий

Зурхай, сүнс судлалыг ухааны доктор Б.Сарандаваа: Хавдартай хүнийг сэтгэл зүйгээр нь эдгээсэн тохиолдол надад олон бий

Мэдээг оруулсан admin on Mar 29, 2009


-Та энэ ажлаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Би 1980-аад оноос эхэлж уншиж судалж, хийж явсаар өнөөдөр энэ бүхнийг бүтээлээ. 1993-2008 он хүртэл давхардсан тоогоор 90421 хүн үзсэн байна. 1993-2008 он болтол үзсэн хүн тус бүр дээр нь судалгааны ажил хийсэн. 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл 2428 хүн үзжээ. Тухайн хүний төрсөн он сар өдөр төөрөг хувь заяагаар бүгдийг үздэг. Үзсэн хүн бүрийнхээ танилцуулгыг нь бичиж аваад зургийг нь наадаг. Дараа нь тэр хүн заавал над дээр дахин ирэх шаардлагагүй. Утсаар асуухад кодоор нь танилцуулгыг нь гаргаж ирээд зургийг нь хараад асуусан зүйлийг нь хэлж өгнө. Ер нь манай академийн гол зорилго бол бод. Бодсон болгоноо бодит болго. Бодит болгохын тулд бидэнд итгэх хэрэгтэй. Итгэл гэдэг бол сэтгэл. Харин сэтгэл гэдэг нь далд ухамсар хүний сүнс гэж үздэг.
Чи сая танайх их сайхан халуун дулаан орчинтой юм гэж хэллээ. Энэ чинь энерги. Хүнд аль болохоор сайхан энерги өгөх орчинг л би бүрдүүлэхийг зорьсон. Энерги гэж байдаг. Хүмүүс гадна талаасаа агаар газар дэлхийгээсээ энерги авдаг. Бас дотоод энерги гэж байдаг. Дотоод энерги гэж чухам юу гэвэл хүнд долоон хүрд гэж байдаг. Жишээ нь над дээр хавдартай хүн нэлээд их ирдэг. Тэр хүн би энэ хавдрыг ялан дийлнэ, цааш нь томруулахгүй гэж бодоод би өөрөө ялж эдгэнэ гэвэл хүний тав дахь хүрд “Т” хэлбэрийн сэрээ булчирхайнаас гормони ялгарч муу энергийг устгадаг. Хавдартай хүнийг сэтгэлзүйгээр нь эмчлээд эдгээх үе над зөндөө байдаг. Японд бас ийм аргаар хавдар эмчилдэг.
-Хүмүүс өөрсдийнхөө заяа төөргийг багшдаа, бас бурхандаа даатгадаг. Таны хувьд хүмүүсийн заяа төөргийг үзэж байгаа энэ байдал чинь шашны төрөлд хамаардаг уу?
-Хүний төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг гэж байна. Би яг одоо чиний төрсөн он сар өдрөөр чинь чамайг тийм хүн байна гээд л мэдчихнэ. Бас хүний нүүр царайгаар, гарын алгаар нь мэдэж болно. Шашин шинжлэх ухаан хоёр салшгүй холбоотой. Тэгэхээр миний үздэг арга бол шашин шинжлэх ухаан хоёр хосолсон арга юм л даа. Би сэтгэл судлалын уламжлалт аргаар боловсрол судлалын доктор хамгаалсан хүн. Би бодсон болгоноо бодит болго л гэж заадаг. Жишээ нь, хогийн цэгээс хог түүгээд иддэг хүмүүс байдаг даа. Тэд би үүнийг идчих юм бол өлсөхгүй гэж бодохоор хүний тав дахь хүрдэн дээрх нөгөө “Т” хэлбэрийн сэрээ булчирхайнаас хүний муу муухай энергийг устгадаг гормони нь ялгарч, хүний далд ухамсар буюу зургаа дахь мэдрэхүй нь ажилласнаар хорддоггүй. Харин чи аваад идвэл яг хордоно гэж бодоод иднэ, тэгээд хордоно. Сэтгэлээрээ л би бүх юмыг ялна, дийлнэ, явна, чадна гэсэн бодолтой байх юм бол бүтнэ. Хүн сэтгэлээрээ л бүхнийг удирдаж чадна шүү дээ.
-Таныг сураглахад Америк явсан гэж байсан. Ямар ажил амжуулав даа?
-Сая би Америк яваад ирлээ. Олон монголчуудтайгаа уулзаж үзэж харлаа. Тэнд сайхан ч, саар ч амьдарч байгаа хүн байна. Тоглоомонд донтсон хүн ч байна. Хүний үйлийн үр юм даа. Засал номыг нь хийгээд ирлээ. Засал ном хийгээд 20-иод мянган доллар цугласныг Монголынхоо эмзэг ядуу хүүхдүүдэд хандивлахаар шийдээд, АНУ-д байдаг Монгол туургатны нийгэмлэгт орхиод ирсэн.
