ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Учир нь үл олдох шамбал

Учир нь үл олдох шамбал

Өнөөдөр » Өөр өнцөг
Учир нь үл олдох шамбал
Бэлтгэсэн П.ШАГАЙ (2006-10-30)

Өндөр сүрлэг уулсын дунд эгэл жирийн нэгэн анзаарагдахгүй уул байдаг аж. Тэрхүү ууланд бурхад амьдарч хүн төрөлхтөнийг аврах бүх л мэргэн ухааныг боловсруулж суудаг. Харин бурхадын чуулдаг тэр газар хэн ч нэвтэрч чадалгүй өдий хүрчээ. Ууланд асар олон агуй хонгил байдаг. Уг газрыг Шамбалын орон гэх болой.  Шамбалын оронд ирснээ мэдэхгүй төөрч будилж яваа аянчин гийчин, зовж зүдэрсэн хүнд урт хар үстэй залуухан бүсгүй хоол унд өгч тусалдаг аж.

Бамбар барьсан морьтой хүмүүс үе үе гарч ирэн хүмүүн төрөлхтөний сайн сайхны тусын тулд өргөл барьц өгдөг байна. Замбуулингийн манлай хүчирхэг баатар Рэгдэндагва Шамбалын орны эзэн аж.  Шамбалын орноос алмаас эрдэнийн чулуунаас цацрах их гэрэл байнга туяаран гийгүүлдэг байна. 331 онд тэнгэрээс унасан энэ чулууг далавчит мориор тээж авчирсан гэдэг. Зарим домогт харь гаригийнхан авчирсан гэж өгүүлэх нь бий.

Харин уг чулуунаас оч цахилаад эхэлбэл ертөнц сөнөхийн дохио, од гялалзвал хүн төрөлхтөн хөгжин цэцэглэх болно. Мөн Шамбалын оронд элч гэж бий. Шамбалын орны хуулиар 100 жилд долоон хүнийг төгс эрдэмд сургаж, манай дэлхийд элч болгон илгээдэг аж.  Тийм элчийн нэг  нь Н.Рерих юм гэсэн домог тархжээ.  Ийм нэгэн домог яриа эрин зууныг өртөөлсөөр эдүгээ үетэй золгов. Шамбал гэж юу гэсэн үг вэ. Шамбалын орон үнэхээр байдаг уу. Н.Рерих Шамбалын элч байсан уу гэх зэрэг олон асуулт дээрх ярианаас үүсдэг аж. Эдгээр асуултад хариулах гэж бичгийн  эрдэмтэн мэргэд оролдсоор байна. Үнэндээ, Н.К.Рерих гэдэг нэгэн нэр соёл боловсролтой хүмүүсийн дунд танил болсоор уджээ. Түүнийг Шамбалын орны тухай мэдээлэл түгээсэн хүн ч гэдэг.

Санкт Петербургийн уран зургийн академи, их сургуулийн хуулийн ангид зэрэг суралцан төгссөн энэ хүн амьдралынхаа туршид долоон мянга гаруй зураг зуржээ. Москва, Петербург, Парис, Лондон, Нью-Йорк, Буэнос-Айрес, Стокгольм, Бомбей, Улаанбаатар зэрэг дэлхийн олон орны уран зургийн галерейн сан хөмрөгт бүтээл туурвил нь орсон Н.Рерихийн “Хурмастын дайн”, “Нар хиртэлт”, “Их морьтон” зэрэг зураг нь ихэд алдартай аж.

Н.К.Рерих Монгол, Энэтхэг, Түвд орноор аялж, Хималайн сүрлэг уулсын тухай цуврал зураг зуржээ. Түүний зургууд туульсын аястай, сүрлэг романтик дүртэй,  өнгө будгийн хурц хослолтой байдаг. “Гэрлийн цацраг дэлхийн агаар мандлыг нэвтлэн гийгүүлж, тэнгэрийн хаяа хурц шар болсноо аажмаар цэнхэр, нэл хөх хар болон хувирлаа. Өгүүлэхийн аргагүй сайхан өнгөөр солонгорно. Яг л Николай Рерихийн зураг шиг ер бусын байна” гэж сансрын ууган нисэгч Ю.Гагарин “Восток” хөлгийнхөө дэвтэрт тэмдэглэн үлдээжээ.

Н.Рерих зургийнхаа өнгийг Шамбалын орны мөнөөх чулууны цацрагаас олж харж зурдаг байсан гэж тайлбарлах нь бий. Монгол, Түвдээр  дамжин, давжаа мориор холын хүнд аяныг туулсан Н.Рерих Шамбалын оронд очжээ. Түүнийг Шамбалын  орныхон бүгд өвдөг сөгдөн угтаж энд нэвтрэх эрхийг зөвхөн бурхад олгодог гэж хэлсэн гэнэ. Каркара уулсын орчим Шинкьянгд хүрмэгцээ “Шамбал тэр харагдаж байна” гэж Рерих заажээ.