Мөн дотоод бүх эрхтний энергийг үздэг аппарат оруулж ирлээ. Дэлхийн Аурагийн төвд очиж өөрийнхөө энергийг үзүүллээ. Манайд 1997 оноос хойш ийм их энергитэй хүн орж ирээгүй гэж хэлж байсан. Зургадугаар сард Дэлхийн Аурагийн төвд болох хуралд явна. 11 дүгээр сард Англид хуралд явахаар болоод ирлээ.
-Таныг зорьж ирдэг хүмүүсийг та тооны машинаар үздэг гэсэн. Чухам яаж вэ?
-Чамд ойлгомжтой байлгах үүднээс нэг жишээ авъя л даа. Төрсөн өдрийн төөрөг гарсан өдрийн гараг гэж байна. Жишээ нь энэ хүн 1952 оны 08-р сард төржээ. Хоёр давхар өвчний цоожтой хүн байна. Эцгийн талын 5 дахь үе дээр үйлийн үртэй хүн байж. Тэр үйлийн үрийн уршгаар энэ хүн өвдөж байна. Тийм учраас 2008, 2009, 2010 онд өвчний цоожоо салгуул, за тэгээд 37 насандаа орлогын үүд нээгдэнэ гээд бүгд тоогоор гарчихна. Би ямар ч тоог цээжээрээ боддог. Гэхдээ илүү хурдан бодох үүднээс тооны машин ашигладаг. Дараа нь алганы хээ арилдаггүй, хурууны хээ хувирдаггүй, өндөгний хээ өөрчлөгддөггүй гэдэг. Тиймээс би алганы шугамыг харж бүх юмыг нь хэлж өгнө. Дараа нь Аура биетийн аппаратанд оруулж шалгаж үнэн эсэхийг нь үзнэ. Хүн сэтгэлээрээ бишрээд бүх муу муухай юмаа биеэсээ гаргалаа гэж бодвол муу муухай бүхэн чинь гарна. Хоёрын хооронд толгой өвдөх, ажил бүтэхгүй байх зэрэг зүйлүүдийг өөрөө л сэтгэлдээ бодоод бясалгаад заслаа хийчих хэрэгтэй л дээ. Тоо гэдэг бол асар том шинжлэх ухаан. Би ч тоондоо асар их итгэдэг.
-Өөрөө өөрийнхөө сэтгэлтэй харьцаад заслаа хийчихэж болно гэж та хэллээ. Гэтэл яаж ч хичээгээд болдоггүй юм гэж байдаг шүү дээ?
-Хүн төрөхдөө төчнөөн ам торго, амуу будаа хэрэглэнэ гэдэг. Зовлогоо зовоож олсон юм чинь та нарт юм болно. Бэрхшээл таарлаа гээд шантарч болохгүй. Заавал зорилготой ажиллах хэрэгтэй. Бэрхшээл тохиолдох тусам харин ч баярла. Би чадна гэсэн эрмэлзэлтэй явахад заавал цаана нь амжилт байж байдаг. Зорилготой хүн хичнээн саадтай замаар явсан ч зорилго нь биелдэг. Зорилгогүй хүн хичнээн дардан зам байгаад ч юм нь бүтэхгүй.
-Таны энэ их авьяас мэдлэг чадвар удам дамжсан уу?
-Би өөрийн номын багштай. Удам дамжсан авьяастай гэдгээ сайн мэдэхгүй. Би уг нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын хүн. Гурван настайгаасаа хүнд өргөгдөж Дундговьд очоод тэндээ 1986 он хүртэл ажиллаж амьдарч хоёр хүүхдээ гаргаж байсан миний ээлтэй сайхан нутаг. Би төрсөн нутгаасаа ялгаагүй үздэг. Миний өргөж авсан ээж маань 98 настай хүн надтай хамт байж байна.
-Таны ээжийн өндөр нас мэдээж таны авьяас чадалтай холбоотой байх тийм үү?
-Намайг өргөж авч өдий дайны хүн болгосон ээждээ өөрийнхөө энергиэ хайрлаад явж байна. Би ч гэсэн ганц охиных нь хувьд ээжийнхээ буян хишгийг нь даагаад явж байна гэж боддог.
-Үзүүлж байгаа хүн тус бүр дээр хийсэн таны судалгааны ажлууд, бичсэн номууд гээд танаас асар их ачаалал шаардсан ажил юм. Дээр нь өдөржингөө хүмүүс үзэж засал ном хийнэ гээд та хэдий заваараа энэ бүхнийг амжуулдаг байна аа?
-Би шөнө болгон 2-3 хүргэж унтдаг. Энерги нь өөрөөсөө ундарч байдаг болохоор хэзээ ч ядардаггүй гэж АНУ-д очиж Аурагийн төвд энергиэ үзүүлэхэд хэлж байна лээ. Өглөөдөө жаахан хэвтье гэхнээ нуруу ууц хөшөөд хэвтэж ч болдоггүй. Яг л цагтаа унтаад цагтаа сэрчихдэг тэр үед энерги эрчим хүчээ авчихдаг юм билээ. Өдөр нь хүмүүсээ үзэж заслыг нь хийчихээд шөнө нь сууж судалгааныхаа ажлыг хийдэг дээ.
-“Зөн билгийн тулаан” тэмцээн зохион байгуулахад та авьяасаараа хүмүүсийг гайхшруулж чадсан. Гэхдээ зарим хүмүүс энэ тулааныг шоу байсан гэж ойлгодог. Үнэхээр тийм байв уу?
-Анхных болохоор ч тэр үү учир дутагдалтай талууд байсан байх. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг болохоор оноогоор нь жагсааснаас биш “Зөн билгийн тулаан”-д орсон хүмүүс бүгдээрээ сайн байсан. Жишээлбэл, Даариймаа гэж хүн байсан. Шалгуурууд нэлээд хүнд шалгуурууд байсан. Шоу гэж бодохгүй байна. Шүүгчид дүнгээ гаргасан. 320 оноогоор би нэгдүгээр байранд орсон байна лээ. Хэзээ хүмүүст зарлахыг би мэдэхгүй байна. Ямар ч байсан дөрвөн шүүгч хүн хүн дээр дүнгээ гаргасан байсан. Тэгж байгаад олон нийтэд зарлах байлгүй дээ.
-Нэг хэсэг “Зөн билгийн тулаанд” орсон зарим нэгэн зурхайчид, үздэг хардаг хүмүүсийг дэлхийн хэмжээний зөн билэгчдийн тулаанд оролцох боллоо гээд л шуугиад байсан. Та оролцох уу?
-Би интернэтээр зөн билэгтэй эсэхийг сорьсон асуултуудад хариулж үзсэн. 10 асуултын 7-г нь зөв хариулж байна лээ. Аурагийн дэлхийн төвд үзүүлж байхдаа асуухад та ийм их энергитэй юм чинь зөн билгийн тэмцээнд орсноос ялгаагүй. Улс үндэстэн тутам өөр өөрсдийнхөө хүрээнд явуулдаг. Дэлхийн зөн билгийн тулаан гэж юм явагддаггүй. Хэл уснаас эхлээд бэрхшээлтэй зүйл их гардаг гэсэн. Оросын зөн билгийн тулаанд орос хэл мэддэг хүмүүс л орно. Хятадынх хятаддаа, Америкчууд америктаа. Орчуулагчтай оролцоно гэхээр хачин юм болох юм шиг байна лээ.
-Та үр хүүхдүүддээ энэ авьяасаасаа өвлүүлэв үү. Шавь бэлдэх тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Зургаа долоон настай хоёр ач маань чамаас ямар засал хийлгэх вэ гээд л асууна. Би зааж өгөөгүй. Өөрсдөө л харсаар байгаад сурчихсан. Бүх заслыг хийнэ. Ганц нэг шавь бэлдэж байгаа.
-Таныг зорьж ирэх хүмүүс ихэвчлэн ямар засал хийлгэх гэж ирдэг вэ. Хүн хараагаад өгөөч, тэрнийг ингээд хорлоод өгөөч гэж явдаг хүмүүс олон болжээ?
-Над дээр өнөөг хүртэл хараагаад өгөөч гэж хүн ирээгүй. Ирсэн ч би тийм юм хийхгүй. Над дээр ихэвчлэн гадагшаа явмаар байна, машин, байшингаа зармаар байна гэсэн хүмүүс ирдэг. Заримдаа би үл хөдлөхийн ажилтан шиг, машины ченж шиг, паспортын хэлтсийнхний ажлыг хийгээд байгаа ч юм шиг санагдах юм. Хамгийн гол нь хүн бодсон болгоноо бодит болгох хэрэгтэй. Сэтгэл гэдэг далд ухамсар. Наад зах нь би гадагшаа явах гэж байгаа хүмүүсийг явах гэж байгаа орных нь далбаан дээр  зургийг нь наадаг. Энэ бүхнийг би асар их судалгаан дээр тулгуурлаж хийж байна.
-Үзүүлж харуулж болдоггүй юм гэж байдаг гэсэн?
-Манайхан хүүхдээ үзүүлэх их дуртай. 13 нас хүртэлх хүүхдийг битгий хүнд үзүүлж бай. Тэд чинь өөрсдийнхөө энергиэрээ сайн сайхан явж байгаа шүү дээ гэж хэлмээр байна. Эцэст нь Монголынхоо ард түмэнд хандаад гарч байгаа үхэр жилдээ урт настай удаан жаргалтай, юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, Намсрай бурхан шиг баян, Найданжүд шиг өнөр өтгөн, Манал бурхан шиг өвчин зовлонгүй, Манзушир бурхан шиг оюунлаг, гэгээлэг энергитэй байх болтугай гэж хэлье дээ.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
naran (зочин)