Н.Рерихээс америкийн нэг эрдэмтэн, Шамбалын эзэнтэй уулзсан эсэхийг асуухад “Үгүй. Би зөвхөн түүний дууг сонсдог байсан. Ууланд цас их орсон үеэр надад амьд цэцэг бусдаар дамжуулан өгсөн” гэж хариулж байжээ. Н.К.Рерих Энэтхэгт амьдарч байхдаа гүн харанхуй шөнө тэнгэрт цагаан туяа цойлон татахыг нэг бус удаа харж байсан гэдэг. Тэр туяаг бурхны шавь нар Шамбалын цамхагаас цацрах гэрэл гэж тайлбарладаг байжээ. Гэвч Шамбалын орны тухай мэдээллийг  Н.Рерих дэлхий дахинд анх түрүүн түгээсэн гэдэг нь худал.

Тэр ер бусын авьяастай хүн байсан нь үнэн. Гэхдээ  улаан Оросын “Буддист гэдэг нэртэй тагнуулч, улс төртэй хутгалдсан нэгэн юм” гэж эдүгээ Оросын зарим эрдэмтэн үзэж байна. Түүнийг дДорно дахинд Оросын нөлөөг хүчтэй болгох гэж зориуд Монгол, Төвд, Энэтхэг рүү илгээжээ. Н.Рерих их авьяасаа худал хуурмагтай хольсон учир бурхан түүний үр удмыг тасалсан юм гэж ч бичдэг. Үнэхээр Н.Рерихийн эрдэмтэн хүү нь хүүхэдтэй болж амжилгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Эдүгээ дэлхийгээр нэг хэрэн тэнэсэн Рерихийн удмаас нэг ч хүн үлдээгүй гэдэг.

Өөр нэг домог ярианд Шамбалын орон өндөр сүрлэг уулсаар хүрээлэгдсэн баян бүрдийн дунд оршдог. Шамбалын орны эргийг эргэн тойрны нуурын ус угаадаг аж. Энд манай дэлхийтэй холбодог хөндий хонгил байсан гэж зарим нь өгүүлжээ. Шамбалын орны хүмүүс биерхүү өндөр, цас мөсөн дунд амьдардаг ч бараг хувцас өмсдөггүй аж. Шамбалын орноос эргэж ирсэн хүн гэгээрсэн өгөөмөр ариун сэтгэлтэй байдаг. Шамбалын оронд очихын тулд урьдаас тусгайлан бэлтгэгдсэн байх учиртай аж.

Тэд биеэ бэлтгээд зогсохгүй сэтгэлээрээ ариун гэгээлэг байх ёстой гэнэ. Суу билэгт эрдэмтэд, эрин зууныг эзэгнэн төрсөн оюунлаг хүмүүсийг  урьд насандаа Шамбалын оронд амьдарч байсан гэж хэлдэг байжээ.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
has (зочин)

vneheer gaihaltai bi yaj zorilogdoo hvreh ve.bi hicheej bga bolovch negl bolj ogohgvi bna.yaval deer tum bol.orhih yostoi yum bolov uu.ali esvel tsaashaa yavah yostoi yum bolov uu/tuskaach

дурлагч

Шамбалын орон нь тэнгэрт мөн газарт бий гэдэг. 2 Шамбал нэгдсэнээр Дэлхий дээр гайхамшигтай сайхан эрин эхэлнэ ч гэж ярьдаг.
Нөгөө сүмбэр уул, сүүн далай гэдэг чинь Шамбалын оронд байдаг гэсэн. Сүүн далайн Бурхадын ундаа бөгөөд Амрита гэж нэрлэнэ. Хүмүүсийн хувьд тэр ундаа нь мөнхий рашаан болдог гэнэлээ.
14-р Далай лам хэлэхдээ: Шамбалын орон гэж байдаг. Гэхдээ хүмүүсийн төсөөлдөг шигээр оршдоггүй гэж хэлсэн байнлээ.
Чиний бичсэн дээр миний нэмэрлэчихээр мэдэх зүйл энэ шив.

egg (зочин)

надад эрнест мулдащевийн ном таалагддаг, шинжлэх ухааны үндэслэлтэй санагддаг

шараваа (зочин)

Шамбал нисээд ирдэг ч юм билүү B)

zochin (зочин)

huvsguld shambaliin ornii sumber uul bdgdee. nutgiin humuus ter uuliig sumber uul gej ertnees nerledeg bsiin bnlee. Horidol Saridagaar yavj bhd argagui munh tsastai sumber uul tend bdg daa. Sun dalai ni Huvsgul dalai yum bishuu? esvel Baigal nuur ch yuomuu? hajuuhand ni bdg shdee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)