Bi sayhan 6 nastai hvvgee vzvvlsen.Zyragiin haraad yag sain helsen.Mon shono untahgvi hetsvv bsan.Odoo ih sain amarch sain bna.Boo Adilaa tanid bayarlaj talarhasanaa ilerhiiley!!!Mongolchyydiin dynd sain boo nar garch irj byid bayartai bna!

onon (зочин)

Суулчийн бичсэнтэй санал нийлэхгуй байна!!!
Хэрэв хуухэд овдоод хэцуу бол очихоос оор яах ве дээ!!!Тэгээд зов чадалтай сайн хунээ олоод очвол харин аварна шуу дээ!!!Миний нэг танил хуухэдээ боод узуулээд засал хийлгээд,одоо их сайн,эруул саруул байгаа!!!Аав,ээж гэрийхэн нь вбоон баяр!Тийм болохоор хуухэдээ овдох,зовох,шаналгаатай байвал сайн хунээ олоод очоорой!Тэр болгон бичсэнд буу итгээ!!!Оорийн бодол,санаатай байцгаа!!!Ард тумэн минь гол нь бурхандаа сайн залбираа!!!Муу хумуусийн ашиг болохгуй байх хэрэгтэй!!!

солонго (зочин)

монголчууд эрт дээр үес бүх зүйлээ бөөд даатгаж бөө хүн хүний сайн муу бүхнийг үүрч ирсэн муу сайн хүн байдагтай адил хуурамч бөө их бн тэд тэнгэрийн гэсгээл хүртэж олноороо үхэж бна энэ бөөгийн хамгийн шудрага гэсгээл эхэлсэн гэдгийг хуурамч бөө удган нарт сануулий

зочин (зочин)

таньд ажлын өндрөөс өндөр амжилт хүсье

БУРМАА (зочин)

ТАНД АМЖИЛТ ХҮСЭЕ ХОЛБОО БАРИХ УТАС БАЙНА УУ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